ЭМО дарга нарыг “эвлэрүүлэх” даалгавар авсан гишүүдийн хэн нь хэн бэ?
Г.Занданшатар өөрөөс нь өөр үзэл бодолтой хэнийг ч болов “ялтан” болгож чадахаа батлан харууллаа
Д.Амарбаясгалангийн эсрэг төрийн машин эргэлт буцалтгүй ажиллаж эхэлжээ
Дэлхийн дотуур хувцасны шилдэг загварын шоу болох “Victoria’s Secret” таван жилийн дараа эргэн ирэх нь. Үзэсгэлэнт царай, өндөр нуруу, төгс биеийн галбиртай сахиусан тэнгэрүүд, чамин загваруудаараа олны нүдийг хужирладаг тус шоу 2019 онд эмэгтэйчүүдийн ялгаатай байдлыг хүндэтгээгүй гэх шүүмжлэлд өртөж, цуцлагдаж байсан юм. “Victoria’s Secret”-ийн анхны хувилбар 1995 онд цацагдаж, 2019 он тасралтгүй үзэгчдэд хүрсэн юм. Ингэхдээ 2000-аад оны үед шоуны алдар нэр оргилдоо хүрч, 2001 онд 12 сая үзэгчийг татаж байжээ. Үүнээс хойш рейтинг нь буурсаар 2018 онд үзэгчдийн тоо 3.3 сая болсон байна.
Олон жилийн дараа дахин үзэгчдийн хүртээл болох гэж буй уг шоунд Өмнөд Солонгосын алдарт Blackpink-ийн гишүүн Лиса, Таила болон Сher нарын хамтран тайзнаа гарч, сахиусан тэнгэрүүдтэй үзүүлбэр үзүүлэхээр болжээ.

Алдарт брэндийн чамин дотуур хувцаснаас илүүтэй сахиусан тэнгэрүүдийг харах гэж цугладаг олон үзэгчид бий. Тиймдээ ч таван жил завсарлага авсны эцэст эргэн ирж байгаа тус шоунд ямар сахиусан тэнгэрүүд алхах нь олны анхаарлыг татаж байгаа юм. Үүнээс гадна тус тайзан дээр анх удаа к-поп дуучин гарч буй хэмээн компанийн зүгээс онцолсон байна.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
