Баячуудын хүүхдүүдийн

Баячуудын хүүхдүүдийн "золиос"

   Хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй.

Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэх үг бий. Энэ үг баячуудын хүүхдүүдэд гүн нэвчиж. Учир нь сүүлийн үед хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй эрхмүүдийн үр хүүхдүүд хэрэг төвөгт холбогдож, хар тамхи хэрэглэж хэрцгий балмадаа гайхуулах нь ихсэж. Тэр чинээгээрээ хэрэг төвгөө мөнгө төгрөгөөр хааж хөнгөхөн мултардаг нь нууц биш. Хэдхэн хоногийн өмнө гарсан бүлэглэн зодооны хэрэг олны анхаарлын төвд байна. Учир нь эл хэрэгт хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүд нэр холбогдоод буй. Тиймээс иргэд эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүдэд хууль өөрөөр үйлчлэх ёсгүй хэмээн бухимдаж байна. Угтаа хууль хүн бүрд эрх тэгш үйлчлэх учиртай.

Бид аливаа асуудлыг сэрдхийж хүлээж авдаг атлаа тэгсгээд амархан мартчихдаг. Одоогоос хэдэн жилийн өмнө Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Намуундарь өөрийн цахим хуудсаар дамжуулан улс төр бизнесмений хүрээнийхний хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн талаар мэдээлэл цацаж нийгэмд шуугиан тарьж байв.

Түүний ярьсныг сийрүүлбэл, “Ер нь хар тамхи, хүчингийн хэрэгтэй холбоотой байж болох Эрүүгийн хамгийн хүнд гэмт хэргүүдтэй холбоотой гэмт хэргийг өсвөр насныхан хийсэн учраас өмгөөлөгчтэйгөө яриад прокурорын зааврын дагуу ерөнхийдөө юу болох гээд байгааг мэдээлэх гэсэн юм. Надад бүх баримт нотолгоо байна. Хэн, юу хэрэглэдэг, хэнээс хаанаас авдаг, ургуулдаг, ургуулдаггүй ургамал мөс хэрэглэдэг. Та нарыг ямар айлын, хэний хүүхэд болохыг би мэдэж байгаа. Миний аав, ээж амьд сэрүүн байна. Хуулийн байгууллага миний талд байна.

Одоо эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж сэргээх цаг болсон юм биш үү. Монголд хар тамхи үнэхээр дэлгэрсэн. Та нар /түүний нэг сургуулийн болон найз нөхөд, өсвөр насныхан/ өөрсдөө хэрэглэдэг. Танай аав ээж, хамаатан садангууд тээвэрлэж оруулж ирдэг. Монголын томоохон баячуудын хүүхдүүд ард түмний мөнгөөр хэр их хар тамхи хэрэглэж, хэр их охин хүчиндэж, ямар олон муухай хэрэг хийж буй талаар эхнээс нь илрүүлж байна. Монголд яагаад бүх хэргийг мөнгөөр шийдэж болдог юм бэ. Охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, өсвөр үеийнхний аймшигт хэргүүдийг бид бүгдээрээ зогсоох хэрэгтэй. Олигархи, УИХ-ын гишүүний хүүхэд гэхээрээ хүн алчихаад зугтаж болдог юм уу.

 Энэхүү шүүх хуралд нийтдээ 100 гаруй хүн ирнэ гэж тоо гарсан байна. Энэ шүүх хурал миний талд гарч, орцонд болон машинд, юм хэрэглэж байгаад хүчиндүүлсэн бүх хөөрхий охидын өмнөөс дуу хоолой болно. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө, өсвөр насныхны эрх хаана зөрчигдөж байна тэрний төлөө энэ шүүх хурлыг эхлүүлж байна” гэж ярьсан байдаг.

Тухайн үед энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэг нь хаагдсан.

