Оюутолгой, Рио Тинто Монголд 3 их наяд төгрөгийн ноогдол ашгаа 2027 онд өгөхөө албан ёсоор илэрхийллээ
Албан захидалдаа 3 их наядын ноогдол ашгийг 2027 онд 3 үе шаттай шилжүүлнэ гэдгээ цагаан дээр хараар албажууллаа.
Оюу толгойн 3 их наядын ноогдол ашиг бол манайд төлөх татвар хураамжаас тусдаа мөнгө. Оюутолгойн ноогдол ашиг өгнө гэж аман яриа төдий байна гэж үгүйсгэж байсан улс төрчдөд албан ёсны хариулт боллоо. Олон жил хоосон яригдаж, 2037 оноос наашгүй байсан Оюу толгойн ноогдол ашгийг авчирсан нь Учралын Засгийн газрын гол ажил болж байна.
Оюу толгойгоос ноогдол ашиг авах яриа хэлэлцээрт Онтрэ гэдэг гуя дагасан хүзүү байхгүйг нотоллоо. Зарим улс төрчдийн уйлаад ч байгаа юм шиг хардлага сэрдлэгэд хариу боллоо.
Учралыг оноо авчих вий гэсэндээ Оюу толгойгоос ноогдол ашиг авах нь худлаа гэж үгүйсгэгчид, саяхан хөөгөөд гарга гэж байсан "эх орончид" бэлнээр авъя болчихсон цохиж яваа .
Учрал оноо авчих вий гэдгээс илүү 3 их наядын ноогдол ашиг авахаар болсон нь монголчуудын хожоо юм.
Ерөнхий сайд бэлнээр дансандаа авах 105 мянган иргэдийн санал нэгдүгээрт гэж хэллээ. Ерөнхийлөгчийн байр сууриа илэрхийлснийг ч онцоллоо. Одоо УИХ хууль өөрчилж, иргэдийн дансанд бэлнээр дансанд хуваарилах эсэхийг шийднэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.