МАН-ын дэргэдэх

МАН-ын дэргэдэх "Ардын хүч" фракц намын их хурлыг албан тушаалаар барьцаалж байна хэмээв

Өнөөдөр МАН-ын дэргэдэх “Ардын хүч” ТББ-аас хэвлэлийн хурал хийж намын УЗ-ийг хуралдауулж, түүнээс Бага хурлыг товлох, Бага хурлаараа Их хурлаа товлон хуралдуулах шаардлагыг тавьж буйгаа албан ёсоор илэрхийлэв. Тус холбооны тэргүүн Б.Амарсанаа хэлэхдээ "Аль зуны эхэн сард Засгийн газар огцорч, шинээр байгуулагдсан. Зунжингаа найр наадам хийцгээж, амарцгаалаа. Одоо улс орныхоо амьдралд анхаарлаа хандуулцгаая.

Бүх намууд их хурлаа хуралдуулж, бүтэц зохион байгуулалтаа хэлэлцэх үүрэг хүлээсэн. Харамсалтай нь манай намын хурал тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор байна. Ээлжит хурлаа товлож зарлаж чадахгүй байдалд манай нам анх удаа орж байна. Үүнээс хамаарч намын гишүүд эргэлзэх, удирдлагадаа итгэл алдах явдал даамжирч байна. Иймээс бид ойрын хугацаанд УЗ-ийг хуралдуулж, түүнээс Бага хурлыг товлох. Бага хурлаараа Их хурлыг товлох шаардлагыг тавьж байна. Эдгээр хурлаар улс орны ирээдүйг ч ярих ёстой. Намын их  хурлыг албан тушаалаар барьцаалах, хууль бус үйлдлээ замхруулах байдлаар гацаах оролдлого явж байна уу хэмээн бид хардаж байна” хэмээгээд “Ардын хүч” холбооны төлөөллөөс намын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Я.Содбаатар нарт шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.

Эндээс үзвэл МАН-ын дотоод хагарал чинээндээ тулж, тогооноосоо нэгэнт хальжээ. Учир нь Ардын хүч холбооны тэргүүн Баатарын Амарсанаагийн тухайд МАН-ын дотор эрх мэдлийн шилжилт, хуваарилалт болох тоолонд жигүүр ургуулж, фракц байгуулж, бослого өдөөдөгөөрөө алдартай нэгэн. Тухайлбал, тэртээ 2013 онд Ж.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан намын архагууд, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын хунтайжууд, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын “нүүрсчид”, өдгөө бараг “шувуу” болсон Ж.Мөнхбат тэргүүтэй залуус “Шинэчилье” хөдөлгөөн өрнүүлж, намаа бойкотолж байхад гол рольтой давхиж явсан эр. Хожмоо намаасаа хөөгдсөн. Шалтгаан нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын утсан хүүхэлдэй МАН-ын Хяналтын хорооны даргаа, одоогийн УИХ-ын гишүүн Я.Баярбаатар чухам дарга нарынхаа захиалгаар түүнийг замаасаа зайлуулж байсан гэдэг. Тэр цагаас хойш хувийн бизнестээ анхаарал хандуулж, нам төрийн ажлаас хөндийрсөн Б.Амарсанаа гэнэт гарч хэвлэлийн хурал хийж, тэгэх тусмаа Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаараа барьцаалан хууль бус үйлдлээ замхруулах байдлаар Намын Их хурлыг гацааж байна хэмээн ил шулуухан хэлсэн нь ил далд сүжрээд буй Л.Оюун-Эрдэнэ болон Д.Амарбаясгалан нарт Том ахын зүгээс өгч буй сануулга, бүхэлдээ төр эргэж буйн дохио гэж болно. 

Уг нь намын УЗ хуралдаж, Бага хурлынхаа товыг өнгөрсөн 8 дугаар сарын сүүлээр товлоно гэж байсан боловч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тал огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар хэн нь намаа авч, хэн нь генсекээ авах тухайд тохиролцож чадахгүй өнөөдрийг хүрсэн учраас хурлын товоо зарлаж чадахгүй өнөөдрийг хүрээд байгаа билээ.

Эцэст нь намын Бага хурал дотор нөлөө бүхий спикер Д.Амарбаясгалан өнөөдөр Казакстан улсыг зорьсон, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ШХАБ-ын айлчлалд яваа, Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Шанхайгаас ирсэн зэрэг үйл явдлууд ах намынхан мөд эв зүйгээ олж, хурлаа зарлаж чадахгүй нөхцөлд байдалд байна. Гэвч хүсвэл тохироог хоёр цагийн дотор ч хийж болдог.

