Франц хамтрагчийн хамт хар тамхины хэргээр саатуулагдсан тансаг зэрэглэлийн "ханхүү" гэгддэг Т.Зориг гэж хэн бэ?

Франц хамтрагчийн хамт хар тамхины хэргээр саатуулагдсан тансаг зэрэглэлийн "ханхүү" гэгддэг Т.Зориг гэж хэн бэ?

Улаанбаатарын хамгийн халуун цэг болох "Шангри-Ла"-гийн оффист гэнэтийн гүйцэтгэх ажиллагаа явагдаж, олны танил эрхмүүд саатуулагдсан шуугиан дэгдээд байгаа. Үүний гол дүр нь даунтауны брэнд хувцас, хоолны тансаг зах зээлийг атгаж яваа, "Premier Tailor" брэндийн үүсгэн байгуулагч Т.Зориг байв.

Түүнийг бизнесийн хамтрагч гэгдэх Франц улсын иргэний хамт мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай байхад нь хууль хяналтынхан газар дээр нь баривчилж саатуулан, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Тэрээр олон нийтэд танил, нэр хүндтэй хүүхдийн эмч, "Зинт клиник"-ийн үүсгэн байгуулагч, АУ-ны доктор, клиникийн профессорТ.Навчаагийн хүү юм. Анх "Premier Tailor" брэндээрээ гараагаа эхэлж, богино хугацаанд амжилтад хүрсэн Т.Зориг хотын элитүүдийн хүрээлэлд чамгүй нөлөөтэй нэгэн.

Түүний мэдэлд хувцас загвар, рестораны салбарын дараах том төслүүд багтдаг. Загварын ертөнцөд "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг Шангри-Ла доторх хамгийн өндөр зэрэглэлийн тансаг дэлгүүрүүд, рестораны салбарт Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Занданбатын хүргэн Э.Итгэлтэй хамтран эзэмшдэг "Jang Su" солонгос хоолны ресторан болон алдарт "Paul" кофе шопын сүлжээ түүнийх юм.

Ийнхүү хотын тансаг амьдралын хэв маягийг тодорхойлж, бизнесийн салбарт гялалзаж явсан залуу бизнесмэний карьер хар тамхины дуулианаар үргэлжилж, олны анхаарлыг татаад байна.

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

U
Users 9 минут
Маш мундаг эмч аав, эмч ээжийн хүү ингэх ч гэждээ,