Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “ЗҮРХ АСНА” тоглолтоо 2025 оны наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “ЗҮРХ АСНА” тоглолтоо 2025 оны наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

Хүнийг анх төрөхөд нь юуны төлөө амьдрах ёстойг заасан бэлэн жор байдаггүй гэдэг. Харин амьдралаа юунд зориулж, юуны төлөө оршихоо хүн өөрөө тунхаглаж, авьяас билгээ нээн нийгмийнхээ сайн сайханд хувь нэмэр оруулахаа өөрөө шийддэг гэдэгт би итгэдэг.

 

Би бол аав, ээж, эрдэмт багш, сурган хүмүүжүүлэгчдийн урлаж бүтээсэн, түүнийг нь өөрийнхөө хичээл зүтгэлээр үргэлжлүүлэн зурсан уран бүтээлч хүн.

Тайзан дээр дуулахдаа ч, уран бүтээлээ туурвихдаа ч, эгэл амьдралыг туулахдаа ч шударгаар хөдөлмөрлөж, тууштай, тэмүүлэлтэй, зоригтой байх зарчмыг баримталж, ямар ч үед зөв сэдлийг үнэт зүйлээ болгон хөдөлмөрлөж ирсэн.

 

Оролдлого сайт оройд нь гэдэг философиор үйлээ удирдан, уран бүтээлээрээ бусдад баяр хөөр, ухаарал, сэтгэлийн тэнхээ, амар амгаланг өгөхийг зорьсон. Өөрөөрөө урлагийн хүн, уран бүтээлч ямар байхыг үлгэрлэж, бусдад урам зориг өгөхөөр шаргуу ажиллаж, урлагийн салбарт 40 жил амьдарчээ. Урлаг бол хариу нэхэхгүй хайранд үг, аялгууг уусгаад сэтгэлийг тунгалагшуулахаар уулгадаг рашаан хэмээн би сэтгэдэг.   Ийм учраас урлаг надад эмх цэгцтэй, ёс зүйтэй, нийгэмд зөвөөр нөлөөлж, бусдад сайнаар хандахыг заасан байх.

 

Өнөөдрийг хүртэл амилуулан эгшиглүүлсэн аялгуут дуугаараа амьдралын бүхий л нандин сэдвүүдийг хөндөж, сэтгэл гундуу яваа нэгний урагшлах шалтгаан болж, урам зоригтой нэгний улам асах гал нь болж, алдаж яваа хүний тулах таяг нь болж, ухаарч хөгжих хүнд итгэл, зориг нэмэх гэж бүтээлч хандлагыг өөртөө төлөвшүүлж, тууштай, үнэнч, оюуны хувьд цуцашгүй, эрэл хайгуулд эцэшгүй дуулсаар ирэхдээ бяцхан үрс хайрлагдах ёстойг ч мөн бусдад сануулж уран бүтээлээ туурвисаан..

 

Бид бүтээл төрүүлдэг шигээ бүтээлээсээ ч өөрсдөө дахин төрдөг.

Урлагийг ойлгож, түүгээрээ дамжуулан бусдад юу өгөхөө мэддэг байх нь үнэхээр гайхалтай. Энэ бол уран бүтээлч хүний уран бүтээлээ үргэлжлүүлэн хийх цор ганц шалтгаан юм.

Өөрийн хүсэл, таашаал, нэр алдрын төлөө явах нь урлагт ажилладаг хүний мөн чанар огтоослл ч биш. Харин чанартай уран бүтээл туурвиж, эерэг, зөв хандлагыг өөртөө оршоон, юуны төлөө үүнийгээ хийж байгаагаа ухамсарлаж тууштай, сахилга баттай, эмх цэгцтэй сэтгэлгээг дээдлэх үзэл маш чухал .

 

Намайг энэ хүртэл үгээр далавч хийж, аялгуугаар дэвэн хөөрч, өндрийн өндөрт нисгэж сонсогч олонд хүргэсэн илч, түлш бол үг зохиогч, ая зохиогч, хөгжмийн найруулагч, продюсер, бүжигчид, дуучид, тоглолтын найруулагчид, загвар зохион бүтээгч, нүүр будагч гээд он жилүүдийн туршид, цаг, үе болгонд сонгогдож ажилладаг уран бүтээлчид та нар билээ. Аль нэг нь үгүй бол угаас бүтээл төрөх ч боломжгүй. Тиймээс та нартаа би баярлаж буйгаа хэлэхийг хүсэж байна.

Хэдийгээр уран бүтээл төрлөө ч түүнийг өлгийдөн авч олон арван жил амьд оршоодог үзэгч, сонсогч, дэмжигчид үгүйсэн бол би дуулавч цуурай үгүй, бүживч биелгээ үгүй болох байсан. Та нартаа мөн талархаж байна. Хэвлэл мэдээллийнхэн та нар бол миний хэн байсныг сануулж,  хэн байх ёстойг мэдрүүлж, ирлэн хурцалж, ёс зүйн хэм хэмжээг сахиулдаг чухал үүрэгтэй хүмүүс учраас талархлыг минь хүлээн авна уу. Мөн зөвийг таниулж зөвлөж дэмжиж ирсэн оунлиг, эрдэмлэг хүмүүстээ баярлалаа.

