А.Ганхуяг: Би шувуу болж нисээгүй, эцсээ хүртэл шалгуулаад явж байгаа
"Ногоон автобусны хэрэг"-ийн залилах гэмт хэрэгт "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нарт торгох ял оноолоо
"Ногоон автобусны хэрэг"-ээр хоригдож байсан "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Шүүхээс А.Ганхуяг нарын залилах гэмт хэрэгт 40 сая төгрөгөөр торгох ял, харин БНСУ-ын иргэн Л.Жонсобыг 30 сая төгрөгөөр, К.Киэбаумыг 35 сая төгрөгөөр торгох ял, мөн Ж.Эрдэнэбатыг 20 саяар төгрөгөөр торгох ял оноолоо.
"Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг шүүхэд хандаж "Энэ хэргийн хохирол 100 хувь бүрэн төлөгдсөн. Прокурор яагаад 25 тэрбум төгрөгийн хохирол гэдэг зүйл яриад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Шүүгч хүртэл хохирол төлөгдсөн гэдгийг хэлээд байна шүү дээ. Би Хятад автобуснаас зугтаад Солонгос улсаас автобус авахыг зорьсон. Гэтэл үйлдвэрлэгч улс 7 хуучин автобус өгснөөс л хэрэг үүссэн. Тиймээс би улсад учирсан бүх хохирлыг барагдуулсан тул өмгөөлөгч нарын гаргасан саналыг үндэслээд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би өвчин зовлон хэлж эмнэлэгт хэвтээгүй. Шувуу болж нисээгүй, харин ч бүргэд болж энэ хэдэн солонгосчуудыг авчирч, монголын ард түмнээс уучлалт гуйлгаад, өөрөө эцсээ хүртэл энэ хэргийг шалгуулахаар гадаадаас орж ирсэн. Харин 90 гарсан ээжтэй минь уулзуулах боломж байдаг бол өмгөөлөгч нарын саналыг дэмжиж, шүүх шийдвэрээ гаргаж өгөөч гэж хүсэж байна" гэдгээ хэлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.