Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Яармаг-Арцат чиглэлд барьж буй дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тухайлбал, буудлын барилга угсралт, гадна тохижилт, шугам сүлжээний зураг, ачаа тээвэрлэлт зэрэг нийт зургаан ажлыг барилга угсралтын хүрээнд хийж байгаа бөгөөд шон суурийн өрөмдлөг, гадна шугам сүлжээний зураг 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн тулгуурын холбогч хавтангийн суурийн арматур, бетон цутгалтын ажлыг гүйцэтгээд байна.

Шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг Франц Улсаас тээвэрлэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 20 чингэлэг ачаа барилгын талбайд буугаад байна.
Төслийн хүрээнд Яармаг, Арцат талын 1 га талбайд 98 кабины гараж засварын цех, авто зогсоол барихаар төлөвлөж, гаражийн барилгын ухмалын ажлыг хийж байна. Түүнчлэн задгай агуулахын хашаа угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тухайн ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгах юм.
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармаг, Сонсголонгийн гүүр орчмын түгжрэл 15 хувиар буурна гэж тооцсон билээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
