АПУ-гийн П.Батсайхан МУГЖ Г.Ариунбаатарыг АРА фестивальд нисдэг тэргээрээ зөөж, Монгол сонгодогт хүндлэл үзүүлэв
Дэлхийн хэмжээний дуурийн дуучдын тэргүүн эгнээнд бичигдэж буй өөр нэг монгол class бол Г.Ариунбаатар. Хамгийн залуу МУГЖ, хамгийн залуу Чингис хаан одонт түүний алдар суу, амжилт бүтээлийг эвдсэн дуучин одоо ч Монгол Улсад байхгүй. Тэрээр энэ удаад Архангай аймгийн төвд болж буй АРА фестивальд газардаж, арын сайхан хангайд монгол сонгодогийг эгшиглүүлэв. Хотынхныг хөдөө тийш ханаруулсан уг тоглолтын нууц ноёнтон нь “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан. Тус групп АРА фестивалийг ивээн тэтгээд зогсохгүй Г. Ариунбаатарыг гэр бүлийн хамт нисдэг тэргээрээ зөөж, хийж хүндлэл үзүүлсэн нь бидний дуранд ийн буулаа.
Сонгодог урлаг угаас баячуудын урлаг. Дээдсийн урлаг гэдэг нь дээдэс нь тэр хэмжээнд сонгодог хөгжим, сонгодог бүтээл ойлгож үнэлэх хэмжээний бядтай, бяртай байж үнэлгээ нь өснө гэсэн үг. Ийм хэмжээний хүндлэл хүлээх эрхтэй цөөн сайхан залуус бидэнд байгаа нь Монгол бахархал юм.
Нөгөө талаар Архангай аймгийн 100 жилийн ойгоос хойш АРА фестиваль хэмээх нийгэм-соёлын томоохон цар хүрээтэй арга хэмжээ Архангай аймагт зохион байгуулагдах болсон. Үүний цаана дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх маш чухал концепци агуулагдаж буй. Үүнийг үндэсний үйлдвэрлэгчийн хувьд “Шунхлай” групп, АПУ ивээн тэтгэж, дэмжиж буй утгаараа нийгмийн хариуцлага юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.