С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

  Өчигдөр /2026.05.06/ Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан болж тус нам Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нараа сонголоо. Тэд дуу нэгтэйгээр Гранд Монгол фракцын тэргүүн, Сангийн сайд асан С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаараа жинхэлж, харин дэд даргаар Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Н.Ганибал, Ч.Өнөрбаяр нарыг батламжилсан.

 Хурал болгон дээрээ шахуу зодолддог тогтсон гэмээр соёлтой Ардчилсан намын өчигдрийн хуралдаан урд хожид үзэгдээгүй эв түнжинтэй, уярч хайлсан гишүүдтэй хуралдаан болж өндөрлөв. Үеийн үед хурал бужигнуулж явдаг лайвчин Д.Мөнх-Эрдэнэ хүртэл хүний хайлан болчихсон инээд алдан явсан гэхээр хэр соёлтой сайхан хурал болсныг илтгэнэ.

Шалтгаан нь маш тодорхой. Эцсийн мөчид намын дарга О.Цогтгэрэл улстөрчийн ухаан зарж, албан тушаалын бялуу хуваахдаа эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй фракцууддаа эн тэгш хуваарилж, тохиролцсонтой холбоотой. Гишүүд нь ч зүсэм бялуундаа цадсан явдал байлаа.

Ганцхан жишээ дурдъя. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан эл хуралдаанаас долоо хоногийн өмнө “Сангажавын Баярцогтыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчид санал болгожээ. Хэрэв ингэх юм бол АН-ын жирийн гишүүдээ уриалан тэмцэлд гарна даа. С.Баярцогтоос болж нам ялагдахыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй! Энэ нөхөр АН-ыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялагдуулах зорилготой, хэвтүүлж өгөх даалгавартай. Эх орноо зарсан энэ урвагчаас юу хүлээх юм бэ. С.Баярцогтыг АН-ын генсек болгохгүйн тулд бүх чадлаараа эсэргүүцнэ” хэмээн эрс шийдэмгий мэдэгдэж байв.

Гэтэл өчигдрийн хуралдааны дараа хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Олонхийн шийдвэр гарсан учраас хүндэтгээд С.Баярцогтыг дэмжиж ажиллана” гэсэн юм. Энэ л бялуу хуваалтын үр дүн. Тэр АН-ын дэд даргын сэнтийдээ сэтгэл цаджээ.

Одоо Ардчилсан намд Бүлгийн даргаа сонгох ажил үлдсэн. Бүлгийн даргад УИХ-ын гишүүн О.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөж буй. Шийдвэр ерөнхийдөө тодорхой болсон. “Гранд Монгол” буюу С.Баярцогт генсекээ авсан учир “Нэг Монгол” буюу Х.Тэмүүжин намын бүлгээ авах нь тодорхой болоод байна.

Үргэлжлээд Ардчилсан намын улс төрийн нөхцөл байдал ч том зургаараа ил боллоо.   Урьдчилсан прогнозоор бол АН-ын шинэхэн генсек С.Баярцогт Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх магдалал өндөр. Гэхдээ намын гишүүд нь түүнийг улс төрийн ухаалаг стратеги боловсруулж, 2027 оны Ерөнийлөгчийн сонгууль болон 2028 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулна гэсэн их итгэл тээж буй.

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

10 цаг 38 мин

Нөөцийн махыг өнөөдрөөс зургаан байршилд 13-15 мянган төгрөгөөр борлуулна

14 цаг 52 мин

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

15 цаг 11 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 41 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

17 цаг 8 мин

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш /2026.05.20/ болно

17 цаг 19 мин

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

Уржигдар 18 цаг 44 мин

Чингэлтэй дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна

Уржигдар 16 цаг 32 мин

“GS25” 5 нас хүрлээ

Уржигдар 13 цаг 08 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлжээ

Уржигдар 09 цаг 46 мин

Ц.Идэрбат: Махны ченж тогтолцоог халах цаг нь болжээ

Уржигдар 09 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

Уржигдар 09 цаг 19 мин

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ

Уржигдар 09 цаг 17 мин

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа

2026-05-15

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 41 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

17 цаг 8 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

2026-05-15

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

2026-05-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Сурталчилгаа