М.Саян 

Дубайд аялсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

Уржигдар 20 цаг 51 мин

ФОТО: БНСУ-ын А зэрэглэлийн одуудын тансаг зэрэглэлийн костьюм хийдэг "Suit fabric"-ынхан Монголд

Уржигдар 16 цаг 27 мин

"Монос"-ын Л.Эрдэнэчимэг ах Л.Хүрэлбаатартайгаа хөрөнгө булаалдах “цусгүй дайн” эхлүүлжээ

Уржигдар 15 цаг 24 мин

Автозам, засвар арчлалтын компанийн 900 гаруй ажилтан 2026.03-р сараас хойш цалин аваагүй тул ажил хаяхаа мэдэгдлээ

Уржигдар 13 цаг 38 мин

Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй

Уржигдар 13 цаг 15 мин

4 тэрбумын саравчтай Урт цагааны тохижилтын нийт төсөв 39 тэрбум төгрөг гэв

Уржигдар 13 цаг 10 мин

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ногдуулна

Уржигдар 10 цаг 58 мин

Шадар сайд Н.Номтойбаяр Гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уржигдар 09 цаг 42 мин

“Nolur Cashmere”-ынхан БНСУ-ын №1 ёслол, хүндэтгэлийн захиалгат хувцасны “Suit fabric” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Уржигдар 07 цаг 34 мин

Ерөнхийлөгчийн ажлын хэсгийнхэнд “Боловсролтой хулигаан” зан давамгайлж зангараг, жудаг дутагдав

2026-04-09

Мэдээллийн технологийн үндэсний паркийн данс нээгдлээ

2026-04-09

АН-ын дарга О.Цогтгэрэл: АН цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно

2026-04-09

“УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах” хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

2026-04-09

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно

2026-04-09

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-08

“АЮУЛГҮЙ МОНГОЛ ХҮҮХЭД” төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана

2026-04-08

Ц.Идэрбат: Хотын дарга Х.Нямбаатарт нөөцийн махны цэгүүдийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн 

2026-04-08

Б.Батцэцэг: Төрийн албан хаагчийн нэг өдөр зайнаас ажиллах журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ

2026-04-08

Дэлхийн алдарт “TOP CHEF” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй

2026-04-08

Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцуулж байна

2026-04-08

"Монос"-ын Л.Эрдэнэчимэг ах Л.Хүрэлбаатартайгаа хөрөнгө булаалдах “цусгүй дайн” эхлүүлжээ

Уржигдар 15 цаг 24 мин

Дубайд аялсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

Уржигдар 20 цаг 51 мин

Циркчид төв талбайд үнэгүй тоглох гэж байна

2026-04-08

Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой зурсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно

2026-04-07

Дуучин Хаянаа аавынхаа төгссөн сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий бага ангийн сандал ширээ бэлэглэжээ

2026-04-07

Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна

2026-04-07

Н.Мөнхнасан: Дансаа нээлгэмээр байна Ерөнхий сайд аа!

2026-04-06

Ерөнхийлөгчийн ажлын хэсгийнхэнд “Боловсролтой хулигаан” зан давамгайлж зангараг, жудаг дутагдав

2026-04-09

НЗДТГ: “UIH.MN” сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулах санал асуулга, иргэдийн өргөдөл хүчингүй

2026-04-06

Nolur Cashmere БНСУ-ын домогт мастер тэйлор Жейдон Пакаар luxury загварыг Монголд урлуулах нь

2026-04-06

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчид таалагдсан бол ёс зүйтэй, таалагдаагүй бол ёс зүйгүй гэдэг асуудал үүснэ

2026-04-07

Эмээлт паркийн бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлнэ

2026-04-06

С.Амарсайхан дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрахаас татгалзжээ

2026-04-08

Г.Баасан: Өнөөдөр бол Монголчуудын сэтгэлд гал асаасан түүхэн өдөр. Энэ нийгэмд хүн бүр үнэт зүйлээ хамгаалж байх ёстой

2026-04-07

Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжээгүй гишүүд

2026-04-08

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

2026-04-06

холимог тулааны улс хоорондын багийн тэмцээн болох Black cup-д оролцохоор тулаанчид мордлоо

2026-04-06

Шадар сайд Н.Номтойбаяр Гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уржигдар 09 цаг 42 мин

4 тэрбумын саравчтай Урт цагааны тохижилтын нийт төсөв 39 тэрбум төгрөг гэв

Уржигдар 13 цаг 10 мин

“Nolur Cashmere”-ынхан БНСУ-ын №1 ёслол, хүндэтгэлийн захиалгат хувцасны “Suit fabric” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Уржигдар 07 цаг 34 мин

Сурталчилгаа