Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Олон улсад өрнөж буй дайны нөхцөл байдал манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа асуудлаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.
-Олон улсын дайны нөхцөл байдал манай улсын эдийн засагт эерэг болон сөрөг талаас хэрхэн нөлөөлж байна вэ?
Эерэг гэхээс илүүтэй сөрөг үр дагавар их байгаа. Яагаад гэвэл дэлхий өөрөө аж үйлдвэрлэл, нефть бүтээгдэхүүн дээр суурилсан эрчим хүч, нефть, химийн үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай. Зөвхөн манай улсад мэдрэгдэх гурван гол нөлөөллийг дурдвал,
Эерэг нөлөөлөл гэвэл манай уламжлалт экспортын бүтээгдэхүүнүүдийн зах зээл идэвхжиж эхэлж байна. Муу биш байна. Бид өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад экспортоо 60 орчим хувиар нэмсэн. Тиймээс төсвийн орлого төсөв бүрдэлтэнд таатай нөхцөл бүрдэнэ. Валютын нөөц түүхэнд байгаагүй 7,3 тэрбум долларын нөөцтэй болж Монгол төгрөгийн ханш тогтвортой хадгалагдаж эхэлж байна. Энэ мэтчилэн эерэг, сөрөг нөлөөллүүд байна. Зөвхөн аялал жуулчлал гэхэд Ойрх Дорнодод 30 сая жуулчин хүлээж авч байсан бүс нутаг тогтворгүй болмогц аялал жуулчлалын урсгал хөдөлгөөн манай тал руу идэвхжих хандлага мөн ажигдлагдаж байна.
-Ормузын хоолойн асуудлаас болж нефтийн үнэ савлаж байгаа. Энэ нөхцөл байдал цаашид хэр удаан үргэлжлэх бол?
2026 онд энэ нөхцөл байдал үргэжилнэ гэж үзэж байна. Жишээ нь, өнөөдөр энхтайван тогтож болно. Гэтэл дайны үр дагавар арилтал багаар бодоход зургаан сарын хугацаа хэрэгтэй. Яагаад гэвэл дэд бүтэц, нефть боловсруулах үйлдвэрүүд, хий боловсруулах үйлдвэрүүд, хий нефть ачиж буулгадаг терминал системүүд, энэ бүхэн харилцан цохилтын улмаас сүйдсэн. Үүнийг сэргээн босгох, хэвийн горимд шилжүүлэхэд хугацаа орно гэсэн үг. Тэгэхээр 2026 онд тодорхой хэмжээний үнийн өсөлт, инфляцийн дарамт үргэлжилнэ. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах даалгавар Засгийн газарт ирж байгаа.
- Нэг сайхан мэдээ гэвэл энэ жил 1 кг ноолуур үнэ 200,000 төгрөг давлаа. Юутай холбоотой вэ?
-Үйлдвэрлэлтэй холбоотой. Би ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх үед хийсэн гол арга хэмжээ бол түүхий ноолуурыг Монгол улс хилээр гаргахгүй гэдэг шийдвэр байсан. Зөвхөн боловсруулна, угаана, самнана. Зэсээр бол цэвэр зэс буюу цэвэр ноолуур болгоно гэсэн үг. Үүний үр дүнд манайд үйлдвэрлэлийн шинэ шат дамжлага бий болж байгаа. Түүнийгээ дагаад үнэ цэнэ бий болно.
Өмнө бид ноолуураа түүхийгээр нь гаргаж бусад орны түүхий эдийг хангадаг байсан. Тэнд боловсруулалт хийгдээд зах зээл дээр гарч байсан бол одоо бид өөрсдөө цэвэршүүлээд ирэхээр үнэ өсч байгаа юм. Цэвэршсэн буюу угааж самнасан ноолуурын зах зээлийн үнэ дунджаар 105 орчим доллар буюу 350,000 төгрөг байдаг. Тэгэхээр бохир ноолуур 200,000 хүрэх нь зүй ёсны хэрэг. Үүнийг дагаад малчны орлого бодитой нэмэгдэнэ. Малын гаралтай бүтээгдэхүүн махан бүтээгдэхүүн экспортыг хүчтэй дэмжсэн. Тиймээс мал, малын үнэ өсөхөөр хөдөө орон нутаг дахь иргэдийн орлого 10 хувиар нэмэгдсэн. Энэ бол орон нутаг эзэнтэй байх, тогтвортой байх, мал аж ахуй эрхлэх сонирхол бий болох олон талын ач холбогдолтой. Нөгөө талаараа үйлдвэрүүдээ түүхий эдээр хангах зэрэг давхар бодлого явж байгаа.
-Цаашид энэ үнэ нь өсөх боломж бий юу?
Нэг бололцоо бий. Дараагийн удаад бид угааж самнасан ноолуур гаргахыг зогсоох буюу зөвхөн ээрсэн, эцсийн бүтээгдэхүүн хийнэ гэсэн үг. Ээрэх буюу утас хийнэ. Хамгийн өндөр технологиор сайн будагтай ноолуураа бүтэн утас болгон хувиргаж чадвал ахиад 200 сая доллар нэмэх боломж бий. Үүнээс цааших зах зээл бол брэндийн зах зээл учраас ээрсэн утас гаргах хүртэл зөв бодлогоор ажиллаж чадвал монгол ноолуурын үнэ ахиад өсөх боломж бий.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
