Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

Засаг доторх “Зарлаагүй дайны оршил”

МАН-ын удирдлагуудын дунд ан цав гараад удаж буй. Шуудхан хэлэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын харилцаа угийн таагүй дээрээ ужгирсан гэх. Тэдний дундах ангал аажуухан томорсоор, түүнийг нь дөгөөж доргиох, чулуу шидэх хүмүүс ч бишгүй гарч ирж.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр намын удирдлагын багт багтсан улстөрчид нь гэдсэндээ хөлөө жийлцээд эхэлсэн нь цаагуураа намаа Д.Амарбаясгалангаас бүрэн салгаж авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн холын бодлын нэг үзүүр бий. Өнөөх нь гэхдээ тийм ч зөөлөн боорцог биш.

Д.Амарбаясгалан олон удаагийн албан тушаалын боломжоос татгалзаж явсаар эцэст нь УИХ-ын дарга болж чадсан. Гэвч хүссэн юм хүзүүгээр татна гэдэг үг бий. Тусгаар тогтнолын ордондоо намын гишүүдийнхээ туг болон тахигдаж байсан шиг Төрийн ордонд тойгтныг сөгдүүлж, толгойтныг бөхийлгөх гэсэн нь талаар болж эхэлж буй бололтой. Далайхад далд орж, даллахад ил гарна гэж бодсон намынх нь нөхөд түүнийг хамгийн их эсэргүүцэж, чуулганы танхимд халаасандаа давхар салаавчтай суугаа дүр зураг ажиглагдаж буй.

Улсын төсөв батлагдсаны дараа тэрээр хэлсэн үгэндээ “Парламентын энэ индэрт санал бодлоо хэлж байгаа УИХ-ын гишүүд болон асуултад хариулж байгаа сайд, мэргэжилтнүүд аль нь ч бай Монгол Улсын Үндсэн хуулийг санан сахиж байх үүрэгтэйг хэлье. Үндсэн хуульд хүнийг нас, хүйс, эрхэлсэн шинэ, хуучин ажлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Иймд бид бусдад хүндэтгэлтэй хандах, өөр үзэл бодолд хүлээцтэй байхад хаана хаанаа анхаарах нь зүйтэй” гэж шазуур зуусан үг индэр дээрээс чулуудсан. Энэ нь товчхондоо “Аятайхан байгаарай, үгэнд ороорой” гэсэн сануулга.

Д.Амарбаясгалан уг нь сайн менежер, яггүй стратегич. Гэхдээ тэр анх удаагаа спикер төдийгүй гишүүн болж үзэж буй парламентын танхимдаа бол “шинэков”. Намынхаа гал тогоог сайтар барьж, бантан, лавшааг нь чамбай хутгасан нь үнэн ч Улсын Их Хурлын гишүүд чуулдаг, цугладаг том индэр дээр одоохондоо жулдаж буй нь ил ч, далд ч үр нөлөөгөө өгөөд эхэлжээ.

”Админерал”-ын хэргээр Д.Амарбаясгаланд өгсөн сануулга

Д.Амарбаясгаланг гөвшмөөр болбол алдарт "Админерал"-ын хэргийг л сөхдөг. Алдарт "ногоон автобусны" хэрэг явдлын үеэр бүр хилийн чанадаас олон улсын мэдээллийн агентлагт доллараар тооцоо хийж чамгүй өндөр төлбөртэй хар пиар хийж байсан түүх ч бий. Гэвч  "Админерал"-аас нь МАН-ын цэмцгэр, хямсгар генсекийн нэр бүү хэл холбоо хамааралтай цэг, таслал ч гарч ирдэггүй. Ахынх нь нэр дээр байдгаас өөрөөр мөр ч байдаггүй гэсэн үг. Уг  хэргийг хэд хоногийн өмнөөс ахин сөхөж, нэр бүхий сайтад нийтлүүлж түүнийг нь парламентын гишүүд нь сэвсэн нь Д.Амарбаясгалан бас л хэн нэгний дургүйг хүргэсэн гэсэн үг.

Чухам хэний дургүйг хүргэж, эрх ашгийг нь хөндөв өө гэдэг асуулт гарч ирнэ.

