Дижитал сурталчилгаа (digital ads) яагаад чухалд тооцогдох болов?

Дижитал сурталчилгаа (digital ads) яагаад чухалд тооцогдох болов?

МакКинзэйгийн тооцоолсноор дижитал зар сурталчилгааны орлого 2022 онд 520 тэрбум доллар байсан бол 2040 он гэхэд хамгийн багадаа 2.1 их наяд буюу жилийн өсөлт нь 8-10% байхаар байна. Энэхүү өсөлтийн ихэнх хувь нь зар сурталчилгааны зардал нь уламжлалт сурталчилгаанаас дижитал медиад шилжсэнээс үүдэлтэй. Жишээлбэл 2022 онд дижитал зар сурталчилгаа нийт зах зээлийнхээ 65 хувийг эзэлж байсан бол 2040 он гэхэд 80-90 хувьд хүрэхээр байна

Тэгвэл яагаад дижитал адс Ирээдүйн өрсөлдөөний 18 талбарын нэг гэгдтэлээ чухалд тооцогдох болов?

1. Онлайнаар холбогдож буй хүмүүсийн тоо нэмэгдэж, дундаж давхарга өргөжиж байна

Хүмүүс дижитал орчинд нэвтрэхийн хэрээр онилж болох хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, зар сурталчилгаагаар хүрэх боломжтой хүмүүсийн хүрээ томорч байна.

2023 онд Энэтхэгт 850 сая хүн онлайнд байсан бол 2025 онд 1.1 тэрбумд хүрнэ гэсэн таамаг байна. Энэ бол нэг улсын доторх Facebook, TikTok, YouTube-ын дижитал контент хэрэглэгчид хурдтай тэлж буйн илэрхийлэл. Монголд ч ялгаагүй TikTok хэрэглэгчдийн тоо 2020 онд 300 мянга байсан бол 2024 онд 1.2 саяд хүрсэн. Хамгийн гол нь энэ өсөлтийн 70% нь 18–35 насныхан бөгөөд тэд бол бидний гол потенциалтай худалдан авагчид.

2. Хүмүүс улам олон цагийг дижиталд зарцуулж, донтох нь нэмэгдэж байна

Хүмүүс гар утсаа гарнаасаа огт салгахаа болив. Утсаа хаяснаас түрийвчээ хаясан нь дээр гэдэгтэй бүгд санал нийлдэг болсон. Ингэснээр энэхүү хүмүүсийн хэрэглэдэг сошиал медиа, үздэг видео, лайв, сонсдог подкаст, хэрэглэдэг чат зэрэг контент төрлүүд дунд сурталчилгаа явуулах хэлбэрүүд үр дүнтэй болж байна.

Дэлхийд TikTok, YouTube Shorts зэрэг богино видео платформ дээр зар сурталчилгаа хийх нь тренд болж байна. Монголд Инфлюэнсэр подкаст, лайв зар, reels ads, хэрэглэгчийн үүсгэсэн контент (UGC) сурталчилгаа ихэссэн. Подкастуудын дундуур гардаг story хэлбэрийн брэнд интеграци бол маркетеруудын хувьд шинэ формат. Зөвхөн үзүүлээд өнгөрдөг үе ард хоцорч, хэрэглэгчидтэйгээ цуг сурталчилгаа бүтээгээд, өөрсдөөр нь түгээлгээд, яриулах боломжтой болж байна.

3. Дижитал шилжилт нь дэвшил авчирч, контент бүтээх зардлыг огцом бууруулж байна

AI бол маркетеруудын шинэ зэвсэг. Хэрэв танд Canva, ChatGPT, Midjourney байхад та ганцаараа бүтэн creative багтай тэнцэхүйц контент бүтээж болно. Coca-Cola “Create Real Magic” кампанит ажилдаа AI ашиглаж, хэрэглэгчдээр өөрийн постерыг хийлгэсэн. Зардал нь уламжлалт агентлаг ашигласнаас хэд дахин бага мөртлөө үр дүн өндөртэй болсон нь зүгээр л нэг дохио. Жижиг бизнесүүд өөрсдөө poster, постын тайлбар, видео зохиол зэргийг ChatGPT, Canva AI, CapCut AI-аар хийчихэж байна. Нэг анхаарах зүйл нь маркетинг, сурталчилгааны зардал багасахын хэрээр бүх бизнес маркетингийн контенторхуу юм хийж чаддаг болж, зар сурталчилгааны эрэлт улам нэмэгдэж байна. Тэгэхлээр стратеги, бүтээлч байдал болон ялгарлаараа л өрсөлдөх нь.

4. Зар сурталчилгааны байршуулж болох газрууд улам олон болж байна

Зөвхөн Facebook-ийн бүүстээр биш бараг бүх л газар буюу киоск дэлгэц, POS машин, QR код, мессеж, UBCab-ын homescreen, банкны апп, дижитал хэтэвчүүд гэх мэт бүгд зар сурталчилгааны шинэ байршил болж хувирч байна.

Бразилын утасны оператор TIM нь хэрэглэгчийн дата хэрэглээнд үндэслэн утасны мессеж, апп доторх сурталчилгаа явуулж эхэлсэн. Телеком салбар өөрөө Ads Media Platform болж хувирч байна. Монголд харагдаж буй өөр нэгэн жишээ нь Tom n Toms-ын POS дэлгэц дээр Boost.mn гэсэн талбар байхыг анзаарсан л байх. Boost нь тухайн плэйсмэнтүүдийг гэрээлэн авч сурталчилгаа нийлүүлж байна, ингэснээр бид тус тусдаа холбогдон гэрээлэх бус нэгдсэн нэг компанитай холбогдон, дашбордоороо сурталчилгаагаа хянах боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм. Энэ болгон бидний зар сурталчилгаагаа хүргэх байршлуудын боломжийг тэлж, зар сурталчилгааны санал, мессежээ байршилд суурилж санал болгохыг дэмжиж буй хэлбэр юм.

 

Дижитал маркетер Б.Саруулбаяр

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

7 цаг 28 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

11 цаг 30 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

12 цаг 59 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

13 цаг 59 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

14 цаг 10 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

Уржигдар 09 цаг 32 мин

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

2026-05-08

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2026-05-07

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

12 цаг 59 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2026-05-07

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

2026-05-07

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

11 цаг 30 мин

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2026-05-07

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2026-05-07

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

7 цаг 28 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

2026-05-07

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

2026-05-07

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2026-05-07

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Сурталчилгаа