Ослын газрыг орхиж зугтаасан бол автомашин жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 100,000 төгрөгөөр торгох хууль хэрэгжиж эхэлжээ

Ослын газрыг орхиж зугтаасан бол автомашин жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 100,000 төгрөгөөр торгох хууль хэрэгжиж эхэлжээ
 

Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан тохиолдолд өмнө нь зөвхөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгодог байжээ. Энэхүү хуулийн зохицуулалт өөрчлөгдсөн болохыг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхлээд байна

Иймд жолооч, иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийг чанд мөрдөж, осол, зөрчил гарсан тохиолдолд хариуцлагатай хандахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.