Монголбанкны дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?

Монголбанкны дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?

-ТӨВ БАНКАА ТӨРИЙН ТҮШЭЭД, САЙД НАРЫН ЭХНЭР, ХҮҮХДҮҮДИЙН "ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ" БОЛГОЧИХСОН УЛС МӨНГӨНИЙ БОДЛОГО ЯРИХ ХЭРЭГГҮЙ-

Дээрээс “крандах” уу, дэргэдээс “данхраадах” уу?

УИХ-ын Баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Д.Жаргалсайхан, С.Замира нарын гишүүд Монголбанкийг муу ажиллаж байгаа гэсэн ерөнхий шүүмжлэл хэлэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч гишүүдийн эл шүүмжлэлд хүч нэмж, Монголбанкийг хөөрхөн чимхээд авав. Энэ нь санамсаргүй хэрэг биш, Төв банкны Ерөнхийлөгчийг авч хаях ээлжит сценари бичигдэж эхэлсний эхний илрэл юм. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах санал, санаачилга өмнө нь нэг бус удаа гарч байсан. Тухайлбал, 2022 оны есдүгээр сард түүний суудлыг нэлээд хүчтэй савчуулсан удаатай. Харин тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрх баригч намын даргын хувьд Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулахгүй, хүн солиод асуудал дээрдэхгүй. Гишүүдийн өрөөгөөр “Би Монголбанкны Ерөнхийлөгч болно” гэж яриад байгаа нөхдөд хатуу анхааруулъя, аятайхан байгаарай” гэж байсан юм. Тэрнээс хойш Б.Лхагвасүрэнг огцруулах асуудал ахин сөхөгдөөгүй. 

Харин энэ оны гуравдугаар сараас хойш энэ асуудал дахин хөндөгдөж эхэлсэн нь “Төв банкны ерөнхийлөгчийн ажилд дүн тавих цаг болжээ. Б.Лхагвасүрэн муу ажиллаж байна” гэдэг мессэж сүүлийн хоёр сард давтамжтай цацагдаж буй.

Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилдог. Б.Лхагвасүрэнг 2019.11.22-нд Төв банкны Ерөнхийлөгчөөр томилж байсан бөгөөд бүрэн эрхийнх нь хугацаа 2025.11-р сард дуусна. Тэрээр экс спикер Г.Занданшатарын хүн. Хүссэн, хүсээгүй Г.Занданшатарын хүнийг “зайлуулж”, Д.Амарбаясгалан гарын хүнээ томилох нь цаг хугацааны асуудал болсон. Тамхины цэгийн ховоор бол тэрээр тэтгэвэрт гарах цаг маань ч болж байна, тэр хүртэл харж үзээч гэх хувийн хүсэлтээ аминчлан гуйсан гэдэг.

Б.Лхагвасүрэнг авч хаясны дараа Төв банкны Ерөнхийлөгчөөр хэнийг томилох вэ? Хамгийн сонирхол татсан асуулт бол энэ.

Эхний кандидат бол УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар.

Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд бөгөөд Шадар сайдаар ажиллаж байсан зэргээс нь үзвэл нэг ч их муу хувилбар биш. Тэрээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах асуудлыг хэд хэдэн удаа хөндөж байсан нь Ч.Хүрэлбаатарын нэр яригдахад хүргэсэн байж болох талтай. Нөгөө талаас Монголын улс төр дэх “өвөгчүүдийн" үе дууссан хэмээх бадрангуй байр суурийг 80-аад оныхон анхнаасаа уриагаа болгосон. Олон нийт ч өвөгчүүдийн нэр томилгоонд дуулдах төдийд  үс нь босдог болсон. Түүнчлэн Хотгор Шанагын уурхайтай холбоотой хар толбо сэлт нь Чимидийн хүүд энэ удаа хүрд эргүүлэх боломжийг олгохгүй л болов уу. Магад түүний нэрийг зориуд сэвж, хөөсрүүлж байгаа нь “гөлөг төөрүүлэх” ажиллагаа ч байж мэдэх юм.

Цаашилбал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, 2012-2015 онд Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирлаар ажиллаж байсан Д.Дэлгэрсайхан нарын нэрс дуулдаж эхэлсэн байна. Дээрээс улстөрчид өөрийн хүнээ “крандаж” оруулж ирэх үү, дэргэдээс Монголбанк өөрийн хүнээ “данхраадаж” гаргах уу гэдгийг эцэст нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шийднэ.

Д.Баярсайханы хувьд 2016 оноос СЗХ-ны дэд дарга, 2019 оноос даргаар нь ажиллаж буй. Салбарынх нь хүн учир Монголбанкныхан цаашаа гэхгүй. Б.Даваадалай мөн банкны эдийн засагч мэргэжилтэй, 2007-2014 онд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагчаар ажиллаж байсан. Мөн Дэлхийн банканд эдийн засагч, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай, төсөв, мөнгөний бодлогоор судалгаа хийдэг судлаач гэдгээрээ илүүрхэж болно.

