Сүхбаатар, Алтанбулаг, Эрээнцав, Боршоо, Цагааннуур зэрэг боомтоор импортлох шатахууны гаалийн татварыг 2028.10.31-нийг хүртэл тэг хувь болгосон гэв

Сүхбаатар, Алтанбулаг, Эрээнцав, Боршоо, Цагааннуур зэрэг боомтоор импортлох шатахууны гаалийн татварыг 2028.10.31-нийг хүртэл тэг хувь болгосон гэв
 

Шатахууны хангамж, нийлүүлэлтийн асуудлаарх шуурхай штабаас өнөөдөр /2026.11.09/ ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр Гаалийн байгууллагын төлөөлөл Засгийн газрын тогтоолын дагуу Сүхбаатар, Алтанбулаг, Эрээнцав, Боршоо, Цагааннуур зэрэг боомтоор импортлох шатахууны гаалийн албан татварыг 2028 оны аравдугаар сарын 31-нийг хүртэл тэг хувь болгосон. Тогтоолын хэрэгжилтийг гаалийн системд нэвтрүүлж, шийдвэр гарсан өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн гэв. Ингэснээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн импорт хийх боломжийг нэмэгдүүлэх зохицуулалт бүрдсэн байна.

Мөн шатахуун импортлогч “Сод Монгол” групп арваннэгдүгээр сард нийт 10 мянган тонн шатахууны захиалга баталгаажсан талаар мэдээлэв. Тус компани Улаанбаатар хот болон орон нутгийн агуулахын нөөцөө нэмэгдүүлж, ялангуяа баруун бүсийн алслагдсан аймаг, сумдад шатахуун нийлүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.