Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу 2025 оны 07 дугаар сарын 10-наас 17-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Үүнээс насанд хүрэгсэд 2514, 0-18 насны хүүхэд 1579 байна. Түүнчлэн төв болон салбар эмнэлэгт нийт 123 үйлчлүүлэгчид яаралтай мэс засал, 119 үйлчлүүлэгчид төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Баярын наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 668 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 364, 0-18 насны хүүхэд 304 байна. Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 111 байгаагаас 0-9 насны хүүхэд 12, 10-18 насны хүүхэд 48 байна. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн найман хүүхэд байгаа юм.
Наадмын өдрүүдэд ахуйн орчинд гэмтэж бэртсэн нийт 1307 хүн яаралтай тусламж үйлчилгээ авснаас 530 нь 0-18 насны хүүхэд байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
