"Датаком" компанийн ерөнхий захирал Д.Энхбат

Монгол хүний тархинд “Би дэлхий сөнөхөд ганцаараа л үлдэнэ. Таван ханат хэрэгтэй. Мотоцикль хэрэгтэй. Бусад нь дүүрч, галав юүлж байсан ч хамаа алга” гэж сэтгэдэг. Өөрөөр хэлбэл монгол хүн ганцаараа амьд үлдэнэ гэдэгтээ итгэдэг.

Хятад хүн эсрэгээрээ. Бөөгнөрч байж л амьд үлдэнэ гэдэгтээ итгэдэг. Ганцаараа үлдэх нь япон хүний хувьд сүйрлийн эцсийн хэлбэр. Монгол хүний хувьд “Эр хүний жаргал эзгүй хээр” гээд явчихдаг. Энэ хандлага нь бизнест нөлөөлдөг.

Булганд явж байхад тохиолдсон явдал. Санаандгүй тохиолоор Булган, Өвөрхангайн айрагны аль нь амттай тухай маргаан өрнөв өө. “Булганы айраг гэж яг ямар айраг юм бол, найрлага технологи, түүх нь юу вэ” гэж асуутал нэг ч хүн хариу хэлж чадаагүй. Булганы айраг гэдэг нь хадны мангаа гэдэг шиг хоосон яриа байгаа байхгүй юу. Тийм учраас Булганы айраг хөгждөггүй. Байхгүй юмыг яаж хөгжүүлэх билээ, бичээгүй юмыг сайжруулах арга байхгүй. Хаана ч тодорхой биш юмыг хэнд яаж заах вэ.

Өөрөөр хэлбэл Булганы айраг маань мэдлэгийн хэлбэрт ороогүй хэрэг. Гэтэл Шотландын вискины үйлдвэр 1100 жилийн турш хураасан хэдэн зуун жортой. Нэг жорыг хийх гэж магадгүй нэг нөхөр бүх амьдралаа зориулсан байх. Ингэж тасралтгүйгээр сайжруулж өөрчилж ирсэн учраас шотланд виски мэдлэгт тулгуурлаж байгаа юм. Тийм учраас сайжруулж болдог, тийм учраас бизнес болсон. Манай нийгмийн хувьд мэдлэг хөгжих процесс энэ мэтээр өрнөхгүй байна.

Би гольф тоглох дуртай. Нэг удаа англи багш ирж зөвлөгөө өглөө. Цагийн 300 доллараар зөвлөдөг, та нарт бол 100 доллараар зөвлөе гэхээр нь нэг удаа мөнгө зарж зөвлөгөө авъя гээд төлбөрөө хийчихлээ. Намайг цохихыг нэлээд харж байснаа “Та яг ямар хичээлд суусан бэ” гэж асуулаа. Хичээлд огт суугаагүйгээ хэллээ.

Хэсэг харж зогссоноо “Та гольфийн чигийн ном уншсан уу” гэж байна. “Үгүй” л гэлээ. Цохиж дууссаны дараа өнөөх чинь “Танд сайжруулах юм алга” гэдэг байгаа. Учрыг нь лавлатал “Таныг сайжруулах үүрэг магадгүй Буддагийн хийх ажил байх. Миний үүрэг бол таны арга барил, технологийг сайжруулах. Гэтэл танд арга барил, технологи алга” гэсэн хариу хэлсэн.

Бөхөөр бол ямар ч мэхгүй нөхөр болж таарч байгаа юм. Монголчууд үүнийгээ монголчлох, монгол ухааны гайхамшиг гэх мэтээр дөвийлгөдөг. Угтаа ямар ч жор, ямар ч стандарт, ямар ч дүрэмгүй, бодож байгаад хийнэ гэдэг юу ч байхгүйгийн л шинж.

