Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Хүүхдийн зуслангийн хөгжил–100” олон улсын онол, практикийн бага хурлыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын зуслангуудын холбоо, Олон Улсын зуслангуудын холбоотой хамтран зохион байгуулж байна.
Тус хурлаар хүүхдийн зуслангийн салбарын түүхэн хөгжил, өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын туршлага солилцох зорилготой. Дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид болон зуслангийн мэргэжилтнүүд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хүүхдийн хөгжилд зуслангийн үзүүлэх нөлөө, орчин үеийн хөтөлбөрийн шинэчлэл, бодлого, стратеги, албан бус боловсролын чиг хандлага зэрэг агуулгын хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Австрали, Канад, ОХУ, Сингапур, Турк, БНХАУ, Хонгонг, Энэтхэг, Монгол зэрэг 9 орны 27 эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирсэн.
Тухайн хэлэлцүүлсэн илтгэл, судалгааны бүтээлийн үр дүн, дэвшүүлсэн шинэ санаа, санаачилгыг хүүхдийн хөгжлийн талаарх төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад болон зарим туршлагыг шууд хэрэглэх боломжтой байгаа нь онол, практиийн чухал ач холбогдолтой юм.
Хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “ICDC” зуслангийн захирлуудын сургалт, “Хүүхдийн зуслангийн бүлгийн удирдагч багш бэлтгэх үндэсний сургалт”, “Хүүхдийн зуслангийн хөгжил-100” олон улсын онол, практикийн бага хурал гэсэн багц арга хэмжээнүүд нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шилдэг туршлага, инновацыг нэвтрүүлэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад төдийгүй хүүхдийн зуслангийн салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулах, ирээдүйн хөгжлийн шинэ боломжуудыг нээх түүхэн үйл явдал болж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
