Хүүхэд хамгаалалд анхаарна гэж байгаа юм бол хүүхдийн байгууллагыг улстөрчдөөс эхлээд хамгаалаач, Ерөнхий сайд аа!

Хүүхэд хамгаалалд анхаарна гэж байгаа юм бол хүүхдийн байгууллагыг улстөрчдөөс эхлээд хамгаалаач, Ерөнхий сайд аа!

-МАН, АН-ынхны экс гишүүдээ эрхлүүлдэг газар нь төрийн агентлагууд болжээ-

Засгийн газраас хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзнэ гэлээ. Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, хамгаалуулах, сурч боловсрох нөхцөлийг хангахаас эхлээд бүх талаас нь салбар салбарын яамд тодорхой ажлууд хийх нь. Хууль журамдаа ч өөрчлөлт оруулна, шинээр хууль батлуулна гэнэ. Ярих тунхаглах амархан. Хийх хэцүү шүү, Ерөнхий сайд аа.

Хүүхэд хамгаалал, хүүхдийн асуудалд анхаарна гэдэг хүүхдийн байгууллагыг сайн ажиллуулна гэсэн үг. Тухайн байгууллагыг улс төрийн намын, улстөрчдийн дамжин өнгөрөх газар, карьер нь дууссан “депутатын” өдөр өнжүүлэх болгохгүй байхаас хамаг ажил эхэлнэ. Тэгэхгүй бол төрийн аливаа ажил дунд шатандаа гацаж, царцаж, төрийн хууль, журам, төсөл хөтөлбөр, төсөв мөнгө мөн л дунд шатандаа замхран, завхардаг урьд урьдын гашуун түүх давтагдана. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар гэдэг агентлаг сүүлийн 20-иод жил МАН, АН-ын улстөрчдийн дамжин өнгөрүүлэх, өдөр өнжүүлэх шиг болсон. Нэг талаар эрх баригч намуудын албан тушаалын бялууны булан нь энэ агентлаг болсоор ирсэн гашуун, эмгэнэлтэй түүх бий. Баян бизнесмэн хатагтай хүүхдийн байгууллагын даргаар ирмэгцээ өрөө тасалгаагаа хэдэн арван саяар засуулж, тохижуулан, Арабын шэйхийн өргөө шиг болгочихоод тансаглаж суусан жишээ арав гаруйхан жилийн өмнөх явдал. Түүнээс хойш ч гэсэн намуудын цүнх баригчид л энэ агентлагийн даргын сэнтийг ээлжлэн зайдагнасаар ирсэн дээ. Үүний тод томруун жишээ нь таны томилсон экс гишүүн хатагтай өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын зөөлөн буйдан дээр тарвалзаж байна. Хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн тэрбум тэрбум төгрөгийн төсвийг буйдан завсраа хавчуулчихаад, Букингемийн хатан хаан шиг булхалзаж сууна!!!

УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад буухаараа намаасаа, төрөөс, төрийн албанаас өр нэхдэг, албан тушаал, эрх мэдлийн бялуу хүртэх гэж чичрэн дайрдаг энэ бузар муухай, жигшин зэвүүцмээр жишиг таны үед бичигдээгүй хууль болон тогтлоо. Өнгөрсөн 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан МАН-ын данстай бүх эмэгтэйчүүд гадаадад Элчин сайдын яамдад, эсвэл дотоодод энэ тэр агентлагийн даргаар бүгд очжээ. Эрчүүд нь ч ялгаагүй ээ. Хэн бэ гэдгээ олон нийтэд таниулж, заримаас нь ард түмэн залхаж, дургүйцэж, сайдын давхар дээлийг нь тайлуулан огцруулж хүртэл байсан, хэл ам, хэрүүл тэмцэлд хуруу, хошуу холбосон, хөрөнгө мөнгөний луйвар, авлигын хэрэгт гар, хөлөө лав дүрсэн учраас дахин сонгогдохгүй нэр нүүргүй болсон нөхөд агентлагуудад даргаар очин жаалж, амин хувийн ашиг сонирхол, арчаагүй эго-гоо төсвийн мөнгөөр тэжээн томруулж байгааг хэзээ таслан зогсоох юм бэ? Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа чинь амжилттай болоод дуусчихсан уу? Төрийн агентлагуудын толгойд заларсан экс гишүүдэд чинь монголчууд, татвар төлөгчид бид ямар өртэй юм бэ?

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томилогдоод гурван сарын нүүр үзэж байгаа экс гишүүн Б.Баярсайханыг салбарынхан нь таагүй хүлээн авсан. Таатай юм түүнд угаасаа байхгүй. “Б.Баярсайхан гишүүн яаж ийгээд албан тушаал авав” хэмээн хэвлэлүүд голыг нь олж, үнэнийг нь хатгаж бичсэн. УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллахдаа өөдтэй, олигтой байгаагүй. Нэр хүнд муутай. Тэр тусмаа хүүхэд, гэр бүлийн асуудал дээр “но”-той намтар, паянтай хүн шүү дээ.

