Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өвлийн жавар хайрч, он солигдох мөчтэй зэрэгцэн шинэ жилийн гоёл танилцуулах загварын шоу шил шилээ даран цуварсаар. Энэ үетэй зэрэгцэн дахин давтагдашгүй гэх тодотголтой “O Couture” брэнд шинэ загвараа танилцуулахад хоёр хоног үлдээ. "O Couture wonderland", Есөн эрдэнийн бэлгэдэл гээд жил бүр өөр, өөрийн онцлог шингээсэн өнгө, мөн чанарыг тусгасан гоёлын даашинзуудаа толилуулдаг "O Couture" энэ жил мөн л өвөрмөц байх нь мэдээж. Загвар бүртээ сэтгэлээ шингээн урладаг Д.Отгонжаргал энэ жил Азийн хошой шилдэг дизайнераар шалгарсан гэж байгаа.
Брэндийн нүүр царайгаар загварын шилмэл бүсгүйчүүд болоод энэ цагийн сор болсон бүсгүйчүүдийг сонгодог нь "O Couture"-ийн бас нэгэн ялгарал. Топ Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэнгээс эхлэн Стивэн Сиглийн гэргий Б.Эрдэнэтуяа тэргүүтэй олон сайхан бүсгүйчүүдээр загвараа амилуулсаар "O Couture" 9 дэх жилээ үдэж буй.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
