Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Есдүгээр сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэхэд тоглолтоо хийх гэж байгаа дэлхийн супер од FAT JOE бас үзэгдээд “өнгөрөх од” байх вий гэсэн болгоомжлол үзэгчдэд энэ цаг мөчид төрж байгаа нь тодорхой.
Тэгвэл фенүүдийнх нь нэг “тагнуулын аргаар” FAT JOE өөрөө 60 минут, Dj нь 15 минут тайзнаа тоглох “яс түс” мэдээллийг гартаа оруулж авсан байна. Тэр тусмаа гэрээ л бол гэрээ учраас илүү ч үгүй дутуу ч үгүй 75 л минут нь баталгаатай юу гэсэн эргэлзээ ингэж нэг тайлагдав. Задгай талбайн тоглолтыг үзэж байгаа бид ажрахгүй ч гадны уран бүтээлчдэд манай намар жиндүү санагдаж байгаа.
Энэ удаад FAT JOE 60 минут дуулаад дахиулъя гэсэн ч дахихгүй, гадаа хүйтэн байна гэж буцаж зугтахгүй гэрээгээ яг таг барих юм байна. Есдүгээр сарын 20-ны өдөр налгар намрын өдөр байна гэж цаг агаарын мэдээнд өгүүлж байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
