Үе үеийн Жульетта нар: Хэн нь хэн бэ?

Үе үеийн Жульетта нар: Хэн нь хэн бэ?

А.Ганчимэг “Жульетта”-д тоглохоосоо өмнө УДЭТ-аас халагдаж О.Дөлгөөний оргил цаг ирсэн нь

У.Шекспирийн алдарт "Ромео Жульетта" бүтээл анх Монголын театрын тайзнаа 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байжээ. Түүнээс хойш 30 жилийн дараа буюу 1996 онд УДЭТ-ын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон уг жүжгийн Ромеод жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, Жульеттад жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа нар тоглож байв.

И.Одончимэгээс хойш 19 жилийн дараа "Ромео Жульетта" Н.Наранбаатарын шинэчилсэн найруулгаар тавигдсан. Алаг нүдэн Одноо угаас цаг үедээ гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа илүүрхэж найруулагч нь түүнд зориулж “Ромео Жульетта”-г тавьсан гэдэг яриа ч бий. түүнээс хойш жүжигчин О.Дөлгөөн, Г.Номуун, Ч.Сэлэнгэ, Т.Анхзул нар эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр Жульеттад тоглож, цаг үедээ түүх бүтээжээ.

Тэд Жульеттагаар өөрийн ялгаралыг тодорхойлохын сацуу ажил, амьдралын талбарт ч шат ахиж иржээ. Дүр гэдэг амин сүнстэй гэдэг нь энэ биз ээ.

И.Одончимэгээс хойших Жульетта нарыг танилцуулж, уг дүр тэдэнд юу авчирсаныг сонжицгооё.

Хөөрхөн А.Ганчимэг: 2011 онд “Жульетта”-д тоглосон ч төсөв дутаж, 2013 онд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноноос болж УДЭТ-аас халагдсан

И.Одончимэгийн дараа Монголын 3 дахь Жульетта А.Ганчимэг болох нь ээ гэж зарлаж байсан он бол 2011 он. Найруулагч Н.Наранбаатар УДЭТ-ын 80 жилийн ойд зориулан бэлтгэж хэвлэлд ярилцлага өгөхдөө Ромеод одоогийн “Фантастик”-ийн цуутай найруулагч болсон Б.Тамир, Жульеттад А.Ганчимэг тоглоно гэж зарласан юм. Гэвч тайз, эскизээ хийгээд тоглоход бэлэн байсан ч театрын захиргаа, төсөв мөнгөний асуудлаас болж хойшилсон. Уран бүтээлчид, найруулагчаас бус удирдлагын үйл ажиллагаанаас болоод зосчихсон гэсэн үг.

Н.Наранбаатар “Намайг хойшлуулж болно Шекспирийг хойшлуулж болохгүй” гэж байв. Сонирхолтой нь жүжгийн хоёрдугаар заставт Жульеттад Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин М.Бямбаа, Ромеод Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү нар тоглохоор болсон байжээ. Хэрэв тавигдсан бол тун сонирхолтой дублёрууд гарч ирэхээр байв.

А.Ганчимэг ярилцлага болгондоо Жульеттад тоглохыг хүсдэгээ хэлдэг. Түүнд Жульетта өгөгдөл бий. Гагцхүү тохироо бүрдээгүй. Гэвч Б.Тамиртайгаа “Халуун зүрх” кинонд хосууд болон тоглож уран бүтээлчийн сэтгэлийн цангаагаа тайлсан байдаг. Тэд тайз дэлгэцийн гоёхон хос болохоор юм билээ. Хүний амьдрал санаснаар болох биш хувь тавилан тэднийг холбосонгүй.

2011-2012 онд А.Ганчимэг УДЭТ-ын гол нүүр царай байсан. 2012 онд “Гамлет” жүжгийн Офелия, “Тэнгэрийн хүү” жүжгийн хатны дүр түүнийх байв. 2013 онд У.Уранчимэг гавьяат “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны гол дүрд тоглож шалтгаангүйгээр ажлаа хоёр хоног тасалсан тул УДЭТ-ын удирдлагын зүгээс түүнд сануулга өгч, цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ авчээ. Харин түүний хамт “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглож байсан А.Ганчимэгийг ажлаас нь халах тушаал гаргасан байдаг.

Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ ч гэмээр юм уу 2013 оны есдүгээр сард “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино нээлтээ хийж А.Ганчимэг кино нээлтэн дээрээ СТА цол тэмдгээр энгэрээ мялаав. Кинонд хамт тоглосон Энхүүштэйгээ хайр сэтгэлтэй болж 2014 онд ээж болсон билээ.

Улмаар 2014 онд “Зүрхээр наадагч киноны Ялгууны дүрээр үзэгчидтэй уулзсан нь тэсрэлт байлаа. Эцэст нь А.Ганчимэгийн замнал театраас, МУГЖ У.Уранчимэгээс ч салж цааш өрнөсөн. Тэр одоо бол ганц бие бүсгүй.

Од нь гийсэн О.Дөлгөөн: 24 насандаа Жульеттад тоглож, 34-тэйдээ дэлхийд гарлаа

УДЭТ-аас залуу жүжигчид ээлж дараалан гарсан он цаг А.Ганчимэгээс хойш үргэлжилж байв. Театрын нүүр царай болсон У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар ажлаа хүлээлгэн өгч араас нь Т.Хулан тэргүүтэй шинэ үе гарч ирсэн. 2014 он гэхэд театр бүрмөсөн Офелия ч үгүй, Жульетта ч үгүй болсон гэсэн үг. Ийм эргэлтийн цаг үед О.Дөлгөөн “Мөрөөдлийн театр”-ыг орхин 2015 оны наймдугаар сарын 1-нд УДЭТ-т оров.

Түүнийг Жульеттад тоглохын тулд орж ирсэн ч гэлцэж байв. Тэгж хэлэхээс аргагүй, 2015 оны арваннэгдүгээр сарын 12-нд “Ромео Жульетта” 19 жилийн дараа нээлтээ хийхэд Ромео нь Б.Шинэбаяр, Жульетта нь О.Дөлгөөн байсан нь олны сонирхлыг ихэд татсан.

Залгуулаад “Гамлет”-ын Офелия О.Дөлгөөнийх болов. Төрийн шагналт Н.Наранбаатар ингэж УДЭТ-аа аварсан гэсэн үг. О.Дөлгөөн ч 24 насандаа Монголын 3 дах Жульетта болж мандлаа. Улмаар “Гэгээн Муза” наадмаас Жульеттагийн дүрээр “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүрэв.

Тэрээр “Гавьяат жүжигчин И.Одончимэг 30 гаруй настайдаа тоглож байсан дүрийг би их залуугаараа бүтээсэн. Тэр том хариуцлагыг 20 гаруйхан насандаа үүрсэн гээд бодоход би их азтай хүн. Би дунд сургуулийн сурагч байхаасаа л Жульеттад тоглохыг мөрөөддөг байсан. Харин дүрээ аваад, тоглолт нээхийн өмнө 30-аад удаа сургуулилт хийсэн” гэж ярьж байв.

Цааш О.Дөлгөөний амжилтын блюз “Single ladies” олон ангит киноны Гэрэлцэцэгийн дүрээр үргэлжилж “Маш нууц”, “Тэнгэрээс буусан од”, “Гацуурхан”, “Сүүлчийн шөнө” кинонд бүтээсэн гол дүрүүд нь үзэгчдийн хайрыг татсаар.

2014 онд ээж болсон бүсгүй 2015 оноос Жульеттад тоглож байсан ч Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцахаар 2017 онд АНУ руу гэр бүлээрээ явснаар театрын карьераа зогсоосон юм. Халагдаж ч юм уу ямар нэг асуудалтай гараагүй сурахаар явсан О.Дөлгөөн 2019 онд СТА болж, 2022 онд нүүр бардам МУГЖ У.Уранчимэгийн хамт дахин УДЭТ-ын тайзнаа гарсан нь “Тамгагүй төр”.