Мөн түүнчлэн одоогоос гурван жилийн өмнө Жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Маралмаа гэгч урсгал сөрөн долоон авто машин угсруулан дайрч, хоёр хүүхэд мөргөсөн ноцтой ослын хохирогч 12 настай С охин байв. Тухайн үед мөн л нийгмийг шуугиулж иргэдийн эсэргүүцэл зэвүүцэлтэй тулгарч байсан ч мөн л хэрэг нь тэгсгээд өнгөрсөн. Мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж шүүх хурал нь жил гаруй хугацаанд үргэлжилж байсан. Ингээд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Маралмаад 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулж байв.

Яг энэ мэтчилэн хэдхэн хоногийн өмнө гараад буй аймшигт зодооны хэрэг мөнгөөр хаагдах вий гэсэн хардлага иргэдийн дунд байна.

Зодооны хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж буй хоёр иргэний нэг нь “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан хил давсан мэдээлэл бий. Харин 48 цагийн хугацаатайгаар хоригдсон “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нар өнөөдөр суллагдах юм. Үргэлжлүүлэн хорих эсэх саналаа прокуророос шүүхэд хүргүүлэх эсэх нь өнөөдөр тодорхой болох юм.

Хэрэг явдлыг сануулбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байдаг. Иргэн С-г найзуудтайгаа баарнаас гарч явахад нь Т, С нар агсам тавьж зодсон аж.

Тухайн өдрийн зодооны бичлэг өдгөө цахим хуудаст хэсэгчилсэн байдлаар цацагдсаар байна. Харин тэдэнд зодуулсан гэх С гавал, тархины гэмтэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй.

Хууль улс төр, бизнесийн бүлэглэл, рекетүүдын өмнө хүчгүй болжээ. Үүний үр дүнд эгэл жирийн ардууд баячуудын буруу эрхэлсэн хүүхдүүдийн золиос болсоор байх уу? 

 

Хэнтий аймгийн Цэнхэрмандалд согтуурсан үедээ маргалдаж, нэгнийгээ хүзүүн тус газар хутгалж амийг нь хөнөөжээ

10 цаг 14 мин

Н.Амаржин: Монгол Улс нийтээрээ хэдэн баян айлын хүүхдүүдэд үйлчилж байгаа. Тэдний нүдэнд бид зүгээр л ялаа

10 цаг 21 мин

Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулна

10 цаг 46 мин

Сэлэнгэ аймгийн “Хар горхи”-д гарсан түймрийг бүрэн унтраажээ

14 цаг 2 мин

Баячуудын хүүхдүүдийн "золиос"

14 цаг 30 мин

Үндэсний их баяр наадмын үеэр 119 хүүхэд мориноос унаж гэмтжээ

15 цаг 28 мин

Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг баривчилсан 48 цагийн хугацаа өнөөдөр дуусна

15 цаг 42 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

15 цаг 47 мин

Бүлэглэн зодооны хохирогч Д.Саяннямбуу нь тархиндаа хүнд гэмтэл авч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Уржигдар 19 цаг 35 мин

СГЗ, зураач Т.Ганхуяг: Наадмын нээлтийн үзүүлбэрт монголчуудын уламжлалт гэр тэргийг дүрсэлсэнийг гэрийн тоонотой андуураад байна!

2025-07-13

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН УРИЛГААР СӨҮЛ ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ХО ЖУН ЧОЙ УЛААНБААТАР ХОТОД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2025-07-10

Үндэсний их баяр наадамд 5 аварга зодоглоно

2025-07-10

УИХ-ын байнгын болон дэд хороодын дарга нараар шинэ, залуу гишүүд ажиллахаар боллоо

2025-07-10

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог

2025-07-09

Өнөөдөр болох үйл явдлын тойм  

2025-07-09

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ХЭТ ЧАНГА ДУУ ИХТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХЯНАЛТ ТАВЬЖ, ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2025-07-08

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтлаа

2025-07-08

Танилц: Дээлтэй Монгол-2025 наадмын хөтөлбөр

2025-07-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-07-08

П.Наранбаяр: 117 багш, ажилтны тэтгэмжийн санхүүжилт хасагдсан ч Боловсролын сайдын багцаас цаг тухайд нь хэвийн олгоно

2025-07-07

Сурталчилгаа