Ерөнхийлөгчийн Бага тэнгэрийн амины орон сууц нь хөрөнгө орлогын мэдүүлэгт багтаагүй байна

Ерөнхийлөгчийн Бага тэнгэрийн амины орон сууц нь хөрөнгө орлогын мэдүүлэгт багтаагүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хөрөнгө орлогын мэдүүлэг, Бага тэнгэр дэх хаус, амралтын баазууд улс төрийн халуун сэдэв хэвээр байна. Өнгөрсөн амралтын өдөр Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийг олон тооны хууль бус үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдээлсэн. Түүгээр зогсохгүй түүнийг “Хөрөнгө, орлогоо нотолсон эхний өдөр би давхиад очно” гэдгээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөрөнгөтэй танилцъя:

Түүний АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлснээр 2021 онд Ерөнхийлөгч 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай байжээ. Харин 2023 онд 900,9 сая төгрөг,  2025 онд 561 сая төгрөг болж хадгаламжийн хэмжээ нь буурчээ.

-       Өөрийн орлого: 2021 онд 169.9 сая төгрөг→ 2025 онд 116.1 сая төгрөг

-       Гэр бүлийн гишүүдийн нийт орлого: 2021 онд мэдүүлээгүй → 2025 онд 9.4 сая төгрөг

-       Нийтийн орон сууц /тоогоор/: 2021 онд нэг орон сууц→ 2025 онд нэг орон сууц

-       Хашаа байшин /тоогоор/: 2021 онд мэдүүлээгүй → 2025 онд мэдүүлээгүй

-       Үйлчилгээний зориулалттай барилга /тоогоор/: 2021 онд мэдүүлээгүй → 2025 онд мэдүүлээгүй

-       Орон сууц, барилга байгууламжийн нийт үнэлгээ: 2021 онд 162.4 сая төгрөг→ 2025 онд 162.4 сая төгрөг

-       Газар /төрөл, хэмжээ, тоо/: 2021 онд "Ашиглах-1, 5 га-1" → 2025 онд мэдүүлээгүй

-     Тээврийн хэрэгсэл /төрөл, марк, тоо/: 2021 онд нийт 284.6 сая төгрөгийн үнэлгээтэй Harley Davidson мотоцикл 1, Lexus 570 жийп 1, Mercedes Benz ML320 суудлын машин 1 → 2025 онд нийт 501.7 сая төгрөгийн үнэлгээтэй Harley Davidson мотоцикл 1, Lexus 570 жийп 1, Mercedes Benz GLE 400 суудлын машин

-       Үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйл: 2021 онд 100 сая төгрөг→ 2025 онд 100 сая төгрөг

-       Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл: 2021 онд 1 тэрбум 694 сая төгрөг → 2025 онд 561.6 сая төгрөг

-       Гадаад улсын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл: 2021, 2025 онд мэдүүлээгүй.

-       Бэлэн мөнгөний нийт дүн: 2021, 2025 онд мэдүүлээгүй.

-       Зээлийн үлдэгдэл: 2021, 2025 онд мэдүүлээгүй.

-       Хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө оруулалт, хувьцаа: 2021 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаа, "Аялал жуулчлалын Илт Хан" ХХК (58% ногдол хувь) → 2025 онд өөрчлөлтгүй

-       Тусламж хэлбэрээр мэдүүлсэн орлого, дэмжлэг (бэлэг, хандив, өв залгамжлал): 2021, 2025 онд мэдүүлээгүй гэжээ.

Харин ЕТГ-ын ХМА-ны дарга Ц.Ганзоригийн дурдсан Ерөнхийлөгчийн Бага тэнгэр орчимд худалдан авсан амины орон сууц нь хөрөнгө орлогын мэдүүлэгт багтаагүй байна. Ирэх онд буюу 2027 онд ХОМ дахин шинэчлэгдэнэ. Тэр үед мэдүүлэх эсэх нь анхаарал татаж байгаа юм. Мөн түүнээс гадна аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эзэмшдэг бөгөөд энэ нь түүний Хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгагдсан байна. Харин компанийн бусад хувьцааг Лувсандоржийн Болорцэцэг болон компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ким Тэёны Энхтуул нар эзэмшдэг аж.

Тус компанийн эзэмшлийн “Бугат ресорт” жуулчны бааз нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ойролцоо Бугатын аманд байрладаг. Улаанбаатар хотоос зүүн тийш 80 орчим километрийн зайд орших уг амралтын газар нь Хан Хэнтийн дархан цаазат газрын бүстэй хил залгадаг байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.