Бүлгийн дарга болсноосоо хойш 22 хоног гишүүддээ “бойкотлуулж” буй Б.Түвшин өнөөдөр бүлгээ хуралдуулж чадах уу
УИХ дахь намын бүлгүүд Даваа гарагт хуралддаг товтой.
АН-ын Бүлгийн даргаар Б.Түвшин өнгөрсөн аравдугаар сарын 12-нд /2026.10.12/ дуулиан шуугиантай томилогдсон. Ийнхүү бүлгийн дарга болсноосоо хойш 22 хоног гишүүддээ “бойкотлуулж” буй Б.Түвшин өнөөдөр бүлгээ хуралдуулж чадах уу гэх асуулт анхаарал татаж байна.
Бүлгийн даргаар томилогдсон Б.Түвшин “бүлгээ ч хуралдуулах чадамжгүй” гэх шүүмжлэл, “шуум” яриа ордны тамхины цэгээс авахуулаад өрөө, өрөөнд яригдах болов.
Бүлгийн даргын сонгуулиас эхлэн тэрээр эрх баригч намын буюу бүр тодруулбал Ерөнхийлөгчийн талын “сүүдрийн” хүн гэгдэх болсон. Учир нь түүний дэмжигчдийн дийлэнхи нь Ерөнхийлөгчийн талынхан. Өөрөөр хэлбэл, АПУ угшилтай Б.Түвшинг С.Баярцогтын “Монде” нэгдэл болон “Ардчилсан сэргэлт холбоо”-ныхон түүний дэмжигчид. Эл холбоонд АПУ-гийн П.Батчимэг, “Бидон” Д.Ганбат, Дав.Цогтбаатар, О.Амгаланбаатар, Д.Жаргалсайхан, Ц.Жаргалсайхан, Д.Энхтуяа, Ц.Баатархүү, А.Ганбаатар, Х.Болормаа тэргүүтэй гишүүд байгаа юм. Товчхондоо, “АН дахь Ерөнхийлөгчийн жигүүрийнхэн”, “Элсний 13” гэхчлэн нэршил үүссэн нь нууц биш.
Харин түүнийг бойкотлож байгаа фракцынхан мэдээж Женкогийн талынхан. Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрыг татан унагах чин хүсэлтэй нөхдүүд. Хүслээ гүйцээхийн тулд фракцаасаа Х.Тэмүүжинг нэр дэвшүүлсэн хэдий ч Бүлгийн гишүүдийн дэмжлэг авч чадалгүй унасан. Улмаар Б.Түвшинг бойкотлож бүлгийн хуралдаандаа оролцохгүй байгаа нь энэ.
Хөрөнгөтэй л болохоос биш нам дотроо нэр хүнд тааруу, улс төрийн харизмгүй Б.Түвшин дарга бүлгийн гишүүдээ хэрхэн нэгтгэж, суудалдаа удаан тогтож чадах уу гэдэг асуулт анхаарал татаж эхэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.