СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан юм. Уг асуудлыг УИХ 10 гаруй хоногийн өмнө хэлэлцсэн ч чуулганы хуралдааны үеэр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Тухайн үед УИХ-ын дарга С.Бямбацогт "Би зургаан сарын өмнө "60 хувийн хүүтэй, апплейкешний зээл, 45 хувийн хүүтэй ББСБ-уудын зээлийн хүүг бууруул, иргэдээс зээлийн хүүнээс гадна элдэв шимтгэл авдгийг болиул" гэдэг үүрэг өгсөн. Гэтэл энэ үүрэг даалгавар биелэхгүй байна. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд өргөдлөө өгсөн. Түүнээс халж байгаа асуудал байхгүй" гэсэн юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлүүлэхээр УИХ-аар дахин хэлэлцүүлж байна. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонх нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.