Олон эзэнтэй Б.Энхбаяр хэний өмнөөс дуугарсан бэ?

Нэр бүхий сайтад гарсан "Админерал"-ын нийтлэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, эрхэм гишүүн Б.Энхбаяр яаран өлгөн авч, олон нийтийн сүлжээнд тараасан. Б.Энхбаяр л шидэж байгаа бол чулуу онилсон эзэнтэй гэсэн үг. Цаашилбал тэрээр өнгөрсөн баасан гарагт нүүр номдоо “Парламент бол олон ургальч үзэл, чөлөөт мэтгэлцээний талбар болсон ард түмний төлөөллийн байгууллага. УИХ-ын дарга бол УИХ-ын хуралдаан даргалагч болохоос УИХ-ын гишүүдийн дарга нь бол биш. УИХ-ын гишүүдийг ийм хууль бич, санаачил, ийм хуульд битгий оролц гэдэг этгээд бүр биш. УИХ дээр байгуулагдсан 60 гаруй Ажлын хэсэг нь УИХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох Байнгын хороодыг дотоодод нь хүчгүйдүүлэх, Засгийн газар ба парламентыг бодлогын зохиомол зөрчилд оруулах чиглэл рүү түлхэж байна. Надтай ярилгүй 7 ажлын хэсэгт оруулсан атлаа сүүлийн 8 жил ярьж, судалгаа хийж, хуулийн төслийг нь боловсруулсан Төрийн өмч, төрийн өмчийн компаний реформын ажлын хэсэгт оруулдаггүй. УИХ бол нэг даргын тушаал, дохио зангаагаар ажилладаг байгууллага биш. Ард түмэн гэдэг ганц даргатай төлөөллийн дээд байгууллага болно” хэмээн бичсэн.

Байлдаж дайтахаас өөрийг мэдэхгүй энэ амьтан хэний зараалаар яваа бол гэдэг шиг хэрүүл зарга хийж, попрохоос бусдыг мэддэггүй Б.Энхбаяр хэний түлхээсээр ингэж дуугарав аа?  Өөрөөр хэлбэл Б.Энхбаярын амаар хэн ийн спикер рүү салаавч илгээсэн байж болох вэ? Хэн нь хэний нохой вэ гэдгээс хэргийн учиг амархан тайлагдана.

Б.Энхбаяр нэгдүгээрт Л.Оюун-Эрдэнийн хүн. Түүний төлөө хүр гэсэн газарт хүрч, гүр чулууг хэмхчихэд бэлэн байдаг нэгэн. Элдэв хэрэг төвөгт хутгалдаагүй нэр цэвэр, шударга, зөв хүн, чадварлаг хуульч гэх мэт имиж нь Оюукад бас хэрэг болдог.

Б.Энхбаярын нөгөө нэг эзэн нь Сү.Батболд. Сү-гийн зангаагаар сүн далайг цалгиаж мэдэх “зориг” түүнд бий. Хоёр эзэн нь холбоо, сүлбээтэй, нэг ашиг сонирхолтой болохоор “бидний санаа нэгэн зүг ээ, бидний алхаа нэгэн жигд ээ” гээд л дайрдаг.

Дараагийн нэг эзэн нь С.Бямбацогт гэх юм билээ. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад Б.Энхбаяр Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан гэхээр дээрх таамаг оргүй биш. С.Бямбацогтоос урамшуулал аваад түүний дайснуудыг ноцож, хонгодох нь Б.Энхбаярын нэг ажил гэх яриа шаргал ордонд хаа сайгүй нисэж явдаг явган яриа. Нүүрсний, Хөгжлийн банкны гэх мэт дуулиант сонсголууд дээр С.Бямбацогтын дайснуудыг заналтайяа дарж авснаас нь харахад тэр ажлаа маш сайн хийдэг хүү. Гэрийн даалгавраа сайн хийдэг хүүхдийг мөнгөтэй ах нь модтой чихрээр урамшуулдаг л байлгүй. Яг одоо Халзан Бүрэгтэйн ордын дуулиан шуугиан дээр ч С.Бямбацогтын эрх ашиг яваа. Түүний цагаан хоолой нь Б.Энхбаяр энэ сэдвээр дуугүй суухгүй л болов уу.