Ээжийгээ санан хүлээж өөрсдөд нь зарцуулах хугацаанаас хэлтэлж ард түмэнд зориулах боломж, зөвшөөрлийг олгосон хөвгүүддээ баярлалаа.

Намайг ойлгож итгэдэг, оюун санааны эрх чөлөөг өгч, урлагаар дамжуулан нийгэмдээ хувь нэмэр оруулах үйлсэд тусалж ирсэн, мөн ямар ч үед үнэт зүйлээ авч үлдэхэд, зарчмаасаа хазаалгүй алхахад түшиж, тулж, тэвэрч тайвшруулж байсан ханьдаа талархаж байна. 

 

Ингээд эцэст нь өвчнийг тэсвэрлэхийн сэтгэлийн хатыг таниулж, үхлийн өмнө нүүр тулахдаа ч ямар их хатуужилтай байхыг би ээжээсээ ухаарч үлдсэнээ дурдмаар байна. Энэ бол миний амьдралдаа харсан хамгийн аймшигтай агаад хамгийн гайхамшигтай мөч. Үүнээс илүү хатуу зовлон өөр хаана байхыг би энэ амьдралдаа хайгаад олоогүй ээ. Нэгэнт үхэл хагацал, тэсэхэд бэрх өвчнөөс өөр зовлон үгүй юм бол хүмүүс бид юунд шантарч, юунд няцах билээ. Тиймээс бид уйлан уруудах, гунин гутрахыг сонгож яах юм. Шийдвэрлэх боломжгүй асуудал эдгээрээс өөр байна гэж үү.

 

Яг л үүнийг хүний хань ямар байдгийг, гэр бүл хамтдаа хэрхэн цөмөрч унадгийг, тэр доороос нэгнээ яаж татан дээшилдгийг, гэр бүлээ хадгалж хамгаалахын мөн чанарыг би урт удаан үргэлжилсэн хугацаанд ойлгож авсан. Энэ бол хичээж чадвал гарц нь хаа нэгтээ байдаг асуудал болохоос зовлон биш байж.

Намайг гомдоож, шархлуулсан хүмүүсийг үзэн ядахын оронд би дахин шинээр өөрийгөө урлаж тэнгэр өөд толгойгоо өргөсөн. Сорилт бэрхшээл бол уналт биш, энэ бол бидэнд өөрийгөө дахин шинээр бий болгоход зориулагдсан томъёог нь олоод бодчихдог бодлого байж.  Олон ч янзын гутаан доромжлол, гүтгэлгийн ард нулимстай, инээмсэглэлтэй туучиж барсан уртын урт замыг орилж, хашгираад ч сонсохгүй тэр их хуурамч үгсийн эсрэг чимээгүй, тэвчээртэй, зоригтой давсан 40 жилийнхээ өрнөлөөс бий болсон ухаарлаа та бүхэнтэйгээ товчхон хуваалцлаа.  

Уналтаас татан гаргаж чадах цор ганц хүн байдгийг

Тохиолдох ямар нэгэн аз, гайхамшиг байдаггүйг

Оюун ухаанаа цэгцэлж, захирахгүйгээр урагшлах боломжгүйг

Хэн нэгэнд найдсанаар амьдрал сайжирдаггүйг таньж мэдсэн 40 жил

 

Ялагдсан мэт ялалт

Ялсан мэт ялагдлыг ч ялгаж сурсан

Авахаасаа өгөх нь илүү өлзийтэй

Өөрийн замаар л тод гэрэлтэхийг таньж ухаарсан 40 жил

 

Хайрлах гэдэг суралцдаг чадвар байсныг

Хайрлуулах гэдэг ухамсарт үйл байсныг

Бусдыг буруутгаснаар өөрөө өсөж дэвшдэггүйг

Өөрт минь туслах хүн зөвхөн өөрөө л байсныг таньж мэдсэн 40 жил

 

Ухаарлын сувдаар бугуйвч хэлхэн  зүүгээд

Уянга хөглөхөөр дахин тайзнаа дуулж

Удаан хүлээсэн сонсогчидтойгоо

Жаргал дүүрэн болзох 40 жилийн минь баярт

Урин залж байна аа та бүгдийгээ

 

Анхаарал хандуулсанд баярлалаа

 

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

11 цаг 48 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

13 цаг 30 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

14 цаг 15 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

14 цаг 41 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

14 цаг 56 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

15 цаг 31 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

16 цаг 8 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

16 цаг 40 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

16 цаг 44 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 15 цаг 12 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Уржигдар 12 цаг 09 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Уржигдар 11 цаг 59 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

Уржигдар 09 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 09 цаг 07 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Уржигдар 08 цаг 30 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Уржигдар 08 цаг 30 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

14 цаг 15 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Уржигдар 11 цаг 59 мин

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Уржигдар 12 цаг 09 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

13 цаг 30 мин

Сурталчилгаа