Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсын 2024 оны гол татвар төлөгчдийн жагсаалтыг Татварын Ерөнхий Газраас мэдээлсэн. Төрийн компаниудаас Эрдэнэс Тавантолгой, хувийн хэвшлээс Энержи Ресурс компани 2024 оны том татвар төлөгчдийн жагсаалтыг тэргүүллээ. Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч, гол татвар төлөгч компаниуд 2024 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн 27.4 их наяд төгрөгийн татварын орлогын ачааны хүндийг үүрч, ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа гол аж ахуйн нэгжүүд юм.
Энержи Ресурс компанийн хувьд 2024 онд улсын төсөвт нийт 600 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж, сүүлийн 10 гаруй жилийн турш шилдэг татвар төлөгчдийн эгнээнд тогтвортой бичигдэж байна. Нийлбэр дүнгээр, өнгөрсөн 16 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн татвар төлжээ.
Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан татвар төлөгчдийг Татварын Ерөнхий газрын албан ёсны сайтнаас https://www.mta.gov.mn/news/detail/68187bacb50f6076d5e86989 дэлгэрэнгүй харах боломжтой.
Хөгжлийн түүчээ болсон нийт татвар төлөгч ААН байгууллага, иргэдэд Татварын Ерөнхий газраас талархал илэрхийлсэн юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
