Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Кино урлагийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг Алтан бөмбөрцөг 81 дэх удаагийн наадам АНУ-ын Лос Анжелес хотноо боллоо. Кино урлагийн салбарт 2023 оныг "Барбенхеймер"-ийн жил байсан гэж тодотгож болно. Зэрэг хийсэн тус кинонууд өнгөрсөн зун Box office-ыг тэргүүлж, ашиг орлогоороо рекорд эвдээд амжсан.
Энэ жил Оппенхаймер, Барби, Пүүр тингс, Бийф зэрэг уран сайхны болоод цуврал кинонууд яалтчгүй үзэгчдийг байлдан дагуулж, дэлэцнээс уяж чадсан. Тэгвэл 2024 оны Алтан бөмбөрцөг наадмын шилдэг киногоор "Оппенхаймер" тодорлоо. Өнгөрсөн зуны хит болсон “Oppenheimer” кино нэр дэвшсэн кинонуудаас хамгийн их шагналыг цуглуулжээ. Тухайлбал гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эрэгтэй туслах жүжигчин, шилдэг найруулагч гээд нийтдээ таван Алтан бөмбөрцөгийн эзэн болсон байна. Лос-Анжелес хотод гурван цагийн турш үргэлжилсэн тус шагнал гардуулах ёслолд 76 гаруй орны 300 орчим төлөөлөгчид оролцжээ.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
