Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол болно
Нийслэлийн Улаанбаатар театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын сэдэвт дуу, дан хөгжмийн шилмэл бүтээлүүдийг нэгтгэсэн “Улаанбаатар” пянз, мөн тус театрын түүхийг өгүүлэх баримтат киноны нээлтийн ёслол болно.
Тус театр нь дэлхийн соёлт хотуудын жишгээр нийслэл хотын дуу хоолой, соёлын нандин өвийг хадгалах зорилгоор энэхүү пянзыг анхлан бүтээжээ. Цомогт монголын үе үеийн нэрт хөгжмийн зохиолч, сод яруу найрагчдын зүрх сэтгэлээс ундран гарсан, хотын соёл, хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон шилдэг бүтээлүүд багтсан байна.
Уг төслийг Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн "Үндэсний соён гэгээрлийн түвшнийг нэмэгдүүлэх, үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх" зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Энэ нь соёл, спорт, аялал жуулчлалын “Улаанбаатар брэнд”-ийг бий болгож, гадаад, дотоодын жуулчдад зориулсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр МУСГЗ, шог зураач С.Цогтбаяр анхны дурсгалын алтан пянзны дуудлага худалдааг хөтлөн явуулна. Мөн Нийслэлийн Улаанбаатар театрын “Хангарди” үндэсний хөгжмийн найрал (Удирдаач Б.Эрхэмбаяр), театрын дуучид бүтээлийн дээжээс толилуулах юм.
Ёслолд хөгжмийн зохиолч, яруу найрагчид, хөгжим судлаачид, театрын үе үеийн уран бүтээлчид, пянз цуглуулагчид оролцох юм.
“УЛААНБААТАР” ПЯНЗ
“A ТАЛ”
1. “Миний Улаанбаатар” МУСГЗ Б.Хүрэлбаатарын шүлэг Х.Баатарын хөгжим Хөгжмийн найруулга — МУСТА Р.Бат-Эрдэнэ
2. “Дөрвөн уул” Монгол ардын дуу Хөгжмийн найруулга — МУСТА Р.Бат-Эрдэнэ, МУСТА Ш.Сугарцэрэн
3. “Хангардийн дуулал” МУСГЗ П.Нямлхагвын шүлэг МУУГЗ Ш.Өлзийбаярын хөгжим
4. “Улаанбаатарын тухай дуу” ТШ, МУСГЗ Ц.Гайтавын шүлэг ТШ, МУАЖ С.Гончигсумлаагийн хөгжим Хөгжмийн найруулга — МУСТА Х.Алтангэрэл Хормейстер — МУСТА Д.Түвшинцогт
5. “Үйлсийн сайхан Улаанбаатар” МУСГЗ Л.Дагвадоржийн шүлэг МУХБ, ТШ, МУАЖ Д.Лувсаншаравын хөгжим Хөгжмийн найруулга — МУУГЗ М.Бирваа Хормейстер — МУСТА Д.Түвшинцогт
6. “Улаанбаатарын үдэш” МУСГЗ П.Сандуйжавын шүлэг МУУГЗ Г.Пүрэвдоржийн хөгжим Хөгжмийн найруулга — МУУГЗ Б.Алтанхуяг
“Б-ТАЛ”
1. “Тусгаар Монгол улс” удиртгал Хөгжмийн зохиолч — Х.Алтангэрэл Үндэсний хөгжмийн “Хангарди” найрал Удирдаач — СТА Б.Эрхэмбаяр
2. “Хангарди” Хөгжмийн зохиолч — Цэн.Эрдэнэбат Үндэсний хөгжмийн “Хангарди” найрал Удирдаач — СТА Б.Эрхэмбаяр
3. “Модун” Хөгжмийн зохиолч — С.Мөнхбат Үндэсний хөгжмийн “Хангарди” найрал Удирдаач — СТА Б.Эрхэмбаяр
4. “1963” Хөгжмийн зохиолч — О.Чинбат Үндэсний хөгжмийн “Хангарди” найрал Удирдаач — СТА Б.Эрхэмбаяр
5. “Айсуй хүлгийн төвөргөөн” Хөгжмийн зохиолч — Р.Бат-Эрдэнэ Үндэсний хөгжмийн “Хангарди” найрал Удирдаач — СТА Б.Эрхэмбаяр
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.