Монгол улс энэ оны эхний 6 сарын байдлаар импортоор 5528.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулж, экспортоор 6581.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргажээ

Монгол улс энэ оны эхний 6 сарын байдлаар импортоор 5528.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулж, экспортоор 6581.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргажээ

Гадаад худалдааны 2025 оны 6 сарын гүйцэтгэлийг экспортын 329367, импортын 200083 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргав.

НИЙТ БАРАА ЭРГЭЛТ          

2025 оны эхний 6 сард  Монгол улс дэлхийн 145 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 12109.6 сая ам.доллар болж  2024 оны мөн үеэс 1155.0 сая ам.доллар буюу 8.7 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 1053.2 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. 

ЭКСПОРТ

Экспортод 6581.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.5 хувиар буурсан байна. 

Экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад валютын төлбөртэй экспорт 1248.9 сая ам.доллараар буюу 16.1 хувиар буурчээ. 

Экспортын өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 33.7 сая ам.доллараар буюу 126.0 хувиар, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний экспорт 91.6  сая ам.доллараар буюу 35.9 хувиар гэх мэт 6 хэсгийн барааны экспорт өсч бусад 14 хэсгийн барааны экспорт буурсан байна. 

Тухайлбал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 33.7 сая ам.доллар буюу 126.0 хувиар;  үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний экспорт 24.1 сая ам.доллар буюу 5.2 хувиар; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоосны экспорт 2.3  сая ам.доллараар буюу 4.5 хувиар тус тус өсчээ.         

2025 оны эхний 6 сард эрдэс бүтээгдэхүүний экспортын 94.5 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна.

2024 оны мөн үетэй харьцуулахад чулуун нүүрсний экспорт 4367.5  мян.тонноор, үнийн дүн 2118.4 сая ам.доллараар, хилийн дундаж үнэ нь 45.6 ам.доллараар тус тус буурчээ. 2025 оны эхний 6 сард чулуун нүүрсний 100.0 хувийг БНХАУ руу  гаргасан байна.      

2024 оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмалын экспорт 268.5 мянган тонноор,  үнийн дүн нь 897.9 сая ам.доллараар, хилийн дундаж үнэ нь 380.2 ам.доллараар тус тус өсчээ. 2025 оны эхний 6 сард зэсийн баяжмалыг 99.9 хувь БНХАУ-д гаргасан байна.      

2025 оны эхний 6 сард молибдены баяжмалын экспортын тоо хэмжээ 535.9 тонноор, үнийн дүн нь 6.1 сая.ам.доллараар тус тус буурсан байна. Хилийн дундаж үнэ 15173.0 ам.доллараас 15923.5 ам.доллар болон өсчээ. Молибдены баяжмалын экспортын 88.3 хувийг БНХАУ-д, 11.7 хувийг БНСУ-д тус тус гаргасан байна.      

2025 оны эхний 6 сард хайлуур жоншны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 213.6 мянган тонноор, үнийн дүн нь 22.8 сая ам.доллараар тус тус өсчээ. 2024 оны мөн үед 1 тонн хайлуур жоншны экспортын дундаж үнэ 223.2 ам.доллар байсан бол 2025 оны эхний 6 сард 192.0 ам.доллар болон буурчээ. Хайлуур жоншны 12.2 хувийг ОХУ, 87.3 хувийг БНХАУ-д гаргасан байна.      

2025 оны эхний 6 сард боловсруулаагүй нефтийн экспорт 1786.2 мянган баррель буюу 134.4 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 278.9 мянган баррелиар, үнийн дүнгээр 31.4 сая ам.доллараар тус тус буурсан байна. 1 баррель нефтийн дундаж үнэ 80.3 ам.доллараас 75.2 ам.доллар болж буурчээ.

Төмрийн хүдрийн  экспорт 3856.4 мян.тоннд хүрч, 2024 оны мөн үеийн дүнгээс 260.2 мян.тонноор өссөн байна. Экспортын дундаж үнэ 71.5 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 9.8 ам.доллараар буурчээ. Төмрийн хүдрийг 100.0 хувь БНХАУ-д экспортлосон байна.

Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос хэсэгт багтах барааны экспортын дийлэнхийг алтны экспорт эзлэдэг. 2025 оны эхний 6 сард экспортлосон алтны хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 0.9 тн-р буурч, үнийн дүн 55.9 сая ам.доллараар өссөн байна. 1 кг алтны үнэ 70523.4 ам.доллар байсан бол 2025 оны эхний 6 сард 99007.6 ам.доллар болж өсчээ. Алтны 0.8 хувийг Их Британи-д,16.6 хувийг АНУ-д, 82.6 хувийг Швейцар улс руу тус тус экспортолсон байна.

Нэхмэл материал болон нэхмэл эдлэлийн экспортын 99.4 хувийг мал амьтны үс, хялгас, хивс, сүлжмэл, оёмол эдлэлийн экспорт эзлэж байна. Самнасан ноолуурын экспорт 173.5 тонноор өсч, ямааны угаасан ноолуурын экспорт 2716.5 тонноор  буурсан байна. Өмнөх онтой харьцуулахад сүлжмэл эдлэлийн экспорт 1.9 сая ам.доллараар буурч, оёмол эдлэлийн экспорт 0.5 сая ам.доллараар өсчээ.

Үндсэн төмөрлөгийн экспортын 84.6 хувийг хар төмөрлөгийн хаягдал; тунгаасан зэс, хайлш; хөнгөн цагаан бусад эдлэл; боловсруулаагүй хар тугалганы экспорт эзлэж байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад хөнгөн цагаан бусад эдлэлийн экспорт 1.6 сая ам.доллараар, боловсруулаагүй хар тугалганы экспорт 1.0 сая ам.доллараар, тунгаасан зэс ба хайлшны экспорт 14.5 сая ам.доллараар тус тус өссөн байна.

Монгол улс дэлхийн 67 оронд бараа экспортлосноос БНХАУ-д  91.6 хувь, Швейцар-д 5.2 хувь, АНУ-д 1.2 хувь  тус тус ногдож нийт экспортын  98.0 хувийг дээрх орнууд эзэлж байна.

ИМПОРТ

Импортоор нийт 5528.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2024 оны мөн үетэй харьцуулахад 149.8 сая ам.доллараар буюу 2.8 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.7 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.4 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.0 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.02 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна. 

Импортын өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний;  мод, модон эдлэлийн; машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг; авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги бүлэгт хамаарах барааны импорт голлон нөлөөлсөн байна.

Импортын өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 43.0 сая ам.доллараар; машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 6.5 сая ам.доллараар; авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги импорт 100.0 сая ам.доллараар зэрэг 16 хэсгийн барааны импорт өсч бусад 5 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнд,  эрдэс бүтээгдэхүүний импорт 77.0 сая ам.доллараар;  нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн импорт 8.3 сая ам.доллараар тус тус буурчээ. 

Эрдэс бүтээгдэхүүний импортын 87.4 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын биет хэмжээ 13.3 мян.тонноор өсч, үнийн дүн нь 77.3 сая ам.доллараар буурсан байна. 1 тонны импортын хилийн дундаж үнэ 818.3 ам.доллараас 750.9 ам.доллар болж буурсан байна. Үүнд, автобензины импортын дундаж үнэ 720.4 ам.доллараас 710.1 ам.доллар болж буурчээ. Дизель түлшний импорт биет хэмжээ 53.5 мян.тонноор өсч,  үнийн дүн 38.8 сая ам.доллараар, дундаж үнэ нь 99.4 ам.доллараар тус тус буурсан байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1137.2 сая ам.доллар буюу 20.6 хувь; эрдэс бүтээгдэхүүн 1124.5 сая ам.доллар  буюу 20.3 хувь /үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 982.8 сая ам.доллар буюу 87.4 хувь/; хүнсний бэлэн бүтээгдэхүүн 425.4 сая ам.доллар буюу 7.7 хувь; авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1229.0 сая ам.доллар буюу 22.2 хувь; хуванцар болон хуванцар эдлэл, хаймар түүгээр хийсэн эдлэл 185.4 сая ам.доллар буюу 3.4 хувь; үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 487.3 сая ам.доллар буюу 8.8 хувь; химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 310.3 сая ам. доллар буюу 5.6  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүн нийт дүнгийн 88.6 хувийг эзлэж байна 

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 20.2 сая ам.долларын бараа импортлосноос барааг   гарал   үүслийн   орноор   авч  үзэхэд    БНХАУ-д 28.6 хувь, АНУ-д 25.8 хувь, БНСУ-д 15.3 хувь, ХБНГУ-д 12.0 хувь тус тус ногдож байна. 

