“Хайлаас модны дор чамайг хүлээнэ”: Тайзан дээр гоо үзэсгэлэн л хүчтэй

“Хайлаас модны дор чамайг хүлээнэ”: Тайзан дээр гоо үзэсгэлэн л хүчтэй

Төрийн соёрхолт Н.Наранбаатар л энэ хаврыг хайраар хөглөж байна. Түүний найруулсан “Хайлаас модны дор чамайг хүлээнэ” УДЭТ-ын тайзнаа, Мөрөөдлийн театрын “Самсара: Тэртээх хоёр зүрх” жүжиг СТӨ-ний тайзнаа өдөр бүр тоглогдож байна. Драмынхан дүрмийн дагуу олны хэсэг, сонгодог тайз заслаар хүч түрсэн бол Мөрөөдлийн театрын жүжиг олны хэсэггүй, үндсэн уран бүтээлчдээ бүгдийг нь хамруулсан, цомхон, часхийсэн жүжиг дэглэжээ. Хоёулаа хайрыг, хайрын хүчийг магтан дуулсан жүжгүүд. Ерөөс Н.Наранбаатар найруулагч хайрын дууч юм байна. Тэгэх тусмаа хайр дурлалд суурилсан халуун дулаан гэр бүлийг магтан дуулагч юм байна.

Бод доо, “Хайлаас модны дор чамайг хүлээнэ” жүжигт эмгэнэлт төгсгөлийг нь өөрчлөн, өөрчлөн хайр, халуун дулаан гэр бүлийг магтан дуулжээ.

Бурхан нялцгай, зөөлөн биш!

“Хайлаас модны дор чамайг хүлээнэ” Америкийн зохиолч, реалист жүжгийн зохиолын онцгой үзэгдэл хэмээн алдаршсан Южин О’Нилийн зохиол.

Эртний Грекийн драмын сэтгэлгээг Америкийн нийгмийн хөрсөн дээр буулгахдаа насаараа тариалангийн талбайд ажиллаж, юу ч үгүйгээс эдлэн газрын эзэн болтлоо хөлжсөн 76 настай Эфрайм Кэботын залуу гэргийд бага хүү Эбин Кэбот сэтгэл алдарсан зөрчилт драмаг өгүүлнэ. Тэртээ 1850-иад оны Америкийн хөдөөх эдлэнд өрнөх энэхүү драма монгол хүний соёл, сэтгэлгээнд шууд нийцэхгүй нь ойлгомжтой. Ялангуяа эх зохиол дээрээ эр нөхрийнхөө бага хүүд ухаан алдтлаа дурласан Абби бүсгүй эцэстээ төрүүлсэн үрээ хөнөөдөг хэсгийг өөрчилж, гэр бүлсэг, халуун дулаан монгол сэтгэлгээнд хөрвүүлсэн нь чухамдаа найруулагчийн мөн чанар, хүсэл зориг, ур чадвар юм.

“Бурхан хатуу. Нялцгай зөөлөн биш. Тийм ч учраас би хатуу хахир болж өтөлсөн юм” хэмээх гол дүрийн өвгөн фермерийн үг, наанаа хатуу хахир ч тулсан газар хүүдээ бууж өгч буй эцэг хүний эерүү зөөлөн сэтгэл, эхэндээ эд хөрөнгө, эдлэн газартай болохын тулд юу ч хийхэд бэлэн Абби Патнамын шунал хүсэл эцэстээ хайрын өмнө сөхөрч, зөөлрөх нь ерөөс энэ л бүсгүй ирснээр хахир хүйтэн байсан нэг гэр бүлийн уур амьсгал хэрхэн хавар шиг, хайр шиг өнгө засаж, өөдлөн дэвжиж буйг жүжигт үзүүлжээ. Үүгээрээ эмэгтэйчүүдийг “шидсэн” ихээхэн феминист бүтээл аж.

