Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
"Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн сар шинийн барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн бөхчүүдийн жагсаалтыг Монгол бөхийн холбооноос танилцууллаа.
Сар шинийн барилдаан энэ сарын 8-9-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Энэ жилийн цагаан сарын барилдааныг даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон тэргүүтэй улсын заан долоо, улсын харцага 14, улсын начин 42 нийт 70 улсын цолтон бүртгүүлжээ.
Мөн цагаан сарын аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн аймгийн арслан Э.Мөнхжаргал тус барилдаанд зодоглоно.
Сонирхуулахад Э.Мөнхжаргал цагаан сарын том, бага хоёр барилдаанд түрүүлсэн гурав дахь бөх болсон билээ. Түүнээс өмнө улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага Ш.Мөнгөнбаатар нар ийм амжилт үзүүлж байв.
Э.Мөнхжаргал хоёр жилийн өмнө аймгийн заан цолтойдоо Цагаан сарын барилдааны түрүү бөхөөр тодорсон анхны бөх болж түүхэн амжилт үзүүлсэн юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
