129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ
Өнгөрөгч аравдугаар сард гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр төлөвлөгөөт 4, төлөвлөгөөт бус 14, нийт 18 удаагийн хяналт шалгалт хийж, 198 аж ахуйн нэгж, байгууллагын 2,677 гадаадын иргэнийг хамрууллаа.
Зөрчил шалган шийдвэрлэлтийн хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 186 гадаадын иргэн, 519 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийт 2,262 гадаадын иргэнд холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэж, торгох шийтгэл оногдууллаа. Зөрчлийн төрлөөр авч үзвэл гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил 46.2 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.9 хувийг тус тус эзэлж байна.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр БНХАУ 110, ОХУ 5, Узбекистан Улсын 4, Вьетнам болон Филиппин Улсын тус бүр 3, БНСУ, БНЭУ, Сири, Малави Улсын тус бүр 1 нийт 9 улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.