Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулна

Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулна

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн чиглэлээрх үйл ажиллагаагаа сайжруулах үүрэг даалгавар өглөө. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүд рүү есөн чиг үүргийг шилжүүлсэн. Үүнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, хөшөө дурсгал, усан оргилуурын арчилгаа зэрэг чиг үүргийг дүүргүүд хэрэгжүүлж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай хотын дарга уулзахдаа дээрх хүлээж авсан чиг үүргээ чанартай биелүүлэх талаар санал зөвлөмж өглөө. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг. Дүүргүүд болон ААНБ хамтарч, хуучны орон сууцны барилгуудын өнгө үзэмжийг сайжруулж, гадна фасадын шинэчлэл хийхийг хотын дарга Х.Нямбаатар уулзалтаар онцоллоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн “Дөлгөөн нуур” орчимд байрлах ЕБ-ын 4 дүгээр сургуулийн ойролцоох хуучны орон сууцны барилгын үзэмжийг сайжруулахыг онцгойлон үүрэг болгов.

Хоёрт, дүүргүүдийн ногоон байгууламжийн арчилгааны зардлыг төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн. Ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээг мөн чанаржуулах нь зүйтэй. Гуравт, эзэнгүй нохой, муурын устгалд анхаарахыг санууллаа. Ойн бүсээс гадна хотын гол, гудамж талбай, орон сууцны хороолол дунд эзэнгүй нохой, муур олширч байгааг цэгцлэхийг үүрэг болголоо. Дөрөвт, нийслэлээс ирэх таван жилд хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөг баталж, хог ялган ангилахыг хэвшүүлнэ. Тиймээс хороод хог тээвэрлэлтээ чанаржуулж, хог хаягдлаа цаг тухайд нь тээвэрлэж хэвшихийг санал болголоо. Үүрэг даалгаврын биелэлтийг хотын дарга Х.Нямбаатар биечлэн явж шалгана гэдгээ уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

15 цаг 16 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

17 цаг 30 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

21 цаг 47 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

21 цаг 47 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

17 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа