Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно
Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг ЦУОШГ малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын өмнөд, Завханы баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Заг-Байдраг голын эхээр -2-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -2+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10+15 градус, бусад нутгаар +4+9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө +6+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +5+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө +6+8 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: -4 градус хүйтэн, харьцангуй чийг 41 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.