Төрийн соёрхолт Д.Сосорбарам

Төрийн соёрхолт Д.Сосорбарам "Дорнын цагаан саран"-гаар Токио хотын монголчуудтай уулзана

Монгол улсын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, "Илүү сартай зун"-ы Галаагаар бүсгүйчүүдийн хайрыг татаж явсан Д.Сособарам Токио хотыг зорих нь ээ.  Хошин урлагийг Монголд үүсгэн хөгжүүлэгчдийн нэг, уран уншигч, Монгол Улсын Төрийн соёрхолт, МУГЖ гээд цол гуншин ихтэй түүнд уран бүтээл арвин бий.

"Илүү сартай зун", "Догшин хутагтын сахиус", "Аравт", "Атга нөж" зэрэг тайз, дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн тэрээр бяртай дуучин. "Дорнын цагаан саран", "Зүүдний гуйлга", "Хүмүүн заяаны өлгий" гээд түүний урласан дуу олны сэтгэлийг баясгасан. Тэгвэл Төрийн соёрхолт Япон улсын Токио хотноо элэг нэгт монголчууддаа сэтгэлд хоногшсон дуунуудаа хүргэхээр зорин очих гэнэ. 

Энэ талаар цахим хаягт нэгэн иргэн түүний Галаагийн дүрийн талаар тодотгон бичиж, тэмдэглэжээ. 

"МИНИЙ ХАЙРТАЙ ГАЛАА ТОКИОД ИРНЭ

Хүнийг илүү хайрлаж болно оо гэсэн албан ёсны зөвшөөрөл байдаг байсан бол " Илүү сартай зун"-ы Галаадаа "дурлах"байлаа...

Эр хүний насаар тооцвол энэ кино ид бяр жагссан 37 настай юм байна.

1987 онд дэлгэцийн бүтээл болсноосоо хойш олон жил үзэгчдийн зүрх сэтгэлд Галаагийн дүрийг тултал нь амилуулж, амьдруулсан хүн бол Монгол Улсын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, Хошин урлагийг Монголд үүсгэн байгуулагчдын нэг, Р. Чойномын нэрэмжит нэг хүний "Од" театрын жүжигчин, уран уншигч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дамдинсүрэнгийн Сосорбарам (өвөг эцэг Догмидоор овоглодог) эрхэм билээ. Энэ эрхэм хүний бүтээсэн бүтээл бүхэн сэтгэлийн уярал, монгол омогшлыг төрүүлдэг учраас маш их хүндэлдэг билээ.

Миний хайртай Галаагийн дүрийг ийм сайн бүтээлцэхэд нь Монголын ард түмний соён гэгээрүүлэгч, жинхэнэ алтан үеийнхэн ард нь зогсч байжээ.

"Илүү сартай кино"-ны хөгжмийн зохиолчоор Аугаа их, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав гуай, Ерөнхий найруулагчаар Ж.Сэлэнгэсүрэн, зохиогчоор Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зураглаач Б.Балжинням, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Жаргалсайхан нар ажиллажээ. Киноны дүрүүдэд:

Галбадрах- Д.Сосорбарам,

Ариунаа- О.Оюун,

Даваажав- С.Сэлэнгэ нар гайхалтай уран чадварлаг, монгол хүний дотоод сэтгэлийг уран сайхнаар нээж өгч чадсанаараа энэ кино ийм" урт насалж" өнөөдрийг хүртэл үнэ цэнтэй хэвээр байна.

Жүжигчнийхээ гайхалтай авьяасыг Галаагийн дүрээр ийнхүү үлдээж чадсан авьяаслаг уран бүтээлч Д. Сосорбарам ах маань ингээд зогсохгүй цаглашгүй авьяастай нэгэн билээ.

Түүнийг "Дорнын цагаан саран", "Зүүдний гуйлга" дуугүйгээр төсөөлөх аргагүй ээ. Яаж тэгж дуундаа агсч, амилж, амьдруулж чаддаг нь энэ эрхмийн төрөлхийн авьяасынх биз ээ. Үүнд хариулт олдохгүй юм.

Ямар ч байсан эрхэм хөмүн, уран бүтээлч маань Японы тэнгис далайг аргадаж дуулахаар "Дорнын цагаан саран"-гаа дагуулсаар айсуй.

Эрхэм ахын аяны жолоо тавлиун сайхан байж, элэг нэгтнүүд чинь Токиогийн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаа шүү.

Осака хот.

Сэтгүүлч В.Сарантуяа"

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

Уржигдар 14 цаг 56 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

Уржигдар 13 цаг 15 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Уржигдар 12 цаг 03 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 11 цаг 13 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

Уржигдар 10 цаг 37 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

Уржигдар 10 цаг 04 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

Уржигдар 10 цаг 01 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Сурталчилгаа