Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг баривчилсан 48 цагийн хугацаа өнөөдөр дуусна

Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг баривчилсан 48 цагийн хугацаа өнөөдөр дуусна

“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нар бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.

Тэгвэл Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг сэжигтнээр 48 цагийн хугацаатайгаар баривчилжээ. Эл хугацаа өнөөдөр дуусах аж.

Хэргийг эргэн сануулбал, Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нар “2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгажээ.

Шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдож байх тул сэжигтнийг баривчлах саналыг хүлээн авч,  хангаж шийдвэрлэв.

Дээрх сэжигтнүүдийг шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулсан хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 48 цагаас хэтэрч болохгүй. Эрдэнэбатын Тэмүүлэнг 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  21:40 цагт, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг мөн өдрийн  22:00 цагт сэжигтнээр тус тус баривчилсан. Иймд:

Эрдэнэбатын Тэмүүлэнг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21:40 минутаас,

Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг сэжигтнээр баривчлах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 22:00 минутаас тус тус дуусна.

Хэнтий аймгийн Цэнхэрмандалд согтуурсан үедээ маргалдаж, нэгнийгээ хүзүүн тус газар хутгалж амийг нь хөнөөжээ

10 цаг 31 мин

Н.Амаржин: Монгол Улс нийтээрээ хэдэн баян айлын хүүхдүүдэд үйлчилж байгаа. Тэдний нүдэнд бид зүгээр л ялаа

10 цаг 37 мин

Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулна

11 цаг 2 мин

Сэлэнгэ аймгийн “Хар горхи”-д гарсан түймрийг бүрэн унтраажээ

14 цаг 19 мин

Баячуудын хүүхдүүдийн "золиос"

14 цаг 46 мин

Үндэсний их баяр наадмын үеэр 119 хүүхэд мориноос унаж гэмтжээ

15 цаг 44 мин

Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг баривчилсан 48 цагийн хугацаа өнөөдөр дуусна

15 цаг 59 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

16 цаг 3 мин

Бүлэглэн зодооны хохирогч Д.Саяннямбуу нь тархиндаа хүнд гэмтэл авч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Уржигдар 19 цаг 35 мин

СГЗ, зураач Т.Ганхуяг: Наадмын нээлтийн үзүүлбэрт монголчуудын уламжлалт гэр тэргийг дүрсэлсэнийг гэрийн тоонотой андуураад байна!

2025-07-13

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН УРИЛГААР СӨҮЛ ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ХО ЖУН ЧОЙ УЛААНБААТАР ХОТОД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2025-07-10

Үндэсний их баяр наадамд 5 аварга зодоглоно

2025-07-10

УИХ-ын байнгын болон дэд хороодын дарга нараар шинэ, залуу гишүүд ажиллахаар боллоо

2025-07-10

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог

2025-07-09

Өнөөдөр болох үйл явдлын тойм  

2025-07-09

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ХЭТ ЧАНГА ДУУ ИХТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХЯНАЛТ ТАВЬЖ, ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2025-07-08

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтлаа

2025-07-08

Танилц: Дээлтэй Монгол-2025 наадмын хөтөлбөр

2025-07-08

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-07-08

П.Наранбаяр: 117 багш, ажилтны тэтгэмжийн санхүүжилт хасагдсан ч Боловсролын сайдын багцаас цаг тухайд нь хэвийн олгоно

2025-07-07

Сурталчилгаа