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал АНУ-д 60.5 хувь, БНCУ-д 15.6 хувь  тус тус ногдож байна.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 37.7 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл   БНХАУ-д 64.3 хувь, Энэтхэг-т 20.2 хувь, Франц-д 11.5 хувь, Итали-д 2.1 хувь тус тус ногдож байна.

Нийт зээлийн барааг  Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн  52.2 хувийг Энэтхэг-с, 13.9 хувийг БНХАУ-с, 13.7 хувийг Франц-с тус тус олгожээ.  

Нийт 56.9 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар  авч үзвэл ОХУ-д 81.3 хувь, БНХАУ-д 14.8 хувь тус тус ногдож байна. 

Манай улс дэлхийн 140 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 38.1 хувь; ОХУ-д 23.6 хувь;   Япон-д 12.7 хувь; АНУ-д 4.1  хувь; БНСУ-д 4.3 хувь; ХБНГУ-д 2.5 хувь  тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 85.4 хувийг эзэлж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Бүлгийн шийдвэрээ дагаж чуулганы хуралдаанд оролцохгүй!

2 цаг 38 мин

Б.Найдалааг, Л.Энх-Амгалан нарыг сайдаар томилох саналыг өнөөдөр УИХ-д танилцуулна

3 цаг 33 мин

Дуучин О.Анхбаярыг Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчаар томиллоо

20 цаг 17 мин

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно

20 цаг 27 мин

Г.Занданшатарын Засгийн газрын гал гарсан 2 яамыг удирдах сайд нарын ХОМ

20 цаг 31 мин

Д.Сумъяабазар: Баялгийн хараалтай нүүр тулж, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа бол 44 их наядаас эхлээд 1,5 сая ам.долларын хэргүүдээ эхлээд шалга

20 цаг 41 мин

Т.Аубакир: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

21 цаг 51 мин

“Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа

23 цаг 15 мин

“Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 09 цаг 13 мин

Баялгийн төрөлжсөн сангуудын хуваарилалтыг шинэчилж, иргэдэд хүртээх өгөөжийг нэмэх хэлэлцүүлэг боллоо

Уржигдар 18 цаг 42 мин

“Морин хуурын өдөр”, “Монгол тэмээний өдөр”-ийг бүх нийтээр тэмдэглэх тухай хуулийн төслийг боловсруулжээ

Уржигдар 16 цаг 11 мин

О.Номинчимэг: Судалгаагаар 13-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь тамхи хэрэглэж байгаа

Уржигдар 16 цаг 06 мин

Ардчилсан намынхан “гадаадын банк оруулж ирэх” хуулийг эсэргүүцэж бойкот хийж эхлэв үү?

Уржигдар 14 цаг 51 мин

Улаанбаатар хотын хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Уржигдар 13 цаг 33 мин

Улсын арслан Б.Орхонбаяр: Сайн бөх байхаас илүү ёс жудагтай эр хүн байх нь чухал

Уржигдар 11 цаг 36 мин

У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН “ЗАРЛААГҮЙ ДАЙН”

Уржигдар 08 цаг 30 мин

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ

2026-03-16

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

2026-03-16

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

2026-03-16

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээнд хүндэт шүүгчээр оролцоно

2026-03-16

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Ардчилсан намынхан “гадаадын банк оруулж ирэх” хуулийг эсэргүүцэж бойкот хийж эхлэв үү?

Уржигдар 14 цаг 51 мин

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

2026-03-16

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН “ЗАРЛААГҮЙ ДАЙН”

Уржигдар 08 цаг 30 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

2026-03-16

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

2026-03-16

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээнд хүндэт шүүгчээр оролцоно

2026-03-16

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ

2026-03-16

Баялгийн төрөлжсөн сангуудын хуваарилалтыг шинэчилж, иргэдэд хүртээх өгөөжийг нэмэх хэлэлцүүлэг боллоо

Уржигдар 18 цаг 42 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-16

“Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 09 цаг 13 мин

Улсын арслан Б.Орхонбаяр: Сайн бөх байхаас илүү ёс жудагтай эр хүн байх нь чухал

Уржигдар 11 цаг 36 мин

Г.Занданшатарын Засгийн газрын гал гарсан 2 яамыг удирдах сайд нарын ХОМ

20 цаг 31 мин

Сурталчилгаа