Нэгт, Төрийн албанд ажилласан туршлагагүй байхдаа шууд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар крандуулан очиж, яам, салбарынхандаа гологдон, “Яамны ажлыг цалгардуулсан, удирдан зохион байгуулах ур чадваргүй” гэдэг үндэслэлээр халагдсан. Гэвч шүүхдэж заргалдсаар Төрийн нарийны суудалд эргэн очсон байдаг. Төрийн албанд хайртайдаа биш төгрөг мөнгөнд дуртайдаа л албан тушаалын өндөрлөг рүү амь тэнцэн зүтгэдэг хүн гэж харагддаг. Ийм хүмүүс төрд удаан байх хамгийн хортой. УИХ-ын гишүүн болмогцоо цэрэг хээрийн хувцас өмсчихсөн Завхан аймагт очоод дарга нарыг нь загнан дүрэмдэж явсан нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлсэн. Улстөрчийн хувьд энэ мэтээр улаан цайм популизм хийсээр байгаад л дөрвөн жилийг нүүр өнгөрүүлсэн.

Хоёрт, УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар томилогдоод удаагүй байгаа. Б.Баярсайхан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нөхрийгөө АНУ-ын Сан Францискод суух дипломат төлөөлөгчөөр томилуулахаар хөөцөлдөж, тэр нь олонд ил болж байв. 2020 онд УИХ-ын гишүүн болсныхоо дараа энэ хүслээ биелүүлж, нөхрийгөө АНУ-д дипломат албанд илгээсэн. Төрийн албыг ингэж төрлийн алба, гэр бүлийн бизнес болгосон хүн бол Б.Баярсайхан. Үүний нотолгоо нь тэдний гэр бүлийн хөрөнгө орлого юм. Б.Баярсайханы УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээр бол тэрбээр 5,1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Өөрөөр хэлбэл парламент дотроо цээжинд бичигдэх баячуудын нэг байв. Насаараа бизнес эрхэлж байгаад УИХ-д орж ирсэн “Оргил”-ын Ж.Ганбаатар гишүүнтэй тэнцэхүйц хөрөнгөлөг нэгэн гээд бод. Эхнэрийнхээ албан тушаалын хаялгаар төрийн албанд төвөггүй залардаг П.Баярмагнайн хувьд, 2020 онд АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт орлогоо 12 сая 355 мянган, гэр бүлийн орлого 107 сая 18 мянга, 342 саяын үнэ бүхий дөрвөн автомашин, 4 тэрбум 500 саяын орон сууц, 92 саяаар үнэлэгдэх адуу 10, үхэр 50 хонь 200, “Май кап дизайн” ХХК, “Трот интернэшнл” ХХК-тай хэмээн мэдүүлсэн байдаг.

Нэг гартаа төрийн өндөр албаны тамга атгаж, нөгөө гараараа хувийн бизнесээ арчилж торддог гэр бүлийн хоёрыг төрөөс төрсөн тэрбумтан гэж хардах эрх олон нийтэд бий. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн санаачилсан хөрөнгө хураах хуулиар бол экс гишүүн Б.Баярсайханаас хамгийн түрүүнд “ял” асуух ёстой. Төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгчөөс эхлээд яамны Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүнээр ажиллахдаа хэрхэн хөрөнгөжсөнийг нь, хэрхэн тэрбум тэрбумын хөрөнгөтэй болсныг нь олон нийт мэдэх эрхтэй.  

Гуравт. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хэмээх нэрнээс нь л энэ агентлаг ямар чухал, эмзэг, нандин бэ гэдэг нь харагдана. Мэргэжлийн, мэргэшсэн, туршлагатай, сэтгэлтэй, ур чадвартай хүмүүс л энэ газрыг удирдаж, энд ажиллаж, Монголын ирээдүйд гэрэл гэгээ тусгаж, монгол гэр бүлд аз жаргалтай сайхан амьдралын учгийг атгуулдаг байх учиртай. Харамсалтай нь, энэ агентлагт өнөөдөр ямар ч гэрэл гэгээ алга. Дарга нь дээрээс томилогдож ирсэн популист улстөрч, амин хувийн ашиг сонирхолтой, нэр хүнд муутай, төрийн албаны туршлага түй ч байхгүй, олбогноосоо гулссан экс гишүүн.

Хүүхэд, гэр бүлийн асуудалд анхаарал хандуулна гэж байгаа юм бол хүүхдийн байгууллагыг увайгүй улстөрчдөөсөө эхлээд салгаач, Ерөнхий сайд аа!

Г.Ууганбаатар

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

14 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

37 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 2 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 32 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 32 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 15 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа