Ко Сунг Хун:

Ко Сунг Хун: "SUPER CONCERT 2025" олон салбарт эерэг нөлөө үзүүлнэ

K-pop буюу Өмнөд Солонгосын поп хөгжмийн урсгал нь зөвхөн хөгжмийн салбарт бус, дэлхийн соёл, эдийн засаг, технологи, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон чиглэлд гүн гүнзгий нөлөө үзүүлж байна. Энэ үзэгдэл нь “Korean Wave” буюу Hallyu-гийн нэгэн томоохон давлагаа болж, дэлхийн олон орны залуусыг соёлын хил хязгаарыг давахад хөтөлсөөр байгаа билээ.

Тэгвэл Монголдоо анхдагч Солонгос Монголын хамтарсан "Evandis" энтертайнмент 2024 онд "Your Valintine", "Super concert 2024" KPOP тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан. Уг энтертайнментыг үүсгэн байгуулагч Ко Сүн Хүн (Жон Ко) нь Улаанбаатар хотод төвтэй “Evandis Entertainment” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд хөгжмийн салбараас гадна продакшн, боловсролын чиглэлээр Монгол, Өмнөд Солонгосын соёлыг холбож яваа нэгэн юм. 

    Өмнөд Солонгост төрж, Монголд өсөж хүмүүжсэн тэрбээр хөгжмийн урлагт дуртай, чин хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 2019 онд Evandis компанийг байгуулжээ. Түүнтэй энэ зуны хамгийн том KPOP тэсрэлт болох үзэгчдийн хүсэн хүлээсэн "SUPER CONCERT 2025" -ын тухай товч ярилцлаа. Уг тоглолтын гол уран бүтээлчид нь дэлхийн алдарт "BIG BANG" хамтлагийн дуучин TAEYANG болон дуучин AILEE нар юм. 

-Сайн байна уу? Тантай ярилцах болсондоо таатай байна, маш их завгүй харагдаж байна. "Evandis Entertainment"-ын тухай танилцуулах уу?

-Манай компани 2019 онд байгуулагдсан , харьцангуй залуу ч нэрэндээ маш гүн утга санааг агуулдаг. “Evandis” нэр нь evangelize (сайн мэдээг түгээх) ба disciple (шавь) гэсэн хоёр санааг хослуулсан үг юм. ‘Evangelize’ буюу сайн мэдээг түгээх гэсэн үгнээс эхний EVA үсгийг авч, шавь гэсэн санаатай хослуулан бүтээсэн . Ийнхүү манай компанийн хувьд “Evandis” гэдэг нь нийгэмд утга учиртай, эерэг нөлөө үзүүлэх, хүмүүст урам зориг өгөх, тэднийг удирдан чиглүүлэхийг илэрхийлдэг. Манай компанийн зорилго нь иргэдэд эерэг нөлөө бий болгож, түүнийгээ өсгөж тэлэхэд оршдог гэж хэлж болно. 

-Энэ удаагийн тоглолтын гол уран бүтээлчдийг хараад үнэхээр догдолсон, олон хүнд ийм мэпрэмж төрсөн байх. Энэ жилийн тоглолтын бүрэлдэхүүнийг хэрхэн шийдсэн бэ? Мөн Монголын уран бүтээлчдийг яаж оруулсан тухайгаа яривал?

-Энэ удаад бид Ailee болон Taeyang нарыг тоглолтынхоо гол уран бүтээлчээр урьсан. Эдгээр уран бүтээлчид бидний ихэд хүндэлдэг, удаан хугацаанд Монголд урьж авчирахыг хүссэн зочид юм. Тэдний Монголд ирэх боломж энэ жил баталгаажиж ажил хэрэг болж буйд бид маш их баяртай байгаа. Энэ нь тэдэнд Монголын ард түмэн, соёлыг таних, ойлгох онцгой боломж юм. Мөн Солонгосоос гурван DJ-г урьсан байгаа. Тэд тус бүрээрээ тайзнаа онцгой өнгө аястай, эрч хүчтэй бүтээлүүдийг хүргэх бөгөөд үзэгчдэд маш их таалагдана гэж итгэж байна .

Харин Монголын уран бүтээлчдийн тухайд Morningstar, Doid, Tsetse, A-Sound, AM-C, FOUX зэрэг та бидний хайртай уран бүтээлчид оролцох болно. Энэ тоглолт нь хоёр орны соёлыг холбох гүүр үүсгэж, монгол, олон улсын уран бүтээлчдэд тэнцүү боломж олгох талбар болох учиртай. 

-Taeyang, Ailee нарын хамтран ажиллах тохиролцоо ямар байдлаар явагдсан бэ, тэднийг хэрхэн урьсан тухайгаа хуваалцаач?

-Бидний энэ бүх ажилд “know-how” буюу туршлага чухал байдаг ч эхлэл нь Монголыг сурталчлах гүн урам зориг, хүсэл мөрөөдлөөс маань эхлэлтэй гэж би үздэг. Энэ тоглолт болон бусад өргөн хүрээний ажлуудыг амжилттай болгоход нэг чухал хүчин зүйл бол Evandis Entertainment зөвхөн шоу энтертайнментаас гадна боловсрол, продакшн зэрэгт төвлөрч ажилладаг явдал юм. Сүүлийн жилүүдэд бид олон улсын томоохон төсөлүүд дээр хамтарч ажиллах боломж олж авсан жишээлбэл Солонгосын KBS телевизийн бүтээлд туслалцаа үзүүлсэн зэрэг багтана. Энэ нь бидэнд тус салбарынхан хоорондын бодит харилцаа холбоо тогтоож, ялангуяа тэдний итгэлийг хүлээх том түлхэц болсноор энэ бүх зүйл эхэлсэн. 

-Тоглолтод оролцох үзэгчдэд хандаж та юу хэлэх вэ?

-Аливаа зүйлд тууштай түүнийгээ үргэлж дэмжиж, хайрлаж байдаг зан чанар монголчуудад бий. Үнэнч шүтэн бишрэгчид гэдэг бол бүх зүйлд хүндэтгэлтэй ханддаг. Taeyang, Ailee нарын жинхэнэ шүтэн бишрэгчдэд цуглах нь дамжиггүй үүнийг зөвхөн энтертайнмент арга хэмжээ бус өөртөө найзуудтайгаа хайртай хүмүүстэйгээ дурсамж бүтээх өдөр гэж хүндэтгэн ирэхийг урьж байна. "Evandis entertainmet" -ын залуучууд үүний төлөө л хичээж байгаа. Та бүхэнд баярлалаа.

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

8 цаг 54 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

10 цаг 36 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

11 цаг 21 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

11 цаг 47 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

12 цаг 2 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

12 цаг 37 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

13 цаг 14 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

13 цаг 46 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

13 цаг 50 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Өчигдөр 15 цаг 12 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Өчигдөр 12 цаг 09 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Өчигдөр 11 цаг 59 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

Өчигдөр 09 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 09 цаг 07 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Өчигдөр 08 цаг 30 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Уржигдар 10 цаг 01 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Уржигдар 09 цаг 49 мин

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Өчигдөр 08 цаг 30 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

11 цаг 21 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Өчигдөр 11 цаг 59 мин

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Уржигдар 10 цаг 01 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Өчигдөр 12 цаг 09 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Уржигдар 09 цаг 49 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

10 цаг 36 мин

Сурталчилгаа