Ингэснээр ганц бие ээж, гял цал авьяаслаг бүсгүйн ранг дэлхийн хэмжээнд яригдахаар болоод байгаа юм. 2023 онд "Tamerlane” буюу “Доголон төмөр хаан”-ы тухай өгүүлэх уран сайхны кинонд АНУ, Англи, Казакстан, Узбекстан, Австрали гээд олон орны уран бүтээлчтэй хамтран тоглосон бөгөөд 2025 онд энэхүү кино Netflix-д гарч эхлэхээр болоод байгаа нь сайхан мэдээ. Түүний карьер тасралтгүй өсөж байна.

Алдарт эх Г.Номуун: Жульеттагаа “Хөх дөл” төслийн төлөө орхисон

Залуу Жульетта нараас цор ганцаараа тус дүрд тоглохоосоо өмнө “Гэгээн Муза” хоёронтоо хүртсэн байсан жүжигчин бол Г.Номуун. Түүнийг үзэгч уншигчид одоо “Хөх дөл” төсөл, 4 хүүгийн ээж, Алдарт эх, сайхан гэргий гэдгээр илүүтэй мэдэх болсон.

О.Дөлгөөн АНУ руу сурахаар явсны дараа угаас хамт бэлтгэгдээд байсан Г.Номуун Жульеттад тоглож эхэлсэн хэрэг. Түүний хувьд “Ромео, Жульетта”-гаас гадна “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадулам, “Тэнгэрийн хүү” жүжгийн Шива, “Би эндээс явахгүй” жүжгийн Цэндмаа, “Үнсгэлжин”-гийн Үнсгэлжин, “Норовын намтар”-ын Жимсээ зэрэг цөөнгүй уран бүтээлд гол болон туслах дүрүүдийг бүтээгээд байсан. Түүнчлэн “Босго тотго”, “Хавтаст хэрэг”, “Гурван найз”, “Мөнхийн эхлэл” зэрэг кинонд гол болон туслах дүрүүдэд тоглосон бөгөөд “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас 2016 онд Нэг хүний жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг, 2018 онд шилдэг залуу уран бүтээлч шагналыг хүртсэн.

Г.Номууны ээж Драмын театрын хувцасны эрхлэгчээр 40 жил ажилласан, охиныхоо продюсер, менежер, ар тал нь болсон бүсгүй бий. Тэрээр “Б.Жаргалсайхан ах, Г.Урнаа эгч хоёрын охин Ж.Нарангэрэл, С.Өлзийхүү эгчийн охин Х.Баярмаа, И.Одончимэг эгчийн охин З.Номун, Б.Болормаа эгчийн охин Б.Намуунаа, “Фантастик продакшн”-ы жүжигчин Б.Тамир ах хамт тоглодог байсан. Тэр үед Драмын театрын коридороор гүйлддэг байсан хүүхдүүдийн ихэнх нь өдгөө урлагт зүтгэж байна” гэж ярьж байв.  

Драмын театраас төрөн гарсан хосууд болох Г.Алтангэрэл Г.Намуун нар “Хөх дөл” төслийн төлөө театрын карьераа орхих том шийдвэр гаргасан нь 2023 он. Хосууд хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшиж, өөрсдийн санаачилсан “Хөх дөл” төслийн хүрээнд 3 жил хөдөө амьдарсан. Тэдний бүтээсэн 20 ангит цуврал контентын нээлт 2025 онд болсон.

Нүүдэлчдийн ахуй соёлын цуврал контентод залуу гэр бүл жилийн 4 улирал, Монголын хөдөө тал, малчин ахуйд хэрхэн дасан зохицон, суралцсан тухай гарах бөгөөд хүний амьдралын баяр гунигтай мөчүүд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын талаар өгүүлсэн нь олон нийтийн таашаалд ихээхэн нийцэж буй.  

УГЗ Л.Балхжавын бэр Ч.Сэлэнгэ: Гуравдугаар курстээ Жульеттад сонгогдов

Г.Номууны дараа Монголын 5 дахь Жульеттагаар "18 нас би чамд хайртай", "Аз жаргал", "Хайр" зэрэг уран сайхны кинонд дүр бүтээсэн залуу жүжигчин Ч.Сэлэнгэ сонгогдов. Тухайн цаг үеийнхээ  гоо үзэсгэлэнт охидын нэг тэрээр УГЗ Л.Балхжавын бэр, ихэр охидын ээж. Гуравдугаар курсын оюутан байхдаа Жульеттагийн дүрд шалгарсан нь жүжигчин хүний хувьд чухал гараа.

Түүний нөхөр Б.Чингүүн “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч УГЗ Л.Балхжавын ууган хүү. Хосууд 2019 онд хуримаа даруухан хийж, АНУ-ыг зорьсон. Нөхрийнхөө чиг баримжаагаар жүжигчний карьераа барьж буй бүсгүй "Six feet", "Бумеранг”, “Этгээд” киногоор үзэгчидтэй уулзаад буй. Хэдий түүний мөрөөдөл, сонирхол театр байсан ч нөхөр нь кино найруулагч тул эрэг хаашаа ус тийшээ болсон гэсэн үг.

Манай найруулагч нөхрүүд киногоо гэргийдээ зориулан хийж, гол дүрд сойдог трэнд бий. Авьяастай бүсгүйчүүд вакумлагдах талаас бас урлагийн ертөнцөд алдагдалтай л юм.

Отгон Жульетта Т.Анхзул: 20 насандаа тодорсон

 Ч.Сэлэнгэ 2019 онд хуримаа хийсний дараа Б.Шинэбаяр шинэхэн Жульеттатай болсон нь 20 настай Т.Анхзул байв. Жүжигчин Б.Шинэбаяр “Аав” киногоороо үзэгчдийн сэтгэлийг татсан авьяаслаг залуу. Тэр алтан тайзнаа ийнхүү 2015 оноос Ромео байж ирлээ. Ямар ч бүсгүйтэй хоршсон тохирдог Ромео байх нь ээ.

Түүний ээлжит партнер Т.Анхзул СУИС-ын оюутан байхдаа Жульеттад тоглож, 2020 онд сургуулиа төгсөөд дагалдан жүжигчин хийсээр 2023 оноос жинхлэн Жульеттадаа үргэлжлүүлэн тоглож байна.

Мөн тэрбээр залуу найруулагч Ч.Бат-Эрдэнийн “Саран хийл” кинонд гол дүр бүтээсэн юм билээ. Б.Шинэбаяр 100 гаруй удаа тоглочихсон учир түүнд их дөхөм байдаг талаар жүжигчин бүсгүй ярьж байв.

Дашрамд дуулгахад “Ромео Жульетта” жүжгийн бүрэлдэхүүний 70 гаруй хувь нь шинэчлэгдсэн үзэгчид ихтэй УДЭТ-ын өндөр хүлээлттэй жүжиг хэвээрээ буй.

1996 оны Жульетта МУГЖ И.Одончимэг энэ дүрд 7 жилийн турш бэлдсэн

И.Одончимэг “Ромео Жульетта”-д өрсөлдөгчгүй Жульетта байсан ч хоёр ч удаа бүтэлгүйтэж байжээ. Тэрбээр энэ талаар 2015 онд эргэн дурссан байдаг.

- Ромео, Жульетта хоёр бол маш чухал дүрүүд. Гарцаагүй тухайн цаг үеийн шалгуураар тавигддаг дүрүүд. Яагаад би энийг хэлж байна вэ гэхээр 1989 онд намайг оюутан байхад Д.Маамхүү найруулагч “Энэ охиныг /И.Одончимэг/ байхад л “Ромео, Жульетта”-г тавина” гэж ярьдаг байсан. Тэр үед Соёл урлагийн их сургууль жил өнжиж нэг анги авдаг байсан болохоор хоёрхон ангитай байлаа. Тиймээс цөөхөн оюутантай, бүрэлдэхүүн болохгүй байна гээд жүжгээ больж байсан. Дараа нь намайг Хүүхэд залуучуудын театрт байхад И.Нямгаваа найруулагч бас л энэ жүжгийг тавих гээд бэлдэж байлаа. Бид өрөлт тавилтаа хийгээд, хөгжмийн зохиолч З.Хангал жүжгийн хөгжмөө бичиж байсан.  Гэтэл тэр жүжиг тавигдаагүй. Энэ жүжигт тоглох хувьгүй юм байна гэж бодож байлаа. Ингээд 1996 онд надад энэ боломж ирсэн. Ч.Найдандорж найруулагч намайг байхад л “Ромео, Жульетта”-г тавина гэж бодож байсан гэсэн” гэж ярьж байв.