Д.Дэлгэрсайхан нь Монголбанканд газрын захирлаар ажиллаж байсан, нэг ёсондоо Төв банкныхны хувьд өөрийнх нь хүн гэсэн үг.

Ерөнхийлөгчөөс гадна Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийн суудал эзгүй байгаа. Эл томилгоонд экс спикер М.Энхболдын хүү Э.Анар, Д.Дэлгэрсайхан нарын нэрс хүчтэй яригдаж байгаа аж.

Төв банк төрөөс тэрбумтан төрүүлдэг инкубатор болсон нь

Гүйцэтгэх засаглалаас хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой, хуулиар тийм статус тогтоож, эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн хэдхэн байгууллага байдаг. Даргыг нь УИХ-аас томилдог Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс гэх мэт. Монголбанк бол тэдний нэг. Энэ бол улс төр, улстөрчид, Засгийн газраас хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага. Харамсалтай нь амьдрал дээр Монголбанк улстөрчдийн эхнэр, хүүхэд, хамаатан садангуудын өдөр өнжүүлэх болоод удаж буй газар.

Төрийн тэргүүнээсээ эхлээд УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, салбарын сайд байсан хүмүүс бүгд л эхнэр, хүүхдүүдээ Монголбанканд “шахаж” ирснийг хэдхэн жишээгээр дурдъя.

  1. -Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү, эдүгээгийн УИХ-ын гишүүн Э.Батшугар 2012-2016 онд Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр,
  2. -УИХ-ын гишүүн, Сангийн сайд, УБТЗ ХНН-ийн дарга асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг 2016-2020 онд Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр,
  3. -УИХ-ын гишүүн, ХХАААҮЯ-ны дэд сайд, Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн 2020-2023 онд Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байв.

Цаашилбал тус банканд ажиллаж байсан, ажиллаж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын эхнэр, хүүхэд, бэр, хүргэдийг дурдвал,

  1. -УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал, 
  2. -Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын эхнэр П.Эрдэнэтуяа нь 2016 оноос хойш Эрдэнэсийн сангийн захирал,
  3. -УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн бэр Н.Булганхишиг Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын хэлтсийн захирал,
  4. -Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан Сү.Батболдын бэр эгч  Т.Амарсайхан Дотоод аудитын газрын захирал,
  5. -УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан, ҮХЦ-ийн гишүүн асан Д.Одбаярын эхнэр Д.Бурмаа Хүний нөөцийн хэлтсийн захирал ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан,
  6. -УИХ дахь МАН-ын дарга асан Д.Тогтохсүрэнгийн хүргэн Ц.Энхмөрөн Монголбанканд Тайлан мэдээ, бодлогын хэлтсийн захирал,
  7. -Эдүгээ Монгол банкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Г.Энхтайван УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг 2009-2012 онд Гадаад харилцааны сайд байх үед туслах нь байсан. (Г.Занданшатар дарга спикер байхдаа үнэнч “цүнх баригчаа” Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийн суудлаар шагнасан гэсэн үг),
  8. -УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг Мөнгөн тэмдэгтийн газрын захирал гэх мэтээр жагсаалт үргэлжилнэ.

Ийнхүү намаас, улс төрөөс хараат бус байх ёстой Монголбанк улстөрчдийн эхнэр, хүүхдүүдээ эрхлүүлэх “насанд хүрэгчдийн цэцэрлэг”, нөгөө  талаас мөнгө угаах газар болж ирсэн нь гунигтай.

Дээр дурдсан улстөрчдийн эхнэр, хүүхэд, хүргэн, бэрүүд цөм тэрбумтнууд. 2017 онд Монголбанканд УИХ-аас шалгалт хийхэд 3.7 тэрбум төгрөгийг ажилтнуудадаа орон сууцны мөнгө гэж тараасан зөрчил илэрч байв. Одоо нэг шалгалт оруулбал юу гарахыг таашгүй.

УИХ-ын гишүүн асан Х.Болорчулуун “Монголбанк бол улстөрчдийн өндгөө дардаг газар болсон. Бүх эрх мэдэлтэн, улстөрчид үр хүүхэд, хамаатан садангаа оруулдаг” хэмээн чуулганы хуралдаан дээр хэлж байв. Х.Болорчулуун гишүүн л хэлсэн болохоос гашуун үнэн юм. Энэ ялзралыг Д.Амарбаясгалан засаж залруулах уу, эсвэл түүний хүмүүсээр тус банк дүүрэх үү гэдгийг ирэх өдрүүд харуулна.   

Г.Ууганбаатар

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

17 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

40 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 5 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 18 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 36 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 36 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 18 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа