Тусгай олимпын хөлбөмбөгийн Зүүн Азийн бүсийн тэмцээнээс Монголын эмэгтэй баг алтан медаль хүртлээ
БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан Тусгай олимпын хөлбөмбөгийн Зүүн Азийн бүсийн тэмцээнд оролцсон Монголын эмэгтэй баг алтан медаль хүртэж, цомын эзэн болсон байна.
Уг тэмцээнд Зүүн Азийн бүсэд багтдаг Монгол, Хятад, Хятадын Макао, Хонконг, Тайванийн эрэгтэй 17, эмэгтэй 16 багийн 300 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монголын эмэгтэй баг “Хамтарсан хөлбөмбөг” төрөлд долоон тоглолтдоо бүгдэд нь хожсоноор алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлжээ. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын спортын оролцоог нэмэгдүүлэх, тэдний ур чадвар, авьяас чадварыг хөгжүүлэх, улс орнуудын нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой энэхүү нэр хүндтэй тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Монголын тусгай олимпын эмэгтэй багийг тус тэмцээнд бэлтгэх болон оролцоход Монголын хөлбөмбөгийн холбооноос бэлтгэл сургуулилалтын талбай, спортын хувцас, хэрэгслээр дэмжлэг үзүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.