Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Засгийн газар болон Рио Тинто компанийн хооронд өрнөж байгаа зээлийн хүү болоод менежментийн зардлыг бууруулах хэлэлцээр үргэлжилж буй. Ирэх долоо хоногт /2026.05.12-нд/ "Рио Тинто"-гийн хэлэлцээрийн баг Монгол Улсад ирэх юм. Энэ үед Ардчилсан намын генсекээр Оюу толгойн гэрээний автор болох С.Баярцогт сонгогдсон нь олны анхаарлыг татаж байна. Хэрэв энэ уулзалт нам жим болбол Монголын талд ашиггүй, “Рио Тинто”-гийн талд ашигтай үйлдлүүд явагдаж байна гэх хардлага төрөх юм.
Нөгөөтэйгүүр өчигдрийн Засгийн газрын хуралдааны /2026.05.06/ Байгалийн баялгийн өгөөжийн талаарх мэдээлэлд 60% хүртэл гэж ярьж байсан өгөөжийн асуудал одоо 34% гэх ойлголтыг төрүүлж буй нь анхаарал татаж байгаа юм.
Угтаа Ерөнхий сайд асан Г.Занданшатар 2019 оны ҮХНӨ-өөр Үндсэн хуулийн 6.2-т байгалийн баялгийн үр өгөөжийг өнөө болон ирээдүйн иргэн бүрт тэгш, шударгаар хүртээнэ гэсэн үзэл санааг суулгасан байдаг. Мөн өнгөрсөн өвөл Оюу толгойн орд эзэмшигчидтэй хийсэн хэлцлийн үеэр хоёр үндсэн зарчим дээр ойлголцолд хүрсэн.
Энэ хоёр зарчмын ойлголт л тэр “тухайлсан хууль”-ийн төслийн гол үзэл баримтлал болж тусгагдах зарчим хүлээгдэж байгаа.
Шууд утгаараа, тэр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний агуулга, эрсдэл, сул талыг анхнаас нь мэддэг цөөн улстөрчийн нэг. Өнгөрсөн оны 12-р сард болсон түр хорооны сонсголын үеэр олон хүн тухайн үеийн ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд маш тодорхой шүүмжлэл, зөвлөмжүүд өгч байсан гэдгийг онцолсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва сонсголын үеэр “2009 онд Эдийн засгийн байнгын хорооны дэргэд байгуулсан ажлын хэсгийг Г.Занданшатар ахалж ажилласан.
Энэ гэрээгээр Монгол Улс бодит ашиг хүртэх ёстой гэж үзэж байсан. Ажлын хэсгийн гаргасан чиглэлүүд зөв байсан” гэж хэлсэн. Тэгвэл Г.Занданшатарын ахалсан тэр ажлын хэсгийн дүгнэлтэд олон ноцтой асуудлыг хөндсөн байдаг. Тодруулбал, ОТ-н ХО-ын гэрээний төсөлд:
- МУ-ын хүчин төгөлдөр хууль тогтоомжид бүрэн нийцээгүй,
- Монголын эзэмших 34%-д ногдох хөрөнгө оруулалтыг өндөр хүүтэй зээлээр босгож байгаа нь эдийн засгийн хувьд үр ашиггүй, ХО-ын бодит хэмжээг үнэлсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй,
- Нэмэлт нөөц илрэх бүрт гэрээг шинэчлэх шаардлагатай, хөрөнгө оруулалтын хуваарь болон ашиглалтад оруулах хугацаа зөрчигдвөл гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой
- Мөн 34%-ийг өндөр өртөгтэй зээлээр эзэмшихээр байгааг шүүмжилж, нийт хөрөнгө оруулалтыг 5 тэрбум ам.доллар гэж тооцвол Монголын тал 1.7 тэрбум ам.долларын өрийн дарамт үүрч, 2023 он хүртэл ногдол ашиг авахгүй байх эрсдэлтэйг анхааруулж байсан байдаг. Цаашлаад Монголын тал заавал хөрөнгө оруулалтын өр үүрэлгүйгээр стратегийн ордод хувь эзэмших, алтан хувьцааны эрх зүйн орчин бий болгох, нөөцөө үнэлж хувь эзэмших, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50-иас дээш хувьд хүрэх боломжийг судлах, олон улсын концессын гэрээний зарчмаар Монголын тал хөрөнгө оруулахгүйгээр 50%-иас дээш хувийг эзэмших хувилбаруудыг ч санал болгож байсан байдаг.
Тэгэхээр өнөөдөр яригдаж буй “байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх” асуудал нэн шинэ санаа огт биш. Харин 2009 онд анхааруулж байсан эрсдэл, 2019 онд Үндсэн хуульд суулгасан зарчим, 2026 онд хэрэгжүүлэх гэж буй улс төрийн оролдлого гурав хоорондоо нийлсэн, Занданшатар гэдэг хүний олон жилийн турш зорьж яваа үйлдэл юм
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