Бүлгийн даргатай харьцуулахад “памперстай” жаал

Б.Энхбаярын ноцтой мэдэгдлийн учгийг цааш хөвөрдөх юм бол “но”-той нөхцөл байдал руу хөтөлнө. МАН-ынхан дээрээ суудлаа олоогүй, доороо гүйдлээ олоогүй байгаа бөгөөд ханцайдаа хутгатай, халаасандаа салаавчтай, наашаа харж инээж, цаашаа харж уурлаж, хэлэх үгээ хэн нэгэнд мөнгө төлж хэлүүлж байгаа ажээ. Гол овоо хараа Д.Амарбаясгаланг чиглэж байгаа нь ч учиртай.

Мань эр намын дарга, генсектэйгээ төдийгүй парламент дахь намынхаа бүтцийн байгууллагатай ч ам хэлээ ололцож чадахгүй суугаа гэдгийг эх сурвалж хэлж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар парламентчийн хувьд Д.Амарбаясгалангаас хувь илүү, гурав дахь удаагаа сонгогдоод байгаа, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай гишүүн. Бүлгийн дарга нь өөрөөс нь илүү зангараг заагаад, хууль тогтоох үйл ажиллагааны талаар бараг хичээл заагаад, дээр нь үгэнд нь орохгүй байхаар “памперстай спикер”-ийн игзаар хөдөлж таарна. Ингээд бас нэг дайсан гарч ирсэн хэрэг.

С.Бямбацогт ЗТХЯ-ны дансыг улайлгасан уу?

МАН-ынхан парламентын түвшинд ийн толхилцож байгаагийн зэрэгцээ Засаг дотор нь ч “зарлаагүй дайны оршил” аль хэдийнэ эхэлжээ. Аль ч Засгийн газрын үед сайдын суудлаас салдаггүй С.Бямбацогт энэ удаа Батлан хамгаалахын салбарт жанжилж суугаа. Тэрбээр өмнөх Засгийн газарт Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байв. Том ч салбар, мөнгөтэй ч яам. Орхиод явахад хэцүү л байсан байх. Сэтгэл хоргодохдоо гэхэд хаашаа юм, ямар ч байсан С.Бямбацогт Зам, тээврийн хөгжлийн сайдаас буухдаа яамныхаа энэ жилийн бүх гадаад томилолт болон хяналтын байцаагч нарын томилолтын зардлыг дуусгаад, дансыг нь улайлгаад явсан юм байх. Тиймээс Б.Дэлгэрсайхан сайд яамны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалт оруулахаар болж, ня-бо зэрэг гурав дөрвөн хүнийг ажлаас нь халаад орхиж. Тодруулбал өмнөх сайдынхаа бөгсийг ухаж эхэлсэн хэрэг.

С.Бямбацогт яахин зүгээр суух билээ, Б.Дэлгэрсайханыг хэвлэлээр нүдүүлэх операци өрнүүлэв. Хэн хэн нь мөнгөтэй баячууд. Сошиал тулаандаа хүч хаяж, мөнгө зоосыг цутгаж байгаа юм байх. Барсын тулааныг уулан дээрээс харах аятайхан гэдэг шиг танхимынх нь бусад сайд нар хоёр тэрбумтныхаа зодооныг холоос ажигласан шиг байдлыг харж суугаа юм байх.

Эрх баригч намын дотор эрх мэдлийн цусгүй тулаан ийнхүү өрнөж байна. Онгоцны буудал дээр салхины чигийг заадаг эрээн далбаа шиг УИХ-ын танхим дахь хэрүүлээр нь улс төрийн салхины чигийг багцаалдаг хэдэн гишүүн бий. Тэдний мэссэжид тулгуурласан ойрын уур амьсгал ийм байна. 

Эрхэм генсекээ угийн мөнхийн дайсан Л.Оюун-Эрдэнэ дээр нэмээд МАН-ын Бүлгийн дарга Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт гишүүн Б.Энхбаяр гэх мэт дайсны талынхан дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг хэмээн зэрэг команд аван давшилж байгаа юм байх.