О.Долгорын шинэ карьер

Жүжгийн гол дүрд О.Долгор тоглох нь гэдэг мэдээлэл хэн бүхэнд сонирхолтой байсан нь мэдээж. ”Үл таних эмэгтэй”-н Зулцэцэгээс хойш 16 жилийн дараа театрын жүжигт гол дүр авлаа хэмээн тэрээр тодотгосон байсан.

Загварын моделиудыг face model /брэндийн нүүр царай болох, рекламны зураг авалтад тоглох/, runway model /тайзан дээр загвар үзүүлэх/ гэж хоёр хуваадаг, өөр өөрийн онцлох шалгуур, шаардлагатай байдагчлан жүжигчид ч тайзны жүжигчин, дэлгэцийн /камерын/ жүжигчин гэж хоёр ангилдаг нь санамсаргүй хэрэг биш ажээ.

О.Долгор бол дэлгэцийн уран бүтээлч, камерын жүжигчин аж. Мэдээж энэ жүжигт олон жилийн туршлага, рангаараа ямар ч алдаа мадаггүй, өөлөх юмгүй тоглож байна аа. Гэхдээ л нэг юм дутуу. Ерөөс тайзан дээр тоглох жүжигчний хувьд урт мөч, сайхан арьс, хувирах чадвар, харизм хамгаас чухал бөгөөд энэ бүхэн нь хүчтэй, халуун, оргилуун байх ёстой юм болов уу. Түүгээрээ үзэгчдийг соронз мэт татаж, өөрийн тоглолт, гоо үзэсгэлэн, сүр хүчийн өмнө ховсддог байх. Ийм л бодол төрөөд байсан.

Гэхдээ энэ нь О.Долгор муу жүжигчин эсвэл Аббигийн дүрийг муу гаргасан гэсэн үг биш. Гэхдээ түүний оронд жишээ нь Х.Баярмаа, Г.Отгонцэцэг эсвэл О.Дөлгөөн байсан бол яаж тоглох байсан бол гэж бодогдож байгаа юм. Тийм ч учраас театрын шинэхэн, залуухан жүжигчин Д.Асардарийн тоглосноор /жүжгийн нөгөө дублёр/ үзмээр байгаа.

Жүжгийн хөгжмийг ёстой магтахгүй байхын аргагүй. Жүжгийн нэр шиг хачин уянгалж, уяраана. Тэгснээ доргионо. Босоод бүжиглэмээр болтол. СТА Ц.Байдраг хөгжмийг зохиожээ. Дууг нь дуучин Наагий дуулсан нь бас гоё сонголт. Тэр хайрын хачин гоё дуучин.

Тайз засал, шийдэл гоё. Олны хэсэг күүл. Бүр шинэхэн гавьяат О.Гэрэлсүх олны хэсэгт орчихсон “нааж” явах нь гоё. Ерөөс Драмын театр сүрлэг сайхан юм аа гэх бодол төрсөөн. Энд тоглож байгаа тэр олон жүжигчид, бүр гавьяатыг нь хүртэл олны хэсэгт оруулчихсан яваад л энэ том театрын сүр хүч, ер бусын татах хүч оршдог биз ээ. Хэдий бага цалинтай ч ягаан театртаа л сэтгэл нь хоргоддог, энэ гэр бүлд багтах нь нэр төрийн хэрэг хэмээн үздэг, хүндэлдэг жүжигчид, уран бүтээлчид, театрыг удирдахын сацуу уран бүтээлээ найруулж, туурвисаар байгаа Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч бүгдэд нь хайр, хүндэтгэл төрж сууснаа нуух юун.

 

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

14 цаг 14 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

15 цаг 56 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

16 цаг 41 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

17 цаг 7 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

17 цаг 22 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

17 цаг 57 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

18 цаг 34 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

19 цаг 6 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

19 цаг 10 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 15 цаг 12 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Уржигдар 12 цаг 09 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Уржигдар 11 цаг 59 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

Уржигдар 09 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 09 цаг 07 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Уржигдар 08 цаг 30 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Уржигдар 08 цаг 30 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

16 цаг 41 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Уржигдар 11 цаг 59 мин

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Уржигдар 12 цаг 09 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

15 цаг 56 мин

Сурталчилгаа