Түүхэн рекордууд бүгд Т.Ариунаагийнх байсан 40 жил!

Түүхэн рекордууд бүгд Т.Ариунаагийнх байсан 40 жил!

Хэдэн настай хүн билээ дээ яаж ийм гоё байна аа, бие хаа гэж гэлцэн уулга алдаж байгаа өдрүүд. Т.Ариунаа дуучин болсон цагаасаа эхлэн таргалалттай тэмцжээ. Шалтгаан нь маш энгийн. Түүнийг багахан жин нэмэхэд хэвлэлүүд бие давхар гэж шуугидаг байв. Тэр  тоглолтын тайзан дээр хэзээ ч тарган гарч байгаагүй юм билээ. Энэ бол форм. “Би Ариунаагийн гэх орон зайг бий болгож чадсан. Үүний тулд би хатуу зарчим, хатуу хариуцлага тээж амьдарч ирсэн шүү. Хүмүүс үгүйсгэхгүй байх. Би маш их хөдөлмөр, хөлс хүчээр бүтсэн үнэ цэнэтэй шатан дээр зогсч байгаа л гэж хэлнэ. Урлагийн ер­төн­цийн өрсөлдөөн бол маш хатуу ширүүн. Надад бусдад цаг зав зориулж явах хугацаа байгаагүй” гэж тэр өгүүлж байв.

Тооны хэлээр: Хамгийн үнэтэй клип 10 сая, нүсэр тоглолт 850 хүний бүрэлдэхүүнтэй байв

  • Одоогоос 6 жилийн өмнө 2019 онд “Тэнгэр шиг бай” тоглолт Буянт-Ухаа спорт цогцолборт болсон юм. Т.Ариунаагийн 10 жилийн дараа хийсэн тоглолт байлаа. Тоглолтод ажилласан уран бүтээлчид, зохион байгуулагчид, арын албаныхан нийт 850 гаруй хүн ажилласан. Олон хүнийг ажлын байраар хангасан тоон үзүүлэлтээр дуучин бүсгүй Монголын хөгжмийн урлагт рекорд тогтоов.
  • Тоглолтын үеэр хань Г.Буяндорж нь түүнд 22 жилийн өмнө анх танилцсан мөчөө дурсан 220 сарнай тайзнаа бэлэглэсэн.
  • Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийт 13 тоглолт хийсэн бөгөөд 2025 оны наймдугаар сарын 23-нд улсын Төв цэнгэлдэх хүрээлэнд 3 дахь удаагийн бие даасан том хэмжээний тоглолтоо хийх гэж байна.
  • 1995 онд Т.Ариунаагийн хамгийн анхны клип болох “Амласан хайр” дууны клипний зардлыг түүний аав хувиасаа гаргаж байжээ. 1000 ам.доллараар бүтсэн тус клипийг “On and Off” продакшн бүтээсэн.
  • 2004 онд “Би” дууны клипээ хийхийн тулд Өмнөговь аймгийн Хэрмэн цав гэдэг байгалийн гайхамшигт тогтоцтой газрыг зорьж 2000 орчим км замыг туулж, зураг авалт хийсэн. Тус клип нийт 10 гаруй сая төгрөгөөр бүтсэн байна.
  • 2005 онд хийгдсэн “Хөх Монголын үр сад” дууны клип Монголд хамгийн өндөр өртгөөр бүтсэн клипний жагсаалтын 2-рт бичигддэг. Тус клипэнд хамгийн олон хүн оролцсон бөгөөд бүжигчид, алдартай жүжигчид, Херо студи, орлон тоглогчид, 500 цэрэг, арын албаныхан гээд нийт 800 орчим хүний баг бүрэлдэхүүнийг хамарчээ.

Дээрх хэдэн тоо баримт түүнийг их урлагийн төлөө хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгө харамгүй зориулж чанартай юм хийж ирснийг гэрчилнэ.