Хятад, япончууд сайн ажиллаж байгаадаа амжилттай яваа юм биш. Тэд өөр төвшинд ажиллаж сэтгэдэг. Өөрөөр хэлбэл тэд вискиний бизнес эрхэллээ гэхэд жор хийж байна, стандарт бүтээж байна, зохион байгуулж байна. Гэтэл бид мэдлэг, технологи, стандарт гэсэн ойлголтыг хэрэгжүүлэхгүйгээр хий зүтгээд явдаг. Тийм зам байдгийг ч мэдэхгүй яваа.

Энгийнээр хэлбэл бид хөгжлийнхөө зам дээр гараагүй. Шүдээ зуугаад сайн ажиллавал л хөгжинө гэж зүтгээд байна. Тэгж хөгжих аргагүй. Зуугуулаа нийлээд мянган тонн шороо ухаж болно. Гэхдээ бид хэзээ ч экскаватортай болохгүй. Гэтэл япон, хятадууд бульдозер, экскаватор хийгээд байгаа юм.

Бидний хувьд бизнес яаж явах ёстой гэдгийг дараагийн төвшинд сэтгэж мэддэггүй. Энэ нь бидний соёлтой холбоотой. Монголчууд юмыг хурдан ойлгодог мөртлөө ноу хау буюу процедурын мэдлэггүй. Юмыг яаж, ямар дарааллаар хийдгийг мэддэггүй.

BSB-гийн захирал Б.Жаргалсайхан надад “Манай бүх гэмтэл нэг зүйлээс болдог. Манайхаас хөргөгч, угаалгын машин авсан нэг ч хүн заавраа хэзээ ч уншдаггүй” гэж хэлсэн юм. Заавраа уншихгүйгээр элдэв юм хийгээд угаалгын машинаа эвдчихдэг гэнэ л дээ. Өөрөөр хэлбэл бид мэдлэгтэй ажиллаж мэддэггүй. Гэтэл бусад улсад заавар, журам, стандарт бол амин сүнс нь.

Бид өрсөлдөөн бол олон давхар байшин гэдгийг ойлгодоггүй. Нэгдүгээр давхартаа чихэлдэж амьдрахаа л өрсөлдөөн гэж сэтгэдэг. Засгийн газар нь ч ийм бодлого барьж мэддэггүй. Нэгдүгээр давхартаа алалц, хамгийн сүүлд үлдсэн чинь л том бизнес эрхлэгч болно гэчихдэг.

Гадныхан манайхны бараа бүтээгдэхүүнийг чанаргүй гээд авахгүй байгаа юм биш. Системийн тоглолт хийдэг учраас систем ойлгодоггүй зэрлэг хүнтэй хамтрах боломжгүй л гэж биднийг хардаг. Системийн тоглолтод “ганцаараа амьд үлдэх” хүнийг авах боломжгүй. Тийм хүнтэй ажиллах арга байхгүй учраас тэр л дээ. Вьетнамын муухан компанитай Америкийн том компани хамтарч ажиллаад байдгийн нууц нь энэ.

Монголын улстөрд ороход нэг юм анзаарагддаг. Төр авч яваа хүмүүс төрийн төвшинд огт сэтгэдэггүй. Сайндаа л нэг асуудлын төвшинд сэтгэдэг, түймэр унтраахын төлөө ажилладаг. Тийм учраас манайд өнөөдөр улстөрчид талаар дүүрэн, төрийн түшээ маш ховор байна. учир нь төрийн хүн бол системийн төвшинд сэтгэдэг. Улс орны, салбарын төвшинд сэтгэдэг. Харин улстөрч бол сонгуулийн төвшинд сэтгэдэг.

Эх сурвалж: nio.mn

 

 

 

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

7 цаг 29 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

11 цаг 31 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

13 цаг 0 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

14 цаг 0 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

14 цаг 11 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

Уржигдар 09 цаг 32 мин

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

2026-05-08

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2026-05-07

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

13 цаг 0 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2026-05-07

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

2026-05-07

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

11 цаг 31 мин

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2026-05-07

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2026-05-07

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

7 цаг 29 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

2026-05-07

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

2026-05-07

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2026-05-07

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Сурталчилгаа