Тэрээр үзэгчид “Ромео, Жульетта”-г үзээд эмэгтэй хүний чин сэтгэл, нандин сайхан чанаруудыг хараасай гэж боддог тухайгаа ч хуваалцаж түүнд Жульеттагийн дүр эмэгтэй хүний хувьд, уран бүтээлч хүний хувьд ч үзэл бодлын асар их өөрчлөлт авчирсан гэж дүгнэсэн байдаг.

Сонирхуулахад жүжгийн дараа О.Гэрэлсүх, И.Одончимэг хоёрт хоёр чемодан захиа ирж байсан гэдэг.

Уг жүжгийн дараа МУГЖ И.Одончимэг театраа орхин, Ч.Найдандорж найруулагчтай, Н.Ононтойгоо уйлан хайлан гарч байжээ. Гэвч тэрээр “Х-ТҮЦ” хувийн хамтлагаа байгуулан олон сайхан уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзсаар байгаа билээ.

Хүн төрөлхтний хайр сэтгэлийн түүхийг харуулсан хамгийн агуу бүтээл “Ромео Жульетта” жүжиг Монголын хөрсөнд хэрхэн бууж, ямархан түүх өрнөж буй талаар та бүхэнтэй хуваалцлаа. Жульеттад тоглосон хэн бүхэн өөдөө дэвжиж, жүжигчний хувьд ч, бүсгүй хүний хувьд ч эргэлтийн цэгээ энэ дүрээс олдог байж болох юм. Ийм агуу бүтээлийг урт настай авч явахын тулд мэрийж ирсэн Төрийн соёрхолт Н.Наранбаатарт талархал илэрхийлмээр санагдлаа. Тэр байнга шинэчлэл хийж ирснийг энэхүү 10 жилийн түүх харуулж байгаа юм.

Дараагийн Жульетта хэн байх бол гэдэг хүлээлт, догдлол үзэгчдийн сэтгэлийг хөглөж, театр руу яарах шалтгаан болсоор байна.

Б.Ундрал

“Чингис хааны удмын хутагт: Дорнын их сэргэн мандалт” сэдэвт тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

Уржигдар 18 цаг 17 мин

Монгол бахархлын өдрөөр Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, "Чингис хаан цом"-ын эзэн боллоо

Уржигдар 18 цаг 08 мин

"Монгол бахархлын өдөр”-т зориулсан "ЧИНГИС ХААН ЦОМ"-ын төлөө 128 бөх зодоглоно

Уржигдар 10 цаг 59 мин

Аюултай ачаа тээвэрлэж явсан жолооч, Дотоодын цэргийн албан хаагч хоёр машинтайгаа онхолдож нас баржээ

Уржигдар 10 цаг 30 мин

Э.Дөлгөөн: Physical Asia шоу нэвтрүүлэгт эх орныхоо нэрийг өндөрт өргөн оролцож, хоёрдугаар байр эзэлсэндээ туйлын их баяртай байна

2025-11-20

ХОХИРОГЧ О.Нарангарав: Хугацаанаасаа өмнө суллагдсан Б.Эрдэнэсүх надад болон хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байна

2025-11-20

УИХ-ын даргаар Н.Учралыг томиллоо

2025-11-20

УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарчээ

2025-11-20

ЕБС-ийн сурагчдын амралт 12 дугаар сарын 15- наас эхэлнэ

2025-11-20

МАН-ын Удирдах Зөвлөл дэргэдээ 7 бодлогын хороо ажиллуулна

2025-11-20

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн хэн нь хэн бэ?

2025-11-20

УИХ-ын даргаар Н.Учралыг томилох асуудлаар АН-ын бүлэг 14.00 цаг хүртэл завсарлага авлаа

2025-11-20

Солонгос улстай харилцан визгүй болох хүсэлтийг тавилаа

2025-11-20

Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна

2025-11-20

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилохоор яригджээ

2025-11-20

Celebrity news: CRM-ын СЕО С.Насантулга "жижиг" М.Халиун нарын салалтын дебют

2025-11-19

Яруу найрагч Р.Эмүжин: Өөрийнхөө дотор байдаг тэднийг сэрээе... Циркгүй Монголоос супер циркчин төрүүлсэн Лхагва-Очирын аав ээжид талархъя

2025-11-19

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүнийг торгож, ижил хүйстний гэрлэлтийг хориглох" хуулийн төслийг өргөн барьжээ

2025-11-19

Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийт 102 км далан барина

2025-11-19

Я.Содбаатар: УИХ-ын даргыг ойрын хугацаанд томилж төрийг бүтэн болгоно

2025-11-19

Celebrity news: CRM-ын СЕО С.Насантулга "жижиг" М.Халиун нарын салалтын дебют

2025-11-19

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч хөлөө үнсүүлж, нуруугаа маажуулах гээд байгаа юм уу, хаашаа юм!

2025-11-17

Эмилиа Цогт JCI, уулчдын клуб, улс төрөөс ангид ч улс дамнан романслаж Монгол бүсгүйчүүдийн рейтингийг өсгөв

2025-11-19

Ахмадууд тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

2025-11-17

2255 гишүүн бүхий МАН-ын хамгийн коммунист Их хурлаар зорчсон тэмдэглэл

2025-11-17

Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоожээ

2025-11-18

Шадар сайдаар Н.Хассуурь хурандаагийн хүү, ээж П.Бямбасүрэнгийнхээ компаниар Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл хууль бусаар авч яллагдагчаар татагдаж асан Х.Ганхуяг дургүйхэн тодорлоо

2025-11-17

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүнийг торгож, ижил хүйстний гэрлэлтийг хориглох" хуулийн төслийг өргөн барьжээ

2025-11-19

Дуучин И.Мишээл Казакстан улсад болж буй "Silk Way Star" олон улсын шоу тэмцээний Финалд шалгарчээ

2025-11-17

Солонгос улстай харилцан визгүй болох хүсэлтийг тавилаа

2025-11-20

ХОХИРОГЧ О.Нарангарав: Хугацаанаасаа өмнө суллагдсан Б.Эрдэнэсүх надад болон хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байна

2025-11-20

Яруу найрагч Р.Эмүжин: Өөрийнхөө дотор байдаг тэднийг сэрээе... Циркгүй Монголоос супер циркчин төрүүлсэн Лхагва-Очирын аав ээжид талархъя

2025-11-19

“Ерөнхийлөгч хөлөө үнсүүлж, нуруугаа маажуулах гээд байгаа юм уу, хаашаа юм”!

2025-11-17

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар П.Мөнхтөрийг сонгожээ

2025-11-19

МАН-ын дарга Н.Учрал 2,1 тэрбумын хадгаламж, 20 адуу, 210 хонь, 85 сая төгрөгийн үнэт эдлэлтэй МАН-ын шинэхэн даргатай шинэ 7 хоног

2025-11-17

Хотын даргын орлогч А.Амартүвшин: Хүүхдүүдийг сандалтай нь хүлж скочидсон цэцэрлэгийн үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

2025-11-17

Н.Багабандийн улс төрд сойсон “үр могой” Т.Аюурсайхан нь ч, экс Ерөнхийлөгч өөрөө ч Оюутолгойгоос болж дэнжигнэж байна

2025-11-17

МАН-ын дараагийн генсек хэн байхаас Н.Учралын хувь заяа шалтгаална

2025-11-18

Н.Учрал МАН-ын Бага хурлын гишүүнээр Ц.Анандбазарыг дэвшүүлж Г.Занданшатартаа хайраа илэрхийлэв

2025-11-19

Нэг хүнд зориулж хууль засахын оронд нийгмийн асуудал руугаа өнгийнө үү, эрх баригчид аа!

2025-11-17

Сурталчилгаа