Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монголын үндэсний бөхийн ертөнцөд чансааны өрсөлдөөн улам ширүүсч, шилдгүүдийн байр суурь тодорсоор байна. Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн албан ёсны чансааг тогтоодог бөгөөд хамгийн сүүлийн байдлаар Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор жагсаалтыг тэргүүлсээр байна.
Бөхчүүдийн чансааг тогтоохдоо тухайн бөхийн улсын болон аймаг, цэргийн наадамд үзүүлсэн амжилт, давсан даваа, уналтын үзүүлэлт, сүүлийн үеийн барилдааны идэвх, тогтвортой байдал зэрэг олон хүчин зүйлийг нэгтгэн оноогоор илэрхийлдэг. Энэ нь зөвхөн нэг удаагийн амжилтаас бус, урт хугацаанд тогтвортой өндөр амжилт үзүүлж буй бөхчүүдийг бодитоор үнэлэх зорилготой систем юм.
Улсын арслан Э.Батмагнайгийн хувьд сүүлийн жилүүдэд тогтмол өндөр амжилт гаргаж, томоохон барилдаануудад хүчтэй өрсөлдөгч гэдгээ баталсаар буй.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
