Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Энэ намрын хамгийн том нээлт болох "Амьдрахуй" драмын жүжиг тайзнаа тоглоход 11 хоног үлдээд байна. Дэлхийн алдарт зохиолчдын шилдэг зохиолыг тайзнаа амилуулдаг "Орфей" театрын энэ удаагийн бүтээл бол БНХАУ-ын алдарт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн “АМЬДРАХУЙ” драмын жүжиг. "Орфей" театрын хамт олон өмнө нь "Фауст", "Гэм зэм", "Опал" болон "1984" зэрэг томоохон жүжиг толилуулж, жүжиг бүрээрээ нийгэм, цаг үеийн том толь болж чаддаг билээ.
Харин Үй Хуагийн "Амьдрахуй" романаас сэдэвлэсэн драмын жүжгийн гол дүрд хэн тоглох, романыг хэрхэн үзэгчдэд хүргэх нь үзэчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байна. Тэгвэл амьдралын хувь төөрөг, аз жаргал, зовлон гуниг, уйтгар гээд бүхий л зүйл утга учиртай гэдгийг харуулсан "Амьдрахуй" жүжигт тоглох уран бүтээлчид эхнээсээ тодроод байна. Зохиолын гол баатар болох Фуй гүйн аавын дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран тоглож байгаа бол Фуй гүйн хадам аавд МУГЖ Ц.Төмөрбаатар тоглосон байна.









Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