Т.Ариунаа анхны тодотголт бүхний эзэн

-1986 онд  Т.Ариунаагийн “16 нас” нэртэй пянз гарснаар Монголдоо хамгийн анхны пянз гаргасан дуучин болов. 

-“16 нас” дуу Монголын радиогийн “Алтан фонд”-д 1983 онд орсноор эстрадын дуучдаас анх удаа Монголын радиогийн Алтан фондод дуугаа бичүүлсэн дуучин болов. Мөн ЗХУ-д Монголын "16 нас" гэдэг нэртэй пянз хэвлэгдэж байв.

-1997 онд түүний “Ариун сэтгэл сан” хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн Төрийн бус байгууллага болов. Тус сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа, анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бүрэн хэмжээний тоглолт хийж байснаараа Монголдоо анхдагч болсон юм. 

-Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо "Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье" уриан дор болсон концертод "Нарны хаан хүүхэд" дуугаа дуулав.

-2003 онд Өвөр Монголд “Талын монгол айл” дуу хамгийн олон сонсогчтой хит дуу болов. Өвөр Монгол айлд ороход “Талын монгол айл” дуу байхгүй юм биш биз дээ гэдэг яриа ч гарч байсан гэдэг.

- Монгол дуучдаас анх удаа Цэнгэлдэх хүрээлэнг хоёр өдөр дараалан дүүргэсэн рекордыг эвдэв. Түүнчлэн Цэнгэлдэх хүрээлэнд өмнө нь хоёр удаа том тоглолт хийсэн Монголын цор ганц эмэгтэй дуучин хэмээх рекорд ч түүнийх.

-Т.Ариунаа олон удаа хэвлэлийн баатар болж байсан ч нэг ч удаа гомдоллож шүүхдэж байсангүй. Тэрээр “Хэзээ ч би сонин хэвлэлтэй шүүхдэж байгаагүй. Сүүлдээ дархлааждаг л даа. Би дархлаажсан. Бүгдийг зүрх сэтгэлдээ гүн хүлээж авахаа байсан. Нэг алдаа нь би улам далд, улам чимээгүй болсон. Хувийн амьдралынхаа хувьд шүү дээ. Үнэнээ ярьсан ч, эс ярьсан ч яг адилхан цохилтууд намайг салахгүй дагаж байсан учраас би хэвлэл мэдээллийн мөрдөлт мөшгилт, гүтгэлэг, дайралтыг сул хаясан. Ингэх нь тухайн үед хамгийн зөв шийдэл байсан байж ч болох юм” гэж ярьж байв.

Т.Ариунаа: Хэн дуртай нь хоёр, хоёроороо хөтлөлцөж уул хадан дээр авирч гараад юу ч юм дуулаад байгаагаас үзэгчид үнэхээр залхаж байна

Т.Ариунаа МУГЖ цолыг гуядаж авав. Үүнийхээ дараа буюу 2010 онд эрэл хайгуул хийж гавьяат цолоо хамгаалах тоглолт хийв. “Би ойрхон тоглохоос ичдэг. Ойрхон тогловол миний уран бүтээл чанаргүй болчих юм шиг санагдаад байдаг. Би гурван жилд нэг тоглодог юм байна. Гурван жилд нэг тоглохдоо гуравхан удаа тоглодог. Гэтэл Улаанбаатар хот маань хэдэн хүнтэй билээ. Тэрний 15-хан мянган хүнд нь л бид уран бүтээлээ хүргэдэг юм байна. Бид менежментийн хувьд алдаатай бодлого барьж байжээ. Ийм байж таарахгүй гэж би бодсон. Бид нэгэнт шинэ уран бүтээл хийж байгаа юм бол ядаж нийслэлийнхээ иргэдэд ханатал нь тоглож өгөх ёстой юм байна” гэж ярьж байлаа.

Маш олон хүнд таалагдахгүй байгаа сэдвийг одоо хөндөх гэж байна. Үүнийг Т.Ариунаа хэлснээр сонсвол олонд хүрч чихэнд наалдах учраас сийрүүллээ. Нийтийн дуучид замбараагаа алдсан чанаргүй тоглолт угсардаг талаарх Т.Ариунаагийн бодол “Би Соёл Урлагийн Их Сургуульд их эмзэглэж байгаа. Дуулаачийн школоо дүүргээгүй, дуучин болоогүй оюутнууд олноороо дуучин нэрийг сайн дураараа зүүж, болсон болоогүй баахан дуунууд үйлдвэрлэж байна. Энэ эмх замбараагүй явдлыг ядаж энэ сургууль эмхэлж болдоггүй юм уу. Намайг оюутан байхад сургуулиасаа гадуур ажиллах гэхээр “Уучлаарай, та чөлөө авч байж тэр ажлаа амжуулна уу. Таны өмнө мэргэжлийн боловсрол олж авахад зориулагдсан олон жил хүлээж байна” гэж соёлтойгоор анхааруулдаг байсан. Дуучин гэж хэнийг хэлэх ёстой вэ гэх асуулт манайд алга. Хэн дуртай нь хоёр хоёроороо хөтлөлцөж уул хадан дээр авирч гараад юу ч юм дуулаад байгаагаас үзэгчид үнэхээр залхаж байна. Хэтэрхий замбараагүй, хямд төсөр, сайн дурын урлаг цэцэглэж байна шүү дээ. Маш олон тоглолт тавигдаж байна. Харамсалтай нь тэндээс нь хөлс хүч үнэртэхгүй байна. Жилд хоёр гурван удаа тоглож ч байх шиг. Одоо манай “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан ахыг хар л даа. Энэ хүн бараг 10 жилд ганц тоглодог. Нэг юм хэлж байгаа биз”.

Бидэнд ийм нэгэн түүх бүтээж яваа боловсрол, карьер, авьяас, мэдрэмж, хувийн амьдрал, хувь хүний ёсзүй бүх зүйл нь өв тэгш дуучин бүсгүй байна. Ийм гайхалтай уран бүтээлч, жинхэнэ утгаараа урлагийн хүнтэй нэг цаг үед амьдарч байгаадаа машид талархалтай байна.

Ерөөсөө авьяас бол сахилга бат юм байна. Сахилга батгүй авьяас элс шороо мэт замхарна. Тэр 40 жилийнхээ ойд зориулан 30 дуу дуулахаар шилжээ. Зочин артистууд ч харагдана. Залуу уран бүтээлчдийн дуулснаар өөрийнхөө дуунуудыг сонссон нэвтрүүлэг хийсэн байна билээ. Т.Ариунаагаар амьсгалж буй өдрүүдэд түүний талаарх содон бүхнийг ийнхүү түүвэрлэн хүргэлээ. Тэр бол домог. Түүнийг бичихгүй бол өөр хэнийг бичих юм бэ. Тоглолтод амжилт хүсье.

Б.Ундрал

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

5 цаг 32 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

7 цаг 13 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

7 цаг 59 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

8 цаг 24 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

8 цаг 40 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

9 цаг 15 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

9 цаг 51 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

10 цаг 23 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

10 цаг 27 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Өчигдөр 15 цаг 12 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Өчигдөр 12 цаг 09 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Өчигдөр 11 цаг 59 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

Өчигдөр 09 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 09 цаг 07 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Өчигдөр 08 цаг 30 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Уржигдар 10 цаг 01 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Уржигдар 09 цаг 49 мин

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Өчигдөр 08 цаг 30 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

7 цаг 59 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Өчигдөр 11 цаг 59 мин

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Уржигдар 10 цаг 01 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Өчигдөр 12 цаг 09 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Уржигдар 09 цаг 49 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 09 цаг 07 мин

Сурталчилгаа