Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, "Эрэл"-ийн Э.Эрдэнэбат, "Таван богд" группийн Ц.Баатарсайхан нарын баячуудын хүүхдүүд бүлэглэн зодоон хийж, бусдад хүнд гэмтэл учруулсан хэрэг олон нийтийг шуугиулж байна.
Тэгвэл зодооны хохирогчийг Д.Саяннямбуу гэдэг бөгөөд хурандаа С.Дашзэвэгийн хүү гэсэн мэдээлэл байгаа юм. Уг хэрэг 2025.07.18-19-нд шилжих шөнө болсон бөгөөд хэргийн сэжүүр нь хардалт, хэрэг үйлдэгчид нь тухайн үедээ мансуурсан байдалтай байсан байж болзошгүй талаар ч мэдээлсэн. Тэгвэл хохирогч Д.Саяннямбуу нв 07-р сарын 19-ний өглөөний 7-8 цаг орчимд ГССҮТ-д тархиндаа хүнд гэмтэл авсан байдалтай хүргэгдэн очиж, эмчлүүлж байгаа аж.
Эмнэлгийн зүгээс хувь хүний мэдээллийг задруулахгүй гэсэн бол албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар Д.Саяннямбуу нь тархиндаа цус хуралттай, хүнд гэмтэлтэй хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хохирогч нь яаралтай гурвалсан хагалгаанд орох шаардлагатай, нүүр нь цөмөрсөн, нэг нүд нь харахгүй байгаа гэдгийг өмнө нь гэр бүлийнх нь зүгээс мэдээлсэн.
Хэргийн талаар хохирогчийн эгч Ц анхлан цахим орчинд мэдээлсэн бөгөөд 28 настай Ц.Санжаачойпэл нь УИХ-ын гишүүн асан, улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн хүү, 29 настай Э.Тэмүүлэн нь "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүү. Эднийг цагдаагийн байгууллагаас баривчилсан.
Зодооны үеэр ахиад хоёр хүн байсан гэсэн нь “Таван богд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү “Говь” компанийн захирал Б.Амарсайхан, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд генералын хүү гэсэн албан бус мэдээлэл бий. Гэвч Ц.Баатарсайханы хүү урд шөнө хил гарч оргон зайлсан мөн хил гарч байхдаа баригдсан гэх мэт тодорхой бус мэдээллүүд олон нийтийн сүлжээнд хөвөрч байна.
Ямартай ч Монголын толгой баячуудын хүүхдүүд бүлэглэн үйлдсэн энэ хэрэг нийгэмд нэлээн дуулиан шуугиан тарьж байгаа бөгөөд хэрэг явдал хэрхэн шийдэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS