Оюутолгойн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдэж, нуралтад 15 ажилтан өртөж бэртжээ

Оюутолгойн гүний уурхайд чичирхийлэл  бүртгэгдэж, нуралтад 15 ажилтан өртөж бэртжээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгойн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдэж, чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж бэртжээ.

Тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагийн үед Оюутолгойн чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүнээс үүдэн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдсэн байна. Чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад хүний амь нас эрсдээгүй бөгөөд 15 ажилтан өртөж бэртэл авчээ. Өдгөө тухайн хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.