Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Оюутан, залуусын санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, үе тэнгийн суралцах арга барилаар дамжуулан санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Монголбанкны “Сургагч-оюутан багш” хөтөлбөр өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Тус хөтөлбөрт мэргэжил харгалзахгүйгээр 20 гаруй их, дээд сургуулийн 200 орчим оюутан хамрагдаж байна. Хөтөлбөрт оролцогчид санхүү, эдийн засгийн анхан шатны мэдлэг эзэмшиж, сургалтын арга зүйгээр бэлтгэгдэн, цаашид өөрийн сургууль, үе тэнгийн суралцагчдад мэдлэг, мэдээллээ түгээх юм.
Хөтөлбөрийг танхимын болон цахим хэлбэрээр, онол-практик хослуулан үе шаттай зохион байгуулах бөгөөд оролцогчид зөвхөн санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэхээс гадна илтгэх, харилцах, багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх, бодит туршлага хуримтлуулах боломж бүрдэж байна. Мөн төв банкны үйл ажиллагаа, мөнгөний бодлого, төсөв, хувийн санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар суурь ойлголт авах давуу талтай юм.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудад бүртгэл нээлттэй үргэлжилж байгаа бөгөөд battuul.d@mongolbank.mn цахим хаягаар овог нэр, сургууль, холбоо барих утсаа ирүүлэн бүртгүүлэх боломжтой.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
