СГЗ, зураач Т.Ганхуяг: Наадмын нээлтийн үзүүлбэрт монголчуудын уламжлалт гэр тэргийг дүрсэлсэнийг гэрийн тоонотой андуураад байна!

СГЗ, зураач Т.Ганхуяг: Наадмын нээлтийн үзүүлбэрт монголчуудын уламжлалт гэр тэргийг дүрсэлсэнийг гэрийн тоонотой андуураад байна!

Үндэсний их баяр наадмын нээлтэнд гэрийн тооныг санагдуулам үхэр тэрэг харуулсан нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж буй. “Хэзээ монгол хүн гэрийн тооноороо үхэр тэрэгний дугуй хийж байсан юм. Тэгээд дээр нь ээжийгээ суулгачихсан нь муу ёрын бэлгэдэл” гэх мэтээр шүүмжилж байгаа. Тэгвэл Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын Ерөнхий зураачаар ажилласан зураач, СГЗ Т.Ганхуяг дараах тайлбарыг хийжээ:

Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын ерөнхий зураачаар ажилласан хүний хувьд өөрийн гаргасан шийдэл, зураг төслийн талаар болон олон хүний бүрэлдэхүүнтэй зураачийн багийн залуусынхаа өмнөөс цөөн үг хэлэх нь зүйтэй санагдлаа.

Тооно гэж ойлгоод байгаа тэрэгний дугуйны талаар хэдэн тайлбар хэлье

1. Тэрэгний дугуй нь гэрийн тоонотой ямар ч холбоо байхгүй. Монголчуудын хамгийн өргөн хэрэглэгддэг үхэр тэрэг дотроо 4 янз байдаг. Суман тэрэг, чагтан тэрэг, нуухан тэрэг орчин цагийн нийлэг дугуйтай тэрэг гэж хуваан үздэг. Тус наадмын үзүүлбэрт хэрэглэгдэж байгаа тэрэг бол чагтан тэрэг юм. Орчин үед ч Архангай, Өвөрхангай аймгуудад хэрэглэсээр байгаа чагтан тэрэг нь бул, мөөр, хэгээс, шаантаг, арал хэсгээс бүрддэг. Үхэр тэрэгний дугуйг илэрхийлэх хамгийн гол онцлог бол бул болон чагтан хэгээстэй холбогдох шаантаг байдаг. Тэргийг бат бөх, удаан эдэлгээтэй болгох чухал хэсэг бол шаантаг бөгөөд хэрвээ шаантаг хийгээгүй бол тооно гэх мэт өөр сэтгэгдэл төрүүлж болох юм. Үзүүлбэрт ашиглагдсан тэрэгний дугуй шаантагтай хийгдсэн. Ийм учраас тооно гэж үзэж байгаа нь ердөө дугуй хэлбэрээс болж гарсан андуурал юм.

2. Нээлтийн үзүүлбэр дунд Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээр монголчууд бидний өргөн уудам нутаг, дөрвөн улирал, нүүдэлчний амьдралын онцлог, 21 аймгийг 21 тэргээр дүрслэн үзүүлсэн бөгөөд үүнийг дэмжсэн жүжигчилсэн үзүүлбэрийн нэг хэсэг нь энэхүү чагтан тэрэг юм.

3. Монголчуудын хэрэглэдэг тооно бол тэрэгний дугуйнаас өөр бүтэцтэй юм. Тооно нь эртнээсээ эдүгээг хүртэл хадгалсаар ирсэн өөрийн гэсэн хэлбэр загвартай бөгөөд чагтан хигээсний хэлбэртэй тооно огт байдаггүй. Чагтан тэрэгний дугуй болон гэрийн тооно хоёрын ялгааг доорх зурагнаас харьцуулан харахад ойлгомжтой болох болов уу.

4. Үндэсний их баяр наадмын нээлтийн үзүүлбэрт Монголчуудын таван өнгөний бэлгэдлийг тусган харуулсан бөгөөд олны хэсгийн хувцасыг хормын дотор солигдох гурван өнгийн дээл (хөх, шар, улаан) бусад олны хэсгийг ихэвчлэн цагаан, ногоон өнгийн шийдлээр хийсэн юм. Энэ дагуу тайз, декораци, жижиг хэрэглэлүүдийг ч таван өнгөнд уусган, түүний дотор чагтан тэрэгний хэсгүүдийг таван өнгөөр будаж, онцолсон юм. Ингэхдээ дугуйг улаанаар нь будсан нь тоонотой андуурах нөхцөл үүсгэсэн бололтой. Гэвч анхааралтай харвал дугуй, тооно хоёр тэс ондоо зүйл, дүрслэгдэхүүн гэдэг нь харагдана.

5. Энэхүү үзүүлбэрт монголчуудын уламжлалт гэр тэргийг дүрсэлсэн болно. Гэр тэрэг нь гэдэг нь гэр болгон барих боломжтой, мөн тэрэг болгон ашиглах боломжтой монголын эртний инженерчлэлийн нэгэн гайхамшиг учраас наадмын нээлтийн нэг хэсэг болгохыг хичээсэн болно.

6. Тулганы гал бадраах ёслолыг Үндэсний их баяр наадамд оруулах санаачилгыг анх 2016 онд миний бие гарган хэрэгжүүлсэн. Энэ жилийн тулганы гал бадраах ёслолд хэд хэдэн утга санаа, дүрслэгдэхүүн нэмсний нэг нь тэнгэрийн орноос галыг хүн төрөлхтөнд авчирсан хэмээн монгол домог зүйд үздэг алтан хараацай шувуу юм. Тиймээс төрийн тулгыг алтан хараацайн нуруун дээр асаахаар зохиомжилсон. Тулгыг морьтон баатрууд шонхор шувууны дүртэй ташуурыг өртөөчлөн авч ирж асаасан. Энэ нь монголчууд бид ёс заншил, нандин шүтээнээ үеэс үе, үрээс үрд уламжлан хадгалж, эдүгээ цагт авч ирж чадсаныг харуулсан ёслол юм.

Эцэст нь хэлэхэд, зураач хүн ямарваа уран бүтээлийг хийхдээ, ялангуяа төрийн наадмын нээлтийн зураачаар ажиллахад түүхийн судалгаанд тулгуурлаж, өөрсдийн уран сэтгэмжээ шингээн, бэлэн болсон бүтээлдээ мэргэжлийн зөвлөхүүдийн хяналт, санааг тусган бүтээдэг. Өргөн орон зайд олон төрлийн дүрслэгдэхүүн, бүтээл хийж, үйлдвэрлэл явуулдаг учраас хүмүүст янз бүрээр ойлгогдох, сэтгэл хөдлөлийн үүднээс тайлбарлах нөхцөл гарах нь ойлгомжтой. Гэхдээ Үндэсний их баяр наадмын ямар ч дүрслэлд санамсаргүй, сэтгэл хөдлөлөөр хандсан зүйл байдаггүй гэдгийг хариуцлагатай хэлэхийг хүсэж байна.

 

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

10 цаг 50 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

12 цаг 30 мин

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Найман нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй

13 цаг 51 мин

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

14 цаг 46 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

19 цаг 0 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 13 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Уржигдар 17 цаг 19 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

Уржигдар 16 цаг 13 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 14 цаг 01 мин

Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Уржигдар 13 цаг 57 мин

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 10 цаг 28 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

Уржигдар 09 цаг 29 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

2026-04-29

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

2026-04-29

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026-04-28

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

2026-04-29

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

2026-04-28

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

2026-04-28

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

2026-04-29

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

2026-04-28

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

2026-04-28

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Уржигдар 11 цаг 15 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

Уржигдар 10 цаг 44 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Уржигдар 14 цаг 06 мин

Сурталчилгаа