Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Промон трейд” компанийн ерөнхийлөгч Н.Оюунбатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Италийн “Бенеттон” брэндийг Монголд нутагшуулсанаараа анх олонд танигдсан хатагтай Н.Оюунбат 2019 онд малын түүхий эд, яс боловсруулах дэвшилтэт технологи бүхий “Протейн” үйлдвэрийг Итали технологийн дагуу Монголд байгуулсан. Хаягдал ясыг 140 градуст чанаж боловсруулан нунтаглаж, мах, ясны гаралтай гурил буюу тэжээлийн уураг, бордоо үйлдвэрлэдэг уг үйлдвэр байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн гэдгээрээ Монголд анхдагч юм.
Италийн Impianti Carrera компанийн хаягдал яс боловсруулах орчин үеийн дэвшилтэт технологи, нөү-хауг Монголд анхлан нэвтрүүлсэн уг франчайзинг үйлдвэр өдгөө 200 хүнийг ажлын байраар хангаж, улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