Эцэст нь илүү дуугарчихад Д.Амарбаягалан дарга генсекийнхээ “штамб”-наас гарахгүй бол ядахдаа л Бүлгийн дарга, үе тэнгийн үхэр хонь жилтнээ өөртөө унагаж авахгүй бол энэ мэтээр нүдүүлсээр хүч алдах вий. Парламентын ордон гэдэг МАН-ын цагаан байр биш шүү дээ, эрхэм спикер минь. Оргил дээрээ ганцаардаж болохгүй шүү дээ.

Г.Ууганбаатар

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Уржигдар 17 цаг 32 мин

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн хурлаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх талаар хэлэлцлээ

Уржигдар 17 цаг 02 мин

Хүүхдийн зуслангийн түүхэн дэх хөгжлийн шинэ хуудас нээгдлээ

Уржигдар 16 цаг 24 мин

Санхүүгийн боловсролын “cургагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ

Уржигдар 16 цаг 19 мин

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Уржигдар 15 цаг 34 мин

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

Уржигдар 15 цаг 16 мин

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

Уржигдар 09 цаг 21 мин

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь өөрөө төсөл гацааж эхэлбэл Монголд юу ч урагшлахгүй

2026-04-23

Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөг болгохыг шаардаж өлсгөлөн зарлана гэв

2026-04-23

Дулааны v цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

2026-04-23

Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулжээ

2026-04-23

Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авчээ

2026-04-23

Ерөнхий сайд Н.Учрал: Хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлнө

2026-04-22

Дээрэлхэлтийг мэдээлэх “Надад туслаач” суваг ажиллаж эхэллээ

2026-04-22

Хотын дарга Х.Нямбаатар: Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна

2026-04-22

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат нь албан тушаалаа ашиглан авга дүүгээ Харвардын их сургуульд явуулсан нь тогтоогджээ

2026-04-22

Тодруулга: “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг: Би хэнийг ч залилж, луйвардаагүй, бүх баримт нь байгаа

2026-04-22

Элдэвтэй нь дэндсэн Баянаа

2026-04-22

“LUMINO” хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг дөрвөн машин мөргөсөн осол гаргажээ

2026-04-21

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэргэжлийн томилгоо буюу Н.Эрдэнэбаяр гэж хэн бэ?

2026-04-21

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэргэжлийн томилгоо буюу Н.Эрдэнэбаяр гэж хэн бэ?

2026-04-21

“LUMINO” хамтлагийн Бажи буюу Б.Батхишиг дөрвөн машин мөргөсөн осол гаргажээ

2026-04-21

Жүжигчин Б.Одончимэг анхны тайзны жүжигтээ Т.Бархүүг мөнгөөр “зодож” тоглуулав

2026-04-21

Иргэдийг Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна

2026-04-20

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очир яригдаж байна

2026-04-21

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

Уржигдар 09 цаг 21 мин

Тодруулга: “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг: Би хэнийг ч залилж, луйвардаагүй, бүх баримт нь байгаа

2026-04-22

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат нь албан тушаалаа ашиглан авга дүүгээ Харвардын их сургуульд явуулсан нь тогтоогджээ

2026-04-22

ЭМДС-аас олгосон төсвөөс өрхийн эмнэлэгийн дарга 194,6 сая төгрөг хувьдаа завшжээ

2026-04-21

ФОТО: Төрсөн өдрөө онцгойлон тэмдэглэсэн МУГЖ, поп дива Б.Сарантуяа тоглолтынхоо хэвлэлийн хурлыг зохион байгууллаа

2026-04-20

Хотын дарга Х.Нямбаатар: Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна

2026-04-22

Ерөнхий сайд Н.Учрал: Хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлнө

2026-04-22

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь өөрөө төсөл гацааж эхэлбэл Монголд юу ч урагшлахгүй

2026-04-23

Барууны хэв маяг, технократ стилээр имижээ бүрдүүлсэн С.Баярцогт АН-д эзлэх байр сууриа дахин бататгалаа

2026-04-21

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

2026-04-20

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

Уржигдар 15 цаг 16 мин

Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөг болгохыг шаардаж өлсгөлөн зарлана гэв

2026-04-23

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Уржигдар 17 цаг 32 мин

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Уржигдар 15 цаг 34 мин

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудлыг ОУПХ-ны парламентчдын хүний эрхийн хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтлоо

2026-04-20

Сурталчилгаа