Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монголын загвар өмсөгчдийг хол хаясан Цэдо дэлхийн алдарт брэндүүдийн нүүр царайгаар тодорч, харийн оронд гялалзаж явна. “Тютю” УСК-ны дүрээр олонд танигдаж, “Хотулун гүнж”-ийн дүр бүтээсэн тэрбээр өдгөө АНУ-дод болж, загварын ертөнцөд цахиур хагалсаар. Москвагийн театр, урлагийн их сургуулийг төгссөн М.Цэрэндолгор алдарт “Vogue” сэтгүүлийн хуудсыг чимж, “Elite” болон Израйлийн хамгийн олон уншигчтай сэтгүүлийн хуудаснаа уригдан, тансаг зэрэглэлийн гутал үйлдвэрлэгч “Christian Louboutin”-ы нүүр царайгаар тодорч байв.
Мөн Швейцарын алдарт "Bucherer" брэндийн 2024 оны шинэ загварын нүүр царай болсон билээ. Дэлхийд алдартай 136 жилийн түүхт, үнэт эдлэлийн "Bucherer" брэндийн зураг авалтад монгол модель оролцсон нь анхны тохиолдол юм. Тэгвэл энэ удаад дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн брэнд болох LOUIS VUITTON-ы хараанд өртөж, тус брэндийн шинэ загварын цүнхнийг танилцуулах үзүүлбэрийн зураг авалтад оролцжээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
