Хаалттай хурлын цаадах тохиролцоо бүтэлгүйтэв үү?

Хаалттай хурлын цаадах тохиролцоо бүтэлгүйтэв үү?

АН-ын хаалттай хаалганы цаана юу болов? 

О.Цогтгэрэл намын тамгаа өвөртөлсөөр АН-ын бүлгийн хуралд орж иржээ. Бүлгийн хуралд 37 гишүүн сууж, шинэ даргаа сонгох санал хураалт явуулсан гэх мэдээлэл байна. Х.Тэмүүжинг Х.Баттулгын талын гэгддэг 15 гишүүн дэмжжээ. Харин Б.Түвшинг 22 гишүүн дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, хуралдаанд суусан гишүүдийн олонхийн санал Х.Тэмүүжингийн эсрэг гарчээ.

Эндээс хаалттай хурлын үйл явдал сонирхолтойгоор эргэсэн байна.  Х.Тэмүүжин гарах боломжгүй болсон даруйд О.Цогтгэрэл санал хураалтыг эцэслээгүй гэх мэдээлэл байна. Тэрбээр хуралдаа ирээгүй таван гишүүний саналыг заавал авна гэж зүтгэж, бүлгийн олонхийн шийдвэрийг баталгаажуулаагүй гэх.

Тэр таван гишүүний дунд Х.Баттулга, Л.Гантөмөр нар багтаж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. Ингэснээр улс төрийн хүрээнд нэг хардлага хүчтэй яригдаж эхэлжээ.

О.Цогтгэрэл АН-ын тамгыг Х.Баттулгын талын нөлөөлөлд шилжүүлэх тохиролцоотой байсан уу? Хэрэв тийм тохиролцоо байсан бол 22:15 гэсэн санал түүнийг нь нураав уу?

37 гишүүнээс 22 нь нэг талд саналаа өгчихөөд байхад яагаад ирээгүй таван хүний санал шийдвэрлэх хэмжээнд чухал болов? Хаалттай хурлын цаадах тохиролцоо бүтэлгүйтсэн учраас санал хураалтын үр дүнг эцэслээгүй юу? АН бусдад ардчилал ярьдаг. Харин өөрсдийнх нь хаалттай хурлын хаалганы цаана олонхийн санал хүртэл хүчин мөхөстөв